Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 5 August

    Шизүока мужтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    ХХААЯам Япон улсын Шизүока мужтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц баялаг, Японы өндөр технологи, хөрөнгө санхүү, менежментийг хослуулан дэлхийд өрсөлдөхүйц органик, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн тус улсын зах зээлд нийлүүлэх, улмаар хоёр орны эдийн засагт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой олон чухал ажлуудыг хийх юм. Энэ …

  • 5 August

    Хөвсгөл аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумыг харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй өнгөрөгч баасан гарагт буюу долоодугаар сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихэрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол дараагийн хөвгүүд 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл сайн бойжиж байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарчээ. Эх сурвалж: …

  • 5 August

    Улсын онцгой комисс хуралдлаа

    Гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх зорилгоор нөхцөл байдалтай нь танилцаад ирсэн Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын …

  • 5 August

    Иргэдийн бүлэг 370 метр зам хүлээлгэн өгчээ

    Иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор 12 хүний бүрэлдэхүүндтэй ” Хамтдаа” бүлэг дүүргийн 13 дугаар хорооны “Сургуулийн-25″ дугаар гудамжинд 370 метр явган замыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тавих ажлыг гүйцэтгэн 8 дугаар сарын 3-нд хүлээлгэн өгчээ. Тус ажлыг хүлээн авахад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн Ж.Мөнхбаяр, Аж ахуйн тасгийн дарга Н.Мягмаржав, 13 дугаар хорооны зохион …

  • 5 August

    Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.05.Лхагва гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын нэр бүхий 11 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны …

  • 5 August

    Эмтэй ус уулгаад хүчирхийлсэн хэрэг гарчээ

    Өсвөр насныхан эцэг эх, сургууль багш нарын хараа хяналтаас бүрэн гарчээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын МҮСТ болон “Наран” цогцолбор сургуульд суралцдаг 16-17 насны хөвгүүд насанд хүрээгүй охиныг согтуу биеэ хамгаалах чадваргүй байсныг ашиглан хүчирхийлсэн хэрэг тус сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудалд гарчээ. Охинд архи шахаж уулгасан төдийгүй эмтэй ус өгсөн ч байж болзошгүй тухай хэрэгт холбогдогчид болон …

  • 5 August

    Нийгмийн даатгалын хэлтсийн шинэ барилгын шав тавив

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр  энэ онд нийгмийн даагалын байгууллагын нийт 11 нэгж, хэлтэс, тасгийн барилгыг шинэчлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2015 оны 7 дугаар сарын 31-нд  Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс болон, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тасгын барилгын шавыг тавих үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга …

  • 5 August

    Хятадын экс-даргын туслахын авлигын хэрэг прокурорт шилжжээ

    БНХАУ. Коммунист намын гишүүн, экс даргын туслах байсан Лин Жихуагийн авлигын хэрэг прокурорт шилжсэн болохыг Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлаг мэдээллээ. Ху Жинтаогийн ойрын туслах байсан түүнийг намаас хөөж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн тухай Синхуа агентлаг өмнө нь мэдээлж байсан. 2012 оны 3 дугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод хүү нь Ferrari автомашины …

  • 5 August

    Авлигын хэрэгт сэжиглэж байсан Унгарын татварын албаны дарга огцров

    Унгар. Авлигын хэргийн улмаас АНУ-д нэвтрэх эрхээ хасуулаад байсан Унгар Улсын татварын албаны дарга огцорсон болохыг тус улсын Сангийн сайд мэдээллээ. Авлигын хэргийн улмаас АНУ-д нэвтрэх эрхээ хасуулаад байсан 6 унгар иргэний нэг нь Илдико Вида юм. Хэдийгээр АНУ-аас нэрсийг албан ёсоор зарлаагүй ч өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрийгөө уг жагсаалтад орсон гэдгийг тэрээр олон нийтэд мэдэгдэж, ямар нэг …

  • 5 August

    “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” хэлэлцүүлэг боллоо

    Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” тохиодог билээ. Энэхүү өдрийг Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэ өдрийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” сэдвийн дор зохион байгуулж, өнөөдөр салбар дундын хэлэлцүүлэг уулзалт боллоо. Уг уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Г.Уянга, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нар …

  • 5 August

    Авлигатай тэмцэх хүчин чармайлтад гар утасны апликейшн нэгдлээ

    БНХАУ. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа улс даяар өрнөж байгаа энэ үед авлигатай тэмцэх байгууллага олон нийтийн зүгээс албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх сувгийг хялбарчлах үүднээс гар утасны апликейшн гаргасан байна. Сахилгын хяналтын төв хороо цахим хуудсаа шинэчлэн сайжруулж тус апликейшныг боловсруулжээ. Апликейшныг үнэгүй татах бөгөөд зөвхөн хятад хэлээр байх юм. Хятадын Коммунист намаас баталсан хэмнэлтийн дүрмийг зөрчигчдийн талаарх …

  • 5 August

    Ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газар Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгт холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг явууллаа. Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны 6 дугаар сард томилогдсоноос хойш өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр …

  • 5 August

    1000 оюутан цэрэг энэ сарын 12-нд “халагдана”

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар энэ баасан гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Сургалтын нэгдсэн төвд цэргийн мэргэжлийн бэлтгэлд гарсан “Оюутан цэрэг”-үүдээ эргэхээр болжээ. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан юм. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар …

  • 5 August

    УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудал

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.30 цагаас: 1.Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/: -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна. 2.Эдийн засгийн …