Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 17 July

    Гачууртын замыг иргэдийн бүлгийн хөрөнгөөр засчээ

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоныИргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран 65 сая төгрөгөөр 3.8 километр зам тавих ажил дуусч, өнөөдөр замын нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал, Монголын Шинэ тосгон холбооны тэргүүн К.Марина болон Солонгосын зочид төлөөлөгчид, иргэдийн бүлгийн гишүүд, тосгоны …

  • 17 July

    “Бид Баянголын залуус” нэгдлийнхэн гудамж төслийг хэрэгжүүлж байна

     Бид Баянголын Залуус”-Сайн дурын залуусын нэгдэл БГД-ийнхээ 50 жилийн ойн хүрээнд гудамж төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд 2015 оны 7-р сарын 6-ны өдөр БГД-ийн 23 хорооны Зүүн ард аюушийн 14, Зүүн наран 7 гэсэн 2 гудамжийг тохижуулан ажилласан байна. “Гудамж цэвэр бол Хороо цэвэр Хороо цэвэр бол Дүүрэг цэвэр”- гэсэн уриан доор нэгдсэн, зорилго чиглэл, үйл хэрэг нэгтэй 24 …

  • 17 July

    Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа

    Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён  Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Манай Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. …

  • 17 July

    Авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар ирүүлсэн 219 өргөдөл гомдлыг хянав

    Авлигатай тэмцэх газарт 2015 оны 07 дугаар сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 219 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 204 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 36%-ийг нийслэл хотоос, 64%-ийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байх ба Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул аймгаас ирүүлсэн гомдол, …

  • 17 July

    БНСУ-ын Гёнги мужтай найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюм-Пилийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот ба БНСУ-ын Гёнги мужийн хооронд эдийн засгийн харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, найрамдалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, БНСУ-ын Гёнги мужтай хамтран худалдаа болон …

  • 17 July

    Шинэхэн арслан 423.2 сая орчим төгрөгийн бай шагнал хүртжээ

    Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны түрүүг авч Улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдод нийт 423.2 сая орчим төгрөгийн бай шагнал очжээ. Баяр наадмын түншээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа “Toyota Motor”  компани шинэхэн арсланд 108.2 сая төгрөгийн үнэ бүхий “Land Cruiser 200” автомашин бэлэглэсэн бол “Их Засаг” олон улсын их сургууль 200 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн өрөө байр, “Хан хэнтий …

  • 17 July

    Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнана

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2015.07.17/ 11.00 цагт Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хууль зэрэг хууль, …

  • 17 July

    Сэтгүүлчийг сулла

    Яг одоо Сэтгүүлч С.Баттулгыг хорих шийдвэр гаргасан дүүргийн анхан шатны шүүхийн гадаа сэтгүүлчид тайван жагсаал хийж “Сэтгүүлчийг сулла” хэмээн шаардаж байна.  

  • 17 July

    Дархан аварга А.Сүхбатын хүү С.Хангай сумын заан цол хүртжээ

    Дархан аварга А.Сүхбатын ууган хүү С.Хангай Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртжээ. Их аварга Хорлоогийн Баянмөнхийн зээ хүү, дархан аварга А.Сүхбатын том хүү С.Хангай энэ жил 19 настай. Хоёр талын бөхийн удамтай, жинхэнэ төрмөл бөх гэж С.Хангайг хэлнэ хэмээн бөх сонирхогчид ярьж байна. Дархан аваргын хувьд энэ жилийн наадамд зодоглоогүй билээ. эх сурвалж:medee.mn

  • 17 July

    Худаг гаргахаар ухсан нүхэнд талийгаачдын цогцсыг нуусан байжээ

    -Гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн этгээд авга дүү нь байжээ- Нэг гэр бүлийн гурван хүнийг хүйс тэмтэрч, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын эхээр Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан талаар манай сайт мэдээлсэн. Манай сурвалжлах групп өчигдөр эл хэргийг нэхэн сурвалжлахаар Сэргэлэн сумыг зорьсон юм. Улаанбаатараас Төв аймгийн Сэргэлэн сум хүртэл 50 орчим км зайтай аж. Биднийг өчигдөр 11:00 цагийн …

  • 17 July

    Оюутнуудын цогцсыг авчиржээ

     Хил хамгаалах Ерөнхий газраас ОХУ-ын Кургон хотын Хилийн албаны дээд сургуульд сургахаар явуулсан хоёр курсант усанд осолдож амиа алдсан. Тэд энэ сарын 13-ны өдөр голын эрэгт амарч байхдаа ийнхүү осолдсон юм. Осолдсон курсантуудын хувьд дэд түрүүч, түрүүч цолтой сонсогчид байсан аж. Дэд түрүүч нь хоёр хүүхэдтэй, түрүүч нь нэг хүүхэдтэй байжээ. Тэдний нэгнийх нь цогцсыг осолдсон даруйд нь олсон бол …

  • 17 July

    Согтуугаар хил зөрчсөн иргэдийг саатуулав

    Дорнод аймгийн Халхгол сумын нэгдүгээр багийн харьяат иргэн Э, Б нар архидан согуурсны улмаас автомашинтайгаар хилийн зурваст зөвшөөрөлгүйгээр баяр наадмын өдрөөр нэвтэрсэн байна. Эдгээр иргэдийг Халхгол сум дахь Хилийн 0198 дугаар ангийн хилчин ахлагч Н.Баярсүрэн, сонсогч П.Уугантамир нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн, саатуулав.

  • 17 July

    Хөдөө орон нутгийг зорьж амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байжээ. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн осол 16 (2014 онд 22)  тохиолдол бүртгэгджээ. Гудамж, замд хийсэн хяналт …

  • 17 July

    Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй хотын удирдлагууд танилцжээ

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар наадмын өмнөх шөнө Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй танилцлаа. Энэ үеэр хотын удирдлагууд гудамж зам талбайн гэрэлтүүлгийг хяналт удирдлагын автоматжуулсан “Тулга” системд хэрхэн холбогдсонтой танилцсан юм. Тус системд бүрэн холбогдсон 4 дүүргийн гэрэлтүүлгийг гар утсаар удирдаж асалтыг шалгасны дараа Хотын дарга Э.Бат-Үүл ““Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон …

  • 17 July

    Аналог системийг унтрааж эхэллээ

    Засгийн Газрын тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж Засгийн газраас санхүүжилтийг нь шийдвэрлэснээр 2012-2014 онд Улаанбаатар хот болон орон нутагт нийт 371 ширхэг Тоон телевизийн дахин дамжуулах станцууд суурилагдаж 2014 оны долдугаар сарын 31-нээс орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги болон тоон системийн станцууд зэрэгцэн ажиллаж эхэлсэн. Уг ажлын хүрээнд Монгол орон даяар телевизийн өргөн …