Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 27 January

    “Монголын алтан хоолойтнууд” тоглолт удахгүй эгшиглэнэ

    Монголын дуурийн шилдэг найман гоцлол дуучид өөрсдийн уянгалаг хоолойгоор үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Тэд ирэх сард “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр болсон байна. Өнгөрөгч онд тус тоглолтоо ОХУ-ын Их театрын тайзнаа тоглож байсан билээ. Дуурийн дуучин бүрийн мөрөөдөл болсон энэхүү тайзнаа өмнө нь АЖ Ц.Пүрэвдорж, Зууны манлай дуурийн дуучин, АЖ Х.Уртнасан нар гарч байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа монголчууд …

  • 27 January

    “Тамгагүй төр” түүхэн жүжиг дахин тайзнаа

    Төр улсын бүрэн бүтэн байдал, алтан ургийн ариун цусны төлөө өөрийгөө ч үл хайрлан хүслээ хориглож тэмцэх Арчугт хааны тухай өгүүлдэг “Тамгагүй төр” түүхэн жүжиг энэ сарын 30, 31, хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “урласан” энэ жүжгийг 1998 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа амилуулан, Арчугт хааны дүрийг ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байсан бол …

  • 27 January

    Засгийн газраас Рио Тинто-той байгуулахаар төлөвлөж буй САНАМЖ бичиг /загвар хувь/

    Монгол улсын засгийн газраас  Оюу толгойн баялагийг цаашид хэрхэн ашиглах тухай  Рио тинто  компанитай байгуулахаар төлөвлөж буй  ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ-ийн ноорог хувийыг хүргэж байна.  Тус санамж бчигт Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм билээ. А.Тамир

  • 27 January

    Монголчууд бид 3 сая дахь иргэнээ хүлээн авлаа

    Монголын үрс маш олон болтугай хэмээн шинэ иргэнээ халуун сэтгэлээ тосон авдаг ард түмэн бид өнгөрсөн шөнө 3 сая-уулаа болжээ. Удаан хүлээлгэсэн Монгол Улсын 3 сая дахь иргэн өнгөрсөн шөнө мэндэлсэн байна. 3 сая дахь иргэнийг хүлээн авах ажлын хэсэг хуралдаж байгаа бөгөөд энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Мөн 3 сая иргэний үе чацуутангуудыг ч тодруулж зарлах юм. …

  • 27 January

    Монголын олимпийн медальтнуудын холбооны төлөөлөлтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар Монголын олимпийн медальтнуудын холбооны төлөөлөл болох Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт,  Монгол Улсын Ардын багш Чимидбазарын Дамдиншарав, Москвагийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалай, Барселоны Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, тус холбооны нарийн бичгийн дарга Н.Баярсайхан нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Монголын олимпийн медальтнуудын холбооны төлөөлөгчид Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран Монгол Улсын …

  • 27 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоод өнөөдөр орой эх орондоо ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 1 дүгээр сарын 18-20-нд Чех улсад хийсэн айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай ганцаарчилсан уулзалт, албан …

  • 27 January

    “Монголд үйлдвэрлэв 2015” Цагаан сарын үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр болно

    Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 12:00 цагаас Мишээл экспо төвд болно. 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал  Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор …

  • 27 January

    Ханын материал орчимд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/70 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны 2014 оны  75 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хорооны Ханын материал орчмын гэр хороололд барих  инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан …

  • 27 January

    Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна

    Улаанбаатар хотын Цагдаагын газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар сар шинийн баярыг угтсан өдрүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотруу дунджаар 100.000 орчим тээврийн хэрэгсэл орж ирдэг. Тэдгээр тээврийн хэрэгслүүд орон нутгийн зам болон хотод замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс зам тээврийн осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг байна. Мөн зогсоолын талбайн хүрэлцээ муутайгаас томоохон худалдааны төвүүд, зах орчим тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсч …

  • 27 January

    АТГ-аас эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг …

  • 27 January

    “Монголын сайхан бүсгүй” зуурдаар нас баржээ

    Монголын үе үеийн сайхан бүсгүйчүүдийн эгнээнд бичигдэж, 1992 оны Монголын сайхан бүсгүй өргөмжлөл хүртэж байсан Ч.Чулуун-Эрдэнэ зуурдаар ам насаа алдсан харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Энэхүү харамсалтай хэрэг өнгөрсөн жилийн Валентины баяраар болж өнгөрсөн ч энэ талаархи мэдээлэл олон нийтэд цацагдах нь бүү хэл ойр дотны найзууд нь ч дуулаагүй өдий хүрсэн гэдэг. Анхны амьдралаа өөрөөсөө арав гаруй ах, …

  • 27 January

    Шадар сайд БНФУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгааг тохиолдуулан өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэхь БНФУ-тай хамтын ажиллагааны талаар Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Парист зэвсэглэсэн этгээдүүдийн халдлагын улмаас хүний амь эрсдсэн явдалд эмгэнэлийн захидал ирүүлсэнд Шадар …

  • 27 January

    Өглөө гурилан бүтээгдэхүүн их хэрэглэх нь…

    Өглөөд их өлссөн үедээ бид гарт таарсанаа ихэвчлэн иддэг шүү дээ. Тэгвэл өглөө идэж болдоггүй хоол хүнс гэж байдаг байна. Учир нь өглөө биедээ таарамжгүй хоол хүнс хэрэглэснээр ходоодны шарх, өвчнөөр өвдөх магадлалтай байдаг байна. Тухайлбал: Хийжүүлсэн хүйтэн ундаа: Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд …

  • 27 January

    Хавдар болон бусад олон төрлийн өвчнүүдийг анагаах нөлөөтэй жүүс

    Лууван, төмс, алим Энэхүү гайхалтай жор нэлээд эрт үеэс олонд танигдаж ирсэн бөгөөд та ч эрүүл мэнддээ зориулж хэрэглэх боломжтой. Энэхүү жорыг биенд хавдрын эсүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн тархалтыг бууруулах зорилгоор ашигладаг. Үүнийг бэлдэхэд тун амархан. Нэг ширхэг лууван, нэг ширхэг цагаан гаа, нэг ширхэг алим орно. Эдгээрийг хольж жүүс гаргаж авна. Лууван, цагаан гаа, алимаа сайтар угааж, хэрчим …

  • 27 January

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь ЭХЯ-нд ажиллалаа

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яаманд ажиллаж, тус яамны удирдлага, газар хэлтсийн дарга нартай уулзлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар мэдээлэл хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар тодорхой санал дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбар 417-969 МВт-ын ачаалал авч байна. Үүний 20 орчим хувийг …