Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 19 December

    БНМАУ-д уригдаж очоод баригдсан түүх

    (Дэ Ван буюу Дэмчигдoнрoвын өчил) (I хэсэг) Би 1949 оны дөрөвдүгээр сард Алшаа хошууны Баян хотод хүрч Гоминданы засгийн газрын зөвшөөрөл хийгээд Америкийн дэмжлэгээр “Баруун Монголын өөртөө засах хөдөлгөөн” гэдгээ явуулах гэсэн боловч тэр үеийн цагийн байдлын түргэн хувиралт ба өөрийн Нармай Монгол үзлийн захиргаан доор БНМАУ-ыг бас туршиж үзэх санаатай байсан учир Гуанжоу-д ивээл эрж очихдоо Яргай хотоор дайрч …

  • 19 December

    Ч.Сайханбилэгийн ЗГ таван сарын настай гэнэ үү?

    Өнгөцхөн харвал Ерөнхий сайд л болж байвал юу руу ч ороход бэлэн шахуу сонгогдсон Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ хүнд үед нь гардан авч гарамгай Ерөнхий сайд бо­лохоо харуулахаар зүтгэж эхэллээ. МАН-тай эвсэж авсан нь түүний хувьд хам­­гийн том тохироо байсан бөгөөд Н.Алтанхуяг шиг АН-ынхаа фракциудын сонирхолд хөтлөгдөхөөсөө илүүтэй гадны дайсантайгаа эвсэх явдлыг чухал гэж үзсэн бололтой …

  • 19 December

    “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг шалгаруулна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уралдааны эхний шатанд  дүүрэг тус бүрээс шилдэг хүүхдүүдийг шалгаруулах бөгөөд дүүргүүдээс шалгарсан  хүүхдүүдийн материалыг энэ сарын 22-ны дотор нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт ирүүлнэ. Тэмцээнийг “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авъяаслаг хүүхэд”, …

  • 19 December

    Хүүхдийн эмнэлгийн ачаалал 52.6 хувиар хэтэрчээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал 1 дахин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7 хувиар, …

  • 18 December

    Налайхын Засаг дарга Х.Болдбаатар огцорлоо

    Налайхын дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан одоо хуралдаж байна. Энэхүү хуралдаанаар ИТХ дахь МАН-ын бүлгээс Налайх дүүргийн Засаг дарга Хасбазарын Болдбаатарыг огцруулах санал оруулсныг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн. Ингэснээр дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар албан тушаалаасаа огцорлоо. Та бүхэнд Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан үндэслэлийг хүргэе. ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ Иргэдийн Хурлын Эрхэм Төлөөлөгчид өө. Дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар нь Налайх …

  • 18 December

    “Бөртэ чоно”-ын санал хураалт ирэх даваа гаригт дуусна

    Монголын спортын шилдэг тамирчныг тодруулдаг “Бөртэ чоно-2014” наадмын санал асуулга өндөрлөх шатандаа ороод байна. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцохоос өчигдрийн байдлаар 70 нь өөрийн саналаа өгчээ. Энэ сарын 9-нд эхэлсэн санал асуулга дуусахад ердөө хоёрхон хоногийн хугацаа үлджээ. Спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчинд санал өгнө. …

  • 18 December

    Эзэмдэгч баг “Дуэт Дуэль”-д шилдэгийн шилдэгээр шалгарчээ

    Үзэгдийг байлдан дагуулсан шоу нэвтрүүлэг болох “Дуэт vs Дуэль 2014” цэнгээнт шоу нэвтрүүлэг эхэлсэн цагаасаа хойш оролцогчид нь хүчтэй өрсөлдөж байна. Өнөө жилийн шоу нэвтрүүлэгт “Эзэмдэгч”, “King & Queen”, “Like”, “Пуужин”, “Holly Dolly” зэрэг багууд оролцож байна. Эдгээр багуудаас “Эзэмдэгч”, “Holly Dolly” хоёр ширүүхэн өрсөлдөж нэвтрүүлгийг илүү өнгөлөг, хөгжилтэй болгож байгаа гэдэгтэй та санал нийлэх биз ээ.   Энэ удаад “Эзэмдэгч” баг буюу жүжигчин Г.Эзэнмөнх дуучин Х.Мөнгөнцэцэг …

  • 18 December

    Урт цагааны урд талын автозамын зорчих хэсгийг нээлээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Урт цагааны урд талын  0.24 км автозамыг байгалийн чулуугаар хучиж зорчих хэсгийг нээлээ. Тус ажлыг энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж “Эко тогтол”  ХХК гүйцэтгэсэн бөгөөд автозам нь 0.24 км, зорчих хэсэг нь 9 метрийн өргөнтэйгээр өөрчилж шинэчилжээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар сайжирна гэж тооцож байгаа юм.

  • 18 December

    Биеэ үнэлэгч эмэгтэй зочид буудалд гурван хүүхдээ орхисон байжээ

    Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс “Аюулгүй Саппоро” арга хэмжээг зохион байгуулж, биеэ үнэлэгчдэд хяналт шалгалт хийн 40 гаруй эмэгтэйг түр саатуулан, захиргааны арга хэмжээ авахаар болжээ.  Энэ ажиллагааны үеэр биеэ үнэлэгч Ө нь 3-7 насны гурван хүүхдээ зочид буудалд орхисон байсныг олж тогтоон тэдгээр хүүхдүүдийг харьяа дүүргийн халамжийн төвд хүргэж өгсөн байна. Биеэ үнэлэгч Ө нь өөрийн гэсэн орон байргүй буудлаар …

  • 18 December

    Халамжийн мөнгөө авч амжаагүй иргэд ирэх онд авч болно

    Өнгөрсөн хугацаанд  “Халамжийн мөнгө”-өө авч чадаагүй иргэд шинэ он гарангуут авах боломжтой болжээ. Халамжын мөнгөө авахыг хүссэн иргэдийг банкууд “Санхүүжилт дууссан” гэдэг шалтаг хэлж тэднийг буцаах болсон юм. Уг нь Нийслэлийн санхүү, төрийн сангийн газраас энэ онд 83.1 тэрбум төгрөгийг халамжийн мөнгөнд зарцуулахаар өгсөн аж. Эл мөнгийг иргэдэд бүрэн тараасан боловч хүн амын шилжилт, хөдөлгөөн, жирэмслэлт, төлөвлөгдөөгүй зардлууд гарч ирж, …

  • 18 December

    “Талибан”-ы тэргүүний толгойг 10 саяар үнэлэв

    Пакистаны Засгийн газар хэт даврагч “Талибан” бүлэглэлийн тэргүүн Маулана Фазлуллахын толгойг 10 саяар үнэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн хэт даврагчдын хуаран болон дайчдын төвлөрдөг газруудын талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулахаа Ерөнхий сайд мэдэгжээ. Тус бүлэглэлийн дайчид энэ долоо хоногийн эхээр Пешавар  мужид байрлах цэргийн албан хаагчдын суралцдаг сургуулийг барьцаалж, улмаар 141 хүүхдийн амийг хороосон юм. Хэт даврагчид сургууль барьцаалж, хүүхдүүдийн …

  • 18 December

    ДОХ-той хүүг гадуурхан тусгаарлажээ

    Хятадын Сичуань мужийн Шичонг хотын алс бөглүү тосгонд амьдардаг Кун Кун хэмээх найман настай хүү ДОХ-ын халдвар тээгч болжээ. Түүнийг таван настай байхад ээжийнх нь цусаар дамжин вирус халдварласан аж. Тус тосгоны оршин суугчид ДОХ-ын вирусээс ихэд айдаг тул хүүг тусгаарлахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ тэд200 гаруй иргэний гарын үсгийг цуглуулсан бөгөөд одоо хүү сургуульд ч явах эрхгүй болсон байна. Мөн түүнтэй …

  • 18 December

    Зайсангийн хорих ангиас хоригдол оргожээ

    ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих 411 дүгээр ангиас хоригдол оргожээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр 20.30 цагийн үед тус хорих ангийн “Амьдралын бүс”-д ажил хийж байсан Алтаншагай гэгч хоригдол оргосон байна. Алтаншагай нь өнгөрсөн оны намйдугаар сард Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн 16 настай эрэгтэй аж. Уг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Эх сурвалж : uls.mn

  • 18 December

    “Титаник”- ын түүхтэй төстэй “The Crossing” кино энэ сард нээлтээ хийнэ

    Хятадаас дэлхийд нэр алдар нь түгсэн найруулагч Жон Вү өөрийн олон жил хүсч мөрөөдөж явсан киногоо хийж дуусчээ. “The Crossing” хэмээх нэртэй энэ кинонд “Титаник” киноныхтой төстэй үйл явдал гарах боловч энэ бол хайрын бодит түүхийг өгүүлсэн бүтээл байх болно гэж алдарт найруулагч ярьжээ. 1949 онд Хятадын Тайпин хэмээх хөлөг онгоц далайд өөр нэг онгоцтой мөргөлдсөний улмаас 1500 гаруй хүн …

  • 18 December

    Америкийн армийн бүхий л шагналыг хүртсэн монгол морь

    Дэлхийн түүхэнд бичигдсэн гайхамшигтай монгол морины тухай бяцхан дурсамжийн талаар сийрүүлье. Энэ бол Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, давжаахан биетэй монгол морины түүх юм. Баатарлаг хэмээн цоллогдсон Реклэс гүүний тухай Америкт мэддэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ морь 1954 оны Солонгосын дайнд оролцож, хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур гайхамшгийг үзүүлдэг байжээ. Хүч чадал сайтай, омголон, эрэмгий ч хүлэг байсан …