Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 18 December

    Төв талбайн мөсөн гулгуурын талбай ашиглалтад орлоо

    Мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулан хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийджээ. Зориулалтын талбай өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-нд ашиглалтад оруулахаар боллоо.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас байгуулсан мөсөн гулгуурын талбай нийслэлийн иргэд, хүүхэд залууст өдөр бүр 10.00-00.00 цагийн хооронд үйлчилнэ. 1 цаг гулгахад гадуур үйл ажиллагаа явуулж байгаа …

  • 18 December

    Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнориг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр Япон улс нь Монгол Улсын дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг дурдаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа зам, тээврийн салбарт улам өргөжин тэлж байгаа талаар …

  • 18 December

    “Avon” авлига өгснийхөө төлөө торгуулав

    Гоо сайхны бүтээгдэхүүний шууд худалдаа эрхэлдэг “Avon” компани Хятадын албаны хүмүүсийн хахуульдаж, бэлэг сэлт өгснийхөө төлөө АНУ-ын хууль хяналтын байгууллагын 135 сая ам.долларын торгуулд унажээ. Тус компани 2004-2008 онд  Хятадад шууд худалдаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд найман сая ам.долларыг хахуульд өгсөн нь тогтоогдсон байна. Тэд Хятадын албаны хүмүүсийн онгоцны тийзийг дааж, “Louis Vuitton”, “Gucci”, “Tiffany” зэрэг брэндийн үнэтэй бэлэг авч …

  • 18 December

    Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөр” үргэлжилж байна

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээллттэй хаалганы өдөрлөг”-өө өнөөдөр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Нэгдүгээр эмнэлгийн зүүн талд байрлах өөрийн байрандаа зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн үеэр иргэдэд, – Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх – Хууль зүйн зөвлөгөө өгөх – Гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээг хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх – Байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, тайлбарлах …

  • 18 December

    Автобусанд үнэгүй зорчих виза карт тараана

    Виза картаа хаясан гээсэн оюутнуудцөөнгүй байдаг. Тиймээс тэдэнд виза картыг нь шинээр олгох асуудлаар МОХ-ныхон Авто тээврийн газарт хандан хүсэлт гаргаад байгаа гэнэ. Тус холбоо ирэх даваа гаригаас виза картаа үрэгдүүлсэн, хаясан хүмүүсийн захиалгыг авч эхлэх аж. Энэ жил 140 мянган оюутнуудаас 113000 виза картны захиалга авсан байна. Гэхдээ алдаатай бөглөгдсөн зэрэг янз бүрийн зөрчлийн улмаас нэмэлтээр 4000 орчим картны …

  • 18 December

    Ц.Баясгалан өнөөдөр Чикаго хотод жүжгээ тоглоно

    УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Нина Мазурын “Би Эдип Пиаф байна” моно, мюзикл драмын жүжгийг бие даан тайзны бүтээл болгосон билээ. Монголд анх удаа нэг хүний драмын жүжгийн төрлөөр уран бүтээлээ хийж үзэгчдэд хүргэсэн авьяаслаг жүжигчин хэд хоногийн өмнө АНУ-ыг зорьжээ. Тэрбээр энэ сарын 19 буюу өнөөдөр Эдип Пиафын төрсөн өдрөөр Чикаго хотын “Мэдисон Стрийт” театрт “Би Эдип Пиаф байна” жүжгээ тоглох …

  • 18 December

    Үйлчилгээний газруудад өгөх зөвлөмж

    Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан зарим үйлчилгээний газрууд чанаргүй үйлчилгээ үзүүлдэг гэсэн гомдол иргэдээс багагүй ирдэг. Энэ ч үүднээс шинэ жилийн баярын арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болох ресторан, баар, кафенууд үйл ажиллагаандаа дараахь шаардлагуудыг бүрэн хангаж ажиллах шаардлагатайг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө.  Үүнд, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор …

  • 18 December

    185 эмэгтэйг хулгайлжээ

    Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчид өчигдөр Борно мужаас холгүй байрлах Майдугари тосгонд халдлага үйлдэж, 185 эмэгтэйг хулгайлжээ. Мөн 32 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шебау “Бидэнтэй тулалдаагүй хэмээн цаазын ял авсан цэргүүдийн төлөө дээрх эмэгтэйчүүдийг хулгайллаа” гэжээ. Өчигдөр Нигерийн удирдлагууд “Боко Харам”-тай тулалдаагүй, ажлын хариуцлага алдсан 54 цэрэгт цаазын ял оноосон юм. “Боко …

  • 18 December

    Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 26-наас хаагдана

    Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 26-ны өдөр орон даяар албан ёсоор хаагдах юм байна. Улсын төсвийн орлого хэдийгээр тасарсан ч Төрийн сангийн мөнгөн хөрөнгө, орж ирж буй орлогоо хуваарилан орон нутагт олгох санхүүжилт, цалин, тэтгэвэр тэтгэмж, байгууллагуудын тогтмол зардлыг 100 хувь олгоод байгаа аж. Энэ талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил “Ямар нэгэн шалтгаанаар хүлээгдэж, хойшилсон, мөн зайлшгүй …

  • 18 December

    Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэх бөгөөд  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үдээс хойш мэдээлэл хийх юм. 09.00 цагаас: 1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/; 2.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал: …

  • 18 December

    Хэт даврагчид сонгууль явуулна

    Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл ирэх оны эхээр сонгууль явуулахаар болжээ. Сонгуульд оролцсон иргэдийг “Халифын вант улс”-ын иргэнээр бүртгэж, Иракийн иргэншлээс нь гаргахаар төлөвлөсөн байна. Тус бүлэглэл эзэлсэн газар нутгийнхаа оршин суугчдыг алах эсвэл худалддаг юм. Өнгөрсөн амралтын өдөр хэт даврагчид хуралдаж, тусгаар улс болохын тулд “Халифын вант улс” иргэнтэй байх ёстой гэж үзжээ. Өөрийн хүсэлтээр тус улсын …

  • 18 December

    Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/; 2.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, …

  • 18 December

    Малчид махаа зах зээлд шууд нийлүүлнэ

    “Тэнгэр” худалдааны төвд өнөөдөр Төв аймгийн Өндөр ширээт сумын “Ширээт хөгжил” хоршооны малчид, “Амин нутаг” ТББ, “Тэнгэр” худалдааны төвийн хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мал, эрүүл хүнс, эрүүл түүхий эд” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болно. Малчны хотноос эрүүл малын чанарын баталгаатай махыг зах зээлд шууд нийлүүлж байгаагаараа уг арга хэмжээ их онцлог юм. Энэхүү үйл ажиллагааг “Ширээт хөгжил” хоршооны малчид санаачлан …

  • 18 December

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь  “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өөрийн байранд зохион байгуулна. Утас: 99907969 09:00 цагт Төрийн ордоны иргэний танхимд “Экологийн тэнцвэрт байдал, нэг дэлхий-нэг эрүүл мэнд, хор судлалын асуудал”  зөвлөлдөх хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Утас: 90076000, 99114313, 88101990 09:00 цагт Түншлэл хамтын ажиллагаа ба талуудын оролцоо сэдэвт уулзалт НҮБ-ын байранд болно. Алдагдал хаягдлыг алт мөнгө болгох иргэдийн санаачлагын …

  • 18 December

    Нийслэл АНУ-ын “Сиско” компанитай хамтран ажиллахаар боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Мэдээллийн технологийн тэргүүлэгч “Сиско” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд: Үүлэн технологид тулгуурласан ухаалаг засаглалын …