Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулсан юм. Энэ үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Эрчим хүчний хуулинд цахилгаан хэрэглэдэг бүх байгууллага нөөц эх үүсвэртэй байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв камер, гэрлэн дохиондоо цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулах хэрэгтэй. Нийслэлийн 9 …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
29 May
Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна
Яармаг Нисэхийн 13.7 км авто замын гэрэлтүүлгийг 2014 онд хийсэн. Гэрэлтүүлэгт гэмтэл гарсан учраас Нийслэлийн Авто замын газар 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан гэрэлтүүлгийн тэжээлийн 5000метр кабель солих ажлыг графикийн дагуу хийнэ. Одоогоор Нийслэлийн Авто замын газрын туслан гүйцэтгэгч “Чобо” ХХК нь гэрэлтүүлгийн тэжээлийг тэнцвэржүүлэх, ачаалалыг хуваарилах ажлыг гүйцэтгэж байгаагаас …
-
29 May
Тамхийг ялсан эрхэм хүмүүс номын нээлт 5 сарын 31-нд болно
Тамхи бол ганцаардсан хүнд хань, гутарсан нэгэнд тайтгарал, заримд нь чамирхал ч болдог гэсэн яриа бий. Хэдийгээр хүний биед муу хорт зуршил гэдгийг хүн бүр цээжээр мэддэг хэрнээ түүнээс салж чаддаггүй. Харин өөрийн хорт зуршлаа зориглон хаяж, түүгээр зогсохгүй бусдад үлгэрлэн шүлэг зохиож, ном бичсэн зохиогч О.Эрдэнэбүрэнгийн цоо шинэ халаасны ном хэвлэлтээс гарчээ. Зохиогч “Тамхинаас гарахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй” гэсэн …
-
29 May
Монгол дуучид ОУ-ын “Байкаль” тэмцээний эхний гурван байрт шалгарлаа
Дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний тэргүүн байруудад Монголын дуучид шалгарчээ. Тодруулбал МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучин Д.Батжаргал гуравдугаар байрт орсон байна. Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын дуучин С.Батчимэг гуравдугаар байрт шалгарсан байна. Дуучин С.Батчимэг СУИС-ийг Монгол Улсын гавьяат багш Б.Дашимагийн удирдлага …
-
29 May
Мессигийн лааны тосон баримал Мадам Тюссо музейд тавигдлаа
Аргентиний шилдэг хөлбөмбөгчин Лионел Мессигийн лааны тосон баримал Америкийн Нью-Иорк хотын Мадам Тюссо музейд тавигджээ. Мессгийн баримлыг хийхийн тулд 4 сарын хугацааг зарцуулсан байна. Энэхүү лааны тосон баримал жинхэнэ Месси шиг гоол оруулж, ялалт байгуулахгүй.Гэхдээ түүнийг гайхалтай урлажээ. Испаний Барселона багийн довтлогч Лионел Месси шигшээ багийнхаа өмсгөлийг өмссөн,бөмбөг тууж байгаа лааны тосон баримлыг Нью-Иорк хотын Мадам Тюссо музеигээс олон нийтэд …
-
29 May
Уулчин Т.Гүррагчаад Мон-Атом компанийнхан хүндэтгэл үзүүллээ
Энэ жилийн олон улсын уулчдын багт Монгол Улсын уулчин, уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Б.Цэвээндаш нар оролцож байгаагаас 74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа Эверестийн оргилд гарч Монголынхоо тугийг мандуулсан юм. Энэ үйл явдалтай холбогдуулан Төрийн өмчит “Мон-Атом” компанийн хамт олон гавьяат тамирчин Т.Гүррагчаа гуайг хүлээн авч баяр хүргэлээ. Гавьяат тамирчин маань “Мон-Атом” компанийн тугийг Эверестийн оргилд мандуулсанд компанийн …
-
29 May
Монгол Улсыг тамхины хяналтын тухай хуулийг сайн биелүүлж байна гэж үнэлжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тавдугаар сарын 31-нийг “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласан байна. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд, спортын яамны Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Ч.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Н.Амарсанаа болон …
-
29 May
“Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн орчин үеийн мюзикл жүжиг тоглогдоно
Энэхүү бүтээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 280 дугаар тогтоол дагуу БСШУЯамнаас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм. Жүжгийн орчуулгыг Ц.Нямсүрэн хийж, Ерөнхий найруулагчаар Б.Хишигзаяа, Хөгжмийн зохиолчоор С.Алтан-Уяа, Ерөнхий зураачаар С.Энхсайхан нар ажиллажээ. “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийн гол дүр буюу эмээгийн дүрд СТА жүжигчин Б.Нармандах, Ану охинд СТА жүжигчин М.Тогтохжаргал нар …
-
29 May
Lamborghini Итали улсад спорт машин үйлдвэрлэнэ
Lamborghini пүүс спорт загварын автомашин (SUV) үйлдвэрлэхээр төлөвлөж, ажлыг Итали улсад гүйцэтгэж байх албан гэрээг байгуулсан байна. Volkswagen компанийг мөн давхар эзэмшдэг Lamborghini нь Словак улсад бус, харин Итали улсад ийнхүү машин үйлдвэрлэхээр сонгожээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус компани нь Италид машин үйлдвэрлэхдээ 90 сая еврогийн татварын хөнгөлөлт болон засгийн газраас бусад төрлийн урамшуулал, дэмжлэг хүртэх аж. Lamborghini пүүсийн …
-
29 May
Чөлөөтийнхөн шүүхийн өмнө нүүр тулах боллоо
Монголын Чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо шүүхэд албан ёсоор ханджээ. Тэд холбоондоо хугацаандаа хуралдалгүй хэдэн жил өнгөрч байгаа Их хурлаа хуралдуулж, холбооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой тодорхой маргаантай асуудлуудыг цэгцэлж, албан ёсоор удирдлагаа сонгох, Их хурал хуралдуулах тухай шаардах бичиг хүргүүлсэн. Гэвч холбооны зүгээс одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байна. Тиймээс Түр хороо МЧБХ-той …
-
29 May
Google Android авто системийг машинд суулгана
Өмнөд Солонгосын Hyundai компани өөрийн Sonata загварын машинд Google Android системийг суулгаж буй анхны үйлдвэрлэгч болж байна. 2015 оны Sonata загварын машинтай Андройд ухаалаг гар утас хэрэглэгч нь хэрэв усан замаар явах тээврийн хэрэгсэлтэй бол уг системийг үнэ төлбөргүй татан хэрэглэх боломжтой болж байгаа юм. Уг систем нь жолоочийн ухаалаг гар утастай холбогдож, хэрэглэгч Google Maps зэрэг өргөн хэрэглэгддэг аппликейшнийг …
-
29 May
Сайдыг хүлээгээд хүүхдүүд осгох нь ээ? Больмоор юмаа
Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн асуудал ар араасаа гарсаар байгаа. Багш нь хүүхдээ зоддог, их хэмжээний мөнгө татдаг, багш нар харьцаа муутай гэх мэтчилэн асуудал. Энэ яриа намжаагүй байтал бас л өнөөх Паси бүүк хуудаснаа нэгэн мэдээлэл гарах болж. Энэ бол багш нарын дээрэнгүй харилцаа. Үүнд ч бас Ерөнхий сайд хамаарагдаад явчихаж. Учир нь сургууль дээр айчиллаж байгаа Ерөнхий сайдыг хүлээн …
-
29 May
Бямба, ням гарагт Чингисийн талбайд тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллаж байна. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв …
-
29 May
Динза Цондоолой хоёрт үлгэрүүдийг аврах хүч байгаа болов уу?
Бийрийнхээ аясаар үлгэр зохиодог шидтэн Үлгэрч өвгөн Хар сүнснүүдэд хорлогдсон байна. Тэрээр бидний дуртай үлгэрийн ертөнцийг өөрийн болгохыг хүсэж, санаагаа гүйцэлдүүлэхийн тулд үлгэрийн баатруудыг хорлосон ажээ. Амар сайхандаа жаргаж, аз жаргалаа олдог үлгэрийн баатруудыг аврах хэрэгтэй боллоо. Үүний төлөө хүүхдүүдийн хайртай баатрууд болох Динза, Цондоолой хоёрүлгэрийн ертөнцөд тэмцэлдэж байгаа. Тэдэнд тийм хүч байгаа болов уу, эсвэл үлгэрт хайртай, үлгэр уншдаг, …
-
29 May
УИХ–ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд эх үрсийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Хүүхдийн аз жаргал, ирээдүйн сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, мэдлэг, оюунаа зориулж ирсэн үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, бүх хүүхдүүд, нийт ард иргэддээ Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн болон Эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй сэхээтэн залуусын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл