Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 8 April

    Д.Сосорбарам ХОМ-ээ мэдүүлэхгүй гэжээ

    Төрийн өндөр албан тушаалтан буюу төрийн алба хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор ХОМ-ээ мэдүүлдэг. Энэ жилийн хувьд ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа ХОМ-ээ мэдүүлжээ. Харин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладаг Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ХОМ-ээ мэдүүлэхгүй гэжээ. Учир нь тэрбээр энэхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. АТГ ч түүний хүсэлтийг хүндэтгэж …

  • 8 April

    Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламж / Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  төвийн балансад бүртгэлтэй 1 дүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээ / Хөрөнгө бүртгэлээс хасах …

  • 8 April

    МХЕГ цөм, цацрагийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна

    Цөмийн энергийн газар нь (хуучин нэрээр) Засгийн газрын 387 дугаар тогтоолоор татан буугдаж цөмийн болон цацрагийн хяналтын чиг үүрэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2014 оны 12 дугаар сард шилжин ирсэн билээ. Цөмийн болон цацрагийн хяналтын газар нь цөмийн хяналтын хэлтэс, цацрагийн хяналтын хэлтэстэйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгаа болон цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаанд аюулгүй байдлыг хангах, хүн ам, …

  • 8 April

    Нийслэл Бичил бизнесийг дэмжих чиглэлээр Санхүүгийн Зохицуулах хороотой хамтрана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нар Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. НИТХ-ын 2014 оны 17/16 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг …

  • 8 April

    АСЕМ-ын уулзалтад зориулсан хотхон барина

    -53 орны төрийн тэргүүнд зориулсан “АСЕМ Виллаж” хотхоныг төрийн тусгай хамгаалалттай газарт барьж эхэлжээ- Манай улс ирэх онд олон улсын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болох АСЕМ-ийг эх орондоо зохион байгуулах эрхтэй болсон. Монгол Улсын нэр хүндийг дэлхийд таниулах энэхүү чуулга уулзалтад манай улс ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Энэ утгаараа бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 53 …

  • 8 April

    “Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй болжээ

    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдснаас 33,2 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25,7 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг байна. Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хохирогчийг хамгаалах өрөө”-г …

  • 8 April

    НҮБ-ээс улаанбурханы эсрэг вакцин болон дагалдах хэрэгслийг манайд нийлүүлэхээр боллоо

    НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Judith Bruno Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаатай уулзаж, түүний хүсэлтийн дагуу улаанбурхан өвчний эсрэг вакцин, тариур, дагалдах хэрэгсэл, “А” амин дэмийг нийлүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ. Дэд сайд Д.Атармаа улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа энэ үед шуурхай арга хэмжээ авч, нэн шаардлагатай вакцин, “А” амин дэмээр хангаж байгаад талархал илэрхийлж, “Дархлаажуулалтын 10 …

  • 8 April

    Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

    Их дууд сургуульд элсэхийг хүсэгчдээс 2006 оноос эхлэн нэгдсэн байдлаар шалгалт авах болсон.  Харин өнгөрсөн жилээс тэдний монгол хэл, бичгийн мэдлэгийг шалгасан агаад энэ онд тус шалгалтыг хоёр удаа авч байгаа. Үүнд 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтад орох боломжтой. Энэ онд ерөнхий боловсролын сургуулийг 19.293 сурагч төгсөж, өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25.000 орчим хүн элсэлтийн ерөнхий …

  • 8 April

    МУГТ С.Цэрэнчимэд Чингис хотын хүндэт иргэн боллоо

    Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд саяхан дэлхийн аваргынхаа алтан бүсийг холбооныхоо Ерөнхийлөгч Д.Дагвадоржоос авсан билээ. Тэгвэл гавьяат тамирчинд маань нутгийнхан нь талархал илэрхийлжээ. Хэнтий аймгийн ард түмэн Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг Чингис хотын хүндэт иргэн болгож, 50 сая төгрөгийн үнэ бүхий машины батламжийг гардуулан өглөө.  эх сурвалж: undesten.mn

  • 8 April

    “Алтай хотхон” үүднээсээ нурж эхэллээ

    Сүүлийн жилүүдэд манай улсад шинэ орон сууц ихээр баригдсан. Өндөр өндөр барилга өдөрт л нэгээр нэмэгдсэн гэж хэлж болохоор.  Тэгвэл чанаргүй эдгээр барилгууд эхнээсээ нурж эхэллээ. Өнөөдөр цахим ертөнцөөр “Алтай хотхоны 20-р байрны нэгдүгээр орцны гадаах хаалганы дээврийн хэсэг нурсан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй. Харин үүдний харалдаа байсан машины цонхыг хагалж хохирол учрууллаа. Ийм эмзэгхэн байр барьж гурван жил …

  • 8 April

    Алга болсон аутизмтай хүү 5 хоногийн дараа олджээ

    11 настай Австрали хүү гэр бүлийнхэнтэйгээ хээрийн аялалаар явж байхдаа алга болж, тав хоногийн дараа эсэн мэнд олдсон байна. Аутизм өвчтэй Люк Шамбрук хүү Виктория дахь Эйлдон нуурын ойролцоо, гэр бүлийнхнийхээ буудалласан газраас гурван км-ийн зайд байхдаа олдсон аж. Түүний биеийн дулаан алдагдсанаас болж эмнэлэгт хүргэсэн ч, гэмтэж бэртээгүй байсан гэдгийг эх сурвалж мэдэгдлээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус хүрээлэнд амралтаа …

  • 8 April

    Обама Цагаан ордны дэргэд хүүхдүүтэй өндөг өнхрүүлж тоглов

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Улаан өндөгний баяр тохиолдуулан Цагаан ордны дэргэд хүүхэд багачуудтай хамт өндөг өнхрүүлж, үлгэр уншин өнгөрүүлжээ. Баяр эхлэхийн өмнө ерөнхийлөгч цугларсан хүүхдүүдээс эхнэр Мишелдээ төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Дараа нь тэрээр багачуудтай хамт өндгийг хоолны халбагаар өнхрүүлдэг уламжлалт тоглоом тоглосон байна. Улаан өндөгний энэ баярын ерөнхийлөгчтэй хамт 35 мянган хүн тэмдэглэж баярлажээ. Томцуул энэ үеэр …

  • 8 April

    Иракт шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 3 саяд хүрчээ

    Ирак дахь шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 3 саяд хүрлээ гэж тус улсын шадар сайд Салех аль-Мутлак мэдэгджээ. Түүний хэлснээр “одоогийн байдлаар шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн болон орон гэрээ орхин дүрвэсэн иракчуудын тоо 3 саяд хүрчээ”. Гэхдээ энэ бол “зөвхөн албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс” болохыг аль-Мутлак хэлсэн байна.  Энэ хүмүүс Иракийн 538 мянган гэр бүлийг төлөөлж байгаа гэж Иракийн …

  • 8 April

    Улаанбурханы сэжигтэй тохиолдол 616 хүрчээ

    Улаанбаатар хотын найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (23.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74231 хүн хамрагдсанаас 3934 тохиолдол (5.3%) томуу, томуу төст өвчтэй оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн долоо  хоногийн дунджаас 0.4%-иар өссөн үзүүлэлт юм байна.

  • 8 April

    “Хөгжилтэй өдөр” УСК өнөөдөр нээлтээ хийнэ

    Тайз, дэлгэцийн “Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны кино нь залуусын хайр дурлалын тухай өгүүлнэ. Өнөө цагт өнгө мөнгө албан тушаал эрх мэдлээс илүүтэйгээр үнэнч хайр дурлалаар бие биеэ хайрлаж саад бэрхшээлийг хамтдаа туулж буй дөрвөн залуугийн хайрыг өгүүлнэ.     Энэхүү бүтээлд монголын хошин урлагийн уран бүтээлчдийн ахмад болон залуу уран бүтээлчид оролцон …