Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 12 June

    Малын удмын үндэсний сангийн цогцолборын эхний ээлж 9 дүгээр сарын 20-нд ашиглалтад орно

    Зохиомол үржүүлгээр төрсөн тугалнууд илүү “царайлаг” Хилэн хар, ягаан гэмээр орог саарал, эсвэл хамба хилэн шиг бор тугалнууд тугалын хашаан дотроосоо гарахын түүс болон эгдүүтэй мөөрөлдөнө. Оройн саалийн цаг болж, ээжүүд нь дэргэд нь шахам ирчихээд байхад хөхөө хөхөж чадахгүй байгаадаа бухимдаж аашилж байгаа нь энэ. Гуравхан хоногийн өмнө төрсөн гэхэд өнгө нь гүн, нүд нь ч тунгалаг, бас ч …

  • 12 June

    Twitter-ийн гүйцэтгэх захирал огцорлоо

    Twitter компанийн тэргүүн Дик Костоло гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон талаар төлөөлөгч нь мэдэгдлээ. Олон нийтийн мессеж үйлчилгээ үзүүлэгч тус компанийг хамтран үүсгэн байгуулагч болох Жэк Доурси нь долдугаар сарын 1 хүртэл буюу орлох албан тушаалтныг томилтол түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ. Ноён Костоло нь тус пүүсийн хэрэглэгчдийн тоо өсч байгаад сэтгэл дундуур байгаа хөрөнгө оруулагчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгараад …

  • 12 June

    “Сайн ах” Х.Тэмүүжин ажлаа өгөхдөө сандал, ширээгээ эвдлээд явсан гэв үү

    Хуулийн салбарт шинэчлэл хийх гэж эхлээд Х.Тэмүүжингийн “бөгс ухах” хэлц хэрэглэх нь ихэсч, өөрөөсөө бусад улстөрч рүү дайрч эхлэв. Энэ дайралтад нам нэгтнүүд нь ч багтаад буйг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонслоо. Тэр тусмаа сонгогчид чихээ халууцуулан байж өнөөх л “бөгс”-тэй шүүмжлэлийг сонсох нь доромжлол гэлтэй. Дээрх үйлдлээс нь харахад тэрбээр “Н.Алтанхуягийн Засгийн газрыг халаагаа өгөх босгон дээр буюу …

  • 12 June

    УИХ-ын дарга эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтэнд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд  өнөөдөр /2015.06.12/ “Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтийн ёслолд оролцлоо. Монгол Улсын цэргийн эрдэмтэд өргөн бүрэлдэхүүнээр ажиллан баримтад тулгуурлан зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны тус номыг бүтээх санаачилгыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гаргажээ. Тэрээр дэлхийн II дайны дараагаас 1990-ээд …

  • 12 June

    НАМЗХ-ны залуус Г.Тэмүүлэнг эрэн сурвалжилж байна

    НАМЗХ-ны их хурал энэ сарын 20-ны өдөр болох гэж байгаа билээ. Тус холбооны залуус үзэл бодол, үнэт зүйлийн хувьд зөрчилтэй байгаа нь нэгэнт тодорхой болсон. Харин тэд асуудлыг хэрхэн шийдэх нь сонин байгаа юм. Гэхдээ тус холбооны их хурал эхлэхээс өмнө нэг том асуудал үүсчээ. НАМЗХ-ны зарим удирдлагууд сонгогдох насны доод хязгаарыг 35 байсныг 40 болгох санаачилга гаргаад байгааг бусад …

  • 12 June

    Дээд албан тушаалтныг авилгын хэргээр яллажээ

    Хятадын аюулгүйн албаны дээд удирдлага асан Жоу Ёнканыг авилгын хэрэгт буруутган, бүх насаар нь шоронд хорих ял ногдуулсан байна. Ингэснээр Жоу Ёнкан нь Коммунист намын дэглэмийн дор авилгын хэрэгт холбогдсон Хятадын хамгийн өндөр албан тушаалтнаар нэрлэгдэж байгаа юм. Түүнийг хээл хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын нууц мэдээллийг санаатайгаар задруулсан зэрэг хэрэгт буруутгасныг Хятадын албан ёсны Сынхуа агентлаг дамжууллаа. …

  • 12 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад айлчлаад эх орондоо ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр  эх орондоо ирлээ. Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд Европын Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Европын Парламентын хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд Монголын ардчиллын сэдвээр үг …

  • 12 June

    Захиргааны ерөнхий хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

  • 12 June

    Мерс өвчин тэмээнээс гаралтай байж болзошгүй

    Дөрвөөс доош насны тэмээнээс Мерс өвчин гаралтай байж болзошгүй гэсэн шинэ таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Олон улсын багийнхан Мерс өвчний гарал үүсэл, шалтгааныг олохоор ажиллаж байгаа бөгөөд 800 гаруй нэг бөхт тэмээнд халдварын шинж илэрснийг судалсан байна. Халдвар тээж байгаа тэмээнүүдийн 90 орчим хувь нь хоёр настай байгаа ба нас бие гүйцсэнээс илүү ботгонуудын дунд тархалт их байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Тэд …

  • 12 June

    Цэцэг төвийн уулзварыг 12 цагаар хаана

    Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг  2015 оны 06 дугаар сарын 12-ны 20:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн …

  • 12 June

    МДТОФ ХХК нь иргэдийг хохироосон болохыг шүүх тогтоолоо

    МДТОФ ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 0000196 дугаартай шийтгэврээр ногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын стандартад өөрчлөлт оруулахыг Стандарчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр шийдвэрлэгдлээ.  МДТОФ ХХК нь …

  • 12 June

    Л.Оюун-Эрдэнэ залилаагүй, залилуулжээ

    -МАН-ын багачуул НАМЗХ-г биш төрийг булаацалдаж байна- МАН-ын залуус, баян ядуугаараа хуваагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, НАМЗХ-г хэн удирдах вэ гэхээсээ илүү хэн түрүүлж эрх мэдэлд, хоолонд хүрэх вэ гэсэн Ардын намын багачуул зодолдох болсоор удаж байгаа юм. Хэн нэгийгээ залилангийн хэрэгт гүтгэж, араас нь айлгаж ичээдэг шинэ үеийн рекэтчид Ардын намаас төрж байна гээд хэлчихвэл бодит үнэнээс хол …

  • 12 June

    “Мон-Чех Ураниум” компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг үзэглэлээ

    Монгол Чех 2 улсын хамтын ажиллагааны протоколыг 2012 онд байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд геологи, хайгуул, уул уурхай, нэн ялангуяа ураны чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсаны дагуу өнөөдөр Монгол Чехийн хамтарсан “Мон-Чех Ураниум” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг хоёр тал байгууллаа. Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК хооронд “Мон-Чех Ураниум” компани байгуулагдсан бөгөөд …

  • 12 June

    Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс Т.Мөнгөншагай хүрэл медаль хүртлээ

       2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн  гурван төрлөөр энэ зургаадугаар сарын 11-ний өдөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д эхэллээ. Хөвгүүдийн ХҮ дахь удаагийн, охидын ХII дахь удаагийн тэмцээнд Арабын Эмират Улс, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайланд, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 19 …

  • 12 June

    Хүүхдэдээ өгч болохгүй есөн төрлийн эм

    Хүүхдэд ямар нэгэн эм өгөхөөсөө өмнө эмчийн заавар зөвлөгөө заавал авах шаардлагатай. Ялангуяа анх удаа эм өгөх гэж байгаа бол энэ нь чухал ач холбогдолтой. Бага насны хүүхэд насанд хүрсэн хүмүүсийг бодвол эмийн бодист сөрөг урвал өгөх магадлал илүү өндөр байдаг. Иймд жороор болон жоргүй олгодог эмүүд, ноцтой бизнес болтлоо хөгжсөн ургамалын гаралтай гэх бэлдмэлүүдэд анхааралтай хандаарай. Хэрэв эм уулгасны …