Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 14 May

    “Хүний амь” киноны 40 жилийн ойд зориулав

    ЦАГДААГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БАЙР БАЙДАЛ, СҮР ХҮЧ БОЛ ИХ ЗҮЙЛ ӨГҮҮЛДЭГ  Би “Миний цагдаа намайг хамгаална” гэдэг үгээр л цагдааг ойлгож төсөөлж ирсэн.   Хүн бүхэн асуудал гарвал хамгийн түрүүнд цагдаад л ханддаг шүү дээ. Хүн гэдэг цаг үеийн бүтээгдэхүүн. Би чинь хүмүүсийн ярьдгаар социалист хүмүүжлийн үеийн хүн. Тэр үеийн сэргийлэх, одоогийн цагдаагийн байгууллага хоёр өөр юм шиг боловч үндсэн ажил …

  • 14 May

    Чингэлтэй дүүргийн 27 эх, эцэгт батламж олгожээ

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүд 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийгмийн хөгжлийн хэлтэс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаар хийж хэрэгжүүлсэн ажлын 2014 оны тайлан , 2015 оны ажлын төлөвлөгөө танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар 63 төрлийн ажилд 3200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй …

  • 14 May

    УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/: -Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна. 2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, …

  • 14 May

    Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, С.Бямбацогт нар нэр бүхий 26 гишүүний санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  өргөн барилаа. Хууль санаачлагчид 2011 онд батлагдсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор зохион …

  • 14 May

    Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний төслийг зөвшилцөв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн мэдээллийг хаалттай горимоор сонссон юм. Дараа нь Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулга хийсэн юм. Уг тогтоолын …

  • 14 May

    Ажлын хэсгийн ахлагч “Монголын төмөр зам” компанийн удирдлагуудтай уулзжээ

    “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж тодруулга авсан байна. Энэ үеэр тус компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ “Засгийн газрын …

  • 14 May

    Шуурхай мэдээ: НАМЗХ-ны дотоод асуудлын талаар мэдээлэл хийнэ

    НАМЗХ-ны Бага хурал өнгөрсөн сард хуралдаж, ээлжит V их хурлаа ирэх 6-р сарын 18-20-нд хийхээр зарласан билээ. Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг 11 хүнтэй байгуулж, ахлагч бөгөөд Eрөнхий нарийн бичгээр даргаар ГоК-ын захирал асан Ганзоригийн хүү, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгосон. Энэхүү Бага хурлаас өмнө тус холбоог ардын хүүхдүүд, аавын хүүхдүүд хэмээн хоёр хуваагдсан талаар хэвлэлүүд бичиж байсан …

  • 14 May

    Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, УИХ-ын Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төслөөс хамтран өнөөдөр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав. УИХ-ын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг уг …

  • 14 May

    Б.АЛТАНСОЁМБО: ШӨХТГ-аас тавьсан асуудлыг Шүүхийн байгууллагаас захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн

    Нийслэлийн нутаг дэвсгэрт жолоочийн замын хөдөлгөөнд оролцоход саад учруулж, зөвшөөрөлгүй газар буюу автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажилтай холбогдуулан  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авсан талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.АЛТАНСОЁМБО-оос тодрууллаа. –ШӨХТГ-аас Хотын захиргаа …

  • 14 May

    Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 15-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам / Хөрөнгө бүртгэлээс хасах тухай Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай / Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ / Нийслэлийн өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад …

  • 14 May

    Аж ахуйн нэгжүүд тохижилтоо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан. Энэхүү болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүд гадна дотно орчноо цэмцгэр болгох дүүрэг, хороогоо тохижуулах ажлуудыг хийж эхэллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 60 дугаар сургууль ногоон байгууламж хариуцсан ажлын хэсэг гаргаж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн цэцгийн мандал хийж …

  • 14 May

    Ерөнхий сайд ИНЕГ болон МИАТ компанийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэг, МИАТ компанийн ерөнхий захирал Г.Жаргалсайхан нартай уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах …

  • 14 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны тавдугаар сарын 14-ний өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 14/Y Чингэлтэй 11.00-17.30 19-р хороо Тахилтын 1-4, Яргайтын 40-41-р гудамж, ойр орчмоор Баянгол 10.30-18.00 9, 12-р хороо Горькийн 15-21, 23, Дэнжийн 3-р гудамж Хан-Уул 10.00-17.00 3-р хороо Иргэн Цэрэн, Монгол амикал ХХК орчмоор 10.30-18.00 4-р хороо …

  • 13 May

    МЧБХ-ны “идээ бээр” хагарч эхэллээ

    Катарын Доха хотноо болж өнгөрсөн бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголчуудад өнгөрснөө эргэн харах, алдаагаа залруулах магш том ухаарлыг өгсөн. МЧБХ-ны буруутай үйл ажиллагаанаас болж цаг зав, хөлс хүч, ар гэр орноо мартан өөрийгөө спортод зориулсан 3 тамирчин Азийн аваргад оролцож чадаагүй. Гэвч 2 ч дасгалжуулагч Азийн дэвжээнд тамирчдынхаа өмнөөс хүч үзэж шагналын онооноос шүүрч чадсан амжилттай. …

  • 13 May

    Гурван настай охиныг дайраад зугтсан хэрэгтнийг шалгаж байна

    БЗД-н 27 дугаар хороо Сэлбийн 5 дугаар гудамжинд 2015 оны 5 дугаар сарын 12-ны 16.30 цагын орчим З настай охиныг дайрч амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин явсан ноцтой зам тээврийн хэрэг гарсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлан тухайн хэргийг тоёота приүс маркийн авто машины жолооч “Ц”-г үйлдсэн болохыг олж тогтоосон. Одоогоор тухайн гэмт хэргийг Зам тээврийн гэмт …