Дэлхий дахинд хөгжилтэй орнуудад хөрөнгийн зах зээл нь давамгай байдалтай оршин тогтнож тухайн улсынхаа эдийн засагт хямд мөнгөний эх үүсвэрийг үүсгэдэг бол Монголд мөнгөний зах зээл буюу банкны салбар 98 гаруй хувийг эзлэн, 15-18 хувийн дундаж хүүтэй мөнгийг зах зээлд эргэлдүүлж байна. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 467 дугаар тогтоолоор 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэр бүхий банкнуудын …
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
18 December
Австралид хэрцгийгээр алагдсан найман хүүхдийн цогцос олдлоо
Өнөөдөр Австралийн зүйн хойд хэсэгт байрлах Квинсленд мужийн Кэрнс хотын нэгэн байшинд хэрцгийгээр алагдсан байдалтай байсан найман хүүхэд олджээ. АP агентлагийн мэдээлж буйгаар амиа алдсан хүүхдүүд 18 сараас 15 настай бөгөөд тэднийг хутгалуулж амиа алдсан байна гэж дамжууллаа. Түүнчлэн хэргийн газар хутганы шарх авсан 30 орчим насны эмэгтэй байсан бөгөөд түүнийг даруй эмнэлэгт хүргэжээ. Орон нутгийн цагдаа нарын мэдээлж буйгаар …
-
18 December
“Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх” арга хэмжээг зохион байгуулжээ
Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1037 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран “Гэр бүлээсээ дайжин хараа хяналтгүй яваа, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх” зорилгоор “Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх” нэгдсэн арга хэмжээг 2014 оны 12 …
-
18 December
Улаанбаатар хотын олон нийтийн цагдаа нар сургалтанд хамрагдлаа
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 424 дүгээр тушаалаар олон нийтийн цагдаагийн алба хаагч нартай холбогдох дүрмүүдийн хэрэгжилтийг хангах, сургаж дадлагажуулах ажиллагааг удирдах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, олон нийтийн цагдаагийн ажилтныг бэлтгэх сургалтын хөтөлбөр төлөвлөгөө батлагдаж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт нийтдээ 190, улсын хэмжээнд Баян-хонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ зэрэг 9-н …
-
18 December
Ц.Элбэгдорж: Монгол Улсыг хариуцлагатай, итгэлтэй улс болгохын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийнэ
Төрийн ордны Их танхимд өчигдөр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн болов. Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан уг зөвлөгөөнийг хийсэн юм. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэх хүрээнд төсвийн болон Төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компани, төрийн өмчийн оролцоотой хувийн хэвшил болон бусад байгууллага хамрагдаж байгаа юм. Төсвийн байгууллагад яамд, агентлагаас эхлээд аймаг, …
-
18 December
Налайх дүүргийг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловрсууллаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор Налайх дүүргийн Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг “Нью-Урбанизм” ХХК, Инженерийн хангамжийн зураг төслийг “Инж байгууламж” ХХК, Геодезийн хэмжилт, дэвсгэр зургийн боловсруулалтыг “Орд геод” ХХК, Инженерийн геологийн судалгааг “Хангай …
-
18 December
Улаанчулуутын хүүхдүүдэд хувцас, ном, сурах бичиг бэлэглэв
Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд МУГЖ С.Одончимэг сургуулийн байр барьж хүлээлгэн өгсөн. Тэгвэл тэдэнд нийслэлийн дунд сургуулийн сурагчид нэмэр хандив өгөх хөдөлгөөн өрнүүлж байгаа ажээ. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийнхан юм. Тус сургуулийнхан хандивын хувцас, сурах бичиг, тоглоом зэргийг үе тэнгийнхэндээ хүлээлгэн өгсөн юм. Тус сургуулийн Ч.Отгон багштай 10 а ангийн сурагчид санаачлан Улаанчулуутын хүүхдүүдэд туслах хөдөлгөөнийг …
-
18 December
Ч.Сайханбилэг үнэнийг хэлнэ
28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдохдоо “нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг”гэж хэлж байсан. Гэхдээ яг ямар бодлого баримталж ажиллах задаргаагаа хэлж өгөогүй. Өнөөдөр тэрээр УИХ-д үг хэлэх бололтой. Энэ уеэрээ бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх бодлогынхоо задаргаа болоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит үнэнийг хэлэх аж. Тухайлбал нийгмийн халамжийн хавтгайрсан байдлыг зогсоох гэнэ. Үүнд, оюутны …
-
18 December
Төв талбайн мөсөн гулгуурын талбай ашиглалтад орлоо
Мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулан хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийджээ. Зориулалтын талбай өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-нд ашиглалтад оруулахаар боллоо.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас байгуулсан мөсөн гулгуурын талбай нийслэлийн иргэд, хүүхэд залууст өдөр бүр 10.00-00.00 цагийн хооронд үйлчилнэ. 1 цаг гулгахад гадуур үйл ажиллагаа явуулж байгаа …
-
18 December
Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзав
Монгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнориг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр Япон улс нь Монгол Улсын дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг дурдаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа зам, тээврийн салбарт улам өргөжин тэлж байгаа талаар …
-
18 December
“Avon” авлига өгснийхөө төлөө торгуулав
Гоо сайхны бүтээгдэхүүний шууд худалдаа эрхэлдэг “Avon” компани Хятадын албаны хүмүүсийн хахуульдаж, бэлэг сэлт өгснийхөө төлөө АНУ-ын хууль хяналтын байгууллагын 135 сая ам.долларын торгуулд унажээ. Тус компани 2004-2008 онд Хятадад шууд худалдаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд найман сая ам.долларыг хахуульд өгсөн нь тогтоогдсон байна. Тэд Хятадын албаны хүмүүсийн онгоцны тийзийг дааж, “Louis Vuitton”, “Gucci”, “Tiffany” зэрэг брэндийн үнэтэй бэлэг авч …
-
18 December
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөр” үргэлжилж байна
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээллттэй хаалганы өдөрлөг”-өө өнөөдөр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Нэгдүгээр эмнэлгийн зүүн талд байрлах өөрийн байрандаа зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн үеэр иргэдэд, – Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх – Хууль зүйн зөвлөгөө өгөх – Гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээг хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх – Байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, тайлбарлах …
-
18 December
Автобусанд үнэгүй зорчих виза карт тараана
Виза картаа хаясан гээсэн оюутнуудцөөнгүй байдаг. Тиймээс тэдэнд виза картыг нь шинээр олгох асуудлаар МОХ-ныхон Авто тээврийн газарт хандан хүсэлт гаргаад байгаа гэнэ. Тус холбоо ирэх даваа гаригаас виза картаа үрэгдүүлсэн, хаясан хүмүүсийн захиалгыг авч эхлэх аж. Энэ жил 140 мянган оюутнуудаас 113000 виза картны захиалга авсан байна. Гэхдээ алдаатай бөглөгдсөн зэрэг янз бүрийн зөрчлийн улмаас нэмэлтээр 4000 орчим картны …
-
18 December
Ц.Баясгалан өнөөдөр Чикаго хотод жүжгээ тоглоно
УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Нина Мазурын “Би Эдип Пиаф байна” моно, мюзикл драмын жүжгийг бие даан тайзны бүтээл болгосон билээ. Монголд анх удаа нэг хүний драмын жүжгийн төрлөөр уран бүтээлээ хийж үзэгчдэд хүргэсэн авьяаслаг жүжигчин хэд хоногийн өмнө АНУ-ыг зорьжээ. Тэрбээр энэ сарын 19 буюу өнөөдөр Эдип Пиафын төрсөн өдрөөр Чикаго хотын “Мэдисон Стрийт” театрт “Би Эдип Пиаф байна” жүжгээ тоглох …
-
18 December
Үйлчилгээний газруудад өгөх зөвлөмж
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан зарим үйлчилгээний газрууд чанаргүй үйлчилгээ үзүүлдэг гэсэн гомдол иргэдээс багагүй ирдэг. Энэ ч үүднээс шинэ жилийн баярын арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болох ресторан, баар, кафенууд үйл ажиллагаандаа дараахь шаардлагуудыг бүрэн хангаж ажиллах шаардлагатайг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө. Үүнд, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл