Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 19 March

    Улаанбаатар хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг хотын зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, логистикийн төв болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын А/178 дугаар захирамжаар  ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг төр ба …

  • 19 March

    Зорилтод бүлгийн эмэгтэйчүүдийн гар урлалын үзэсгэлэн худалдаа болно

    Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Бүсгүйн Урлан” 2014 үзэсгэлэн, худалдааг зохион байгуулахаар боллоо. Энэхүү үзэсгэлэнд нийслэлийн зургаан  дүүргийн  30 гаруй эмэгтэйчүүд өөрсдийн урласан бүтээлүүдээрээ оролцох юм.  “БҮСГҮЙН УРЛАН 2014” үзэгслэн худалдаа 2014 оны 03-р сарын 20-ны өдөр Монголын Хүүхдийн Ордонд 1100-1700 цагийн хооронд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 19 March

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Монгол ньюсд:  11.00 цагт ухааны академиас Худалдаа хөгжлийн банкны нэрэмжит Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт Наурызын баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт НҮБ-аас гуравдугаар сарын 20-ныг Дэлхийн аз жаргалын өдөр болгон зарласантай холбогдуулж “Аз жаргалын зам” ТББ-аас мэдээлэл хийнэ. 12.30 цагт  МоАХ-ны анхдагчид авилга хээл хахуультай холбоотой …

  • 19 March

    Хонконгт “Монголын өдрүүд” зохион байгуулагдаж байна

    Монголын ардын урлагийн яндашгүй өв сангаас сурталчлах, монгол зоны уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлын өвөрмөц онцлогийг таниулах, Монголд чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Хонконгт “Монголын өдрүүд”-ийн цуврал арга хэмжээ энэ сарын 18-наас  эхэллээ. Уг арга хэмжээг “Дэлхий” Монголын соёлын  ассоциаци болон  Хонконгт  төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг  “Asia Society”, “Royal Geographical Society”, “Oddyssey publications”  зэрэг байгуулагаас   санаачлан БНХАУ-ын Засаг …

  • 19 March

    “Рио Тинто” Монгол Улсад 220 сая ам.долларыг татвар төлжээ

    “Рио Тинто” компани өнгөрсөн онд Монгол Улсад 220 сая ам.долларыг татвар болон бусад төлбөрт төлсөн талаар татварын тайландаа дурдсан байна. Энэхүү тайланд дурдсанаар бусад улс оронд төлсөн татварын дүнтэй харьцуулахад Монгол Улс дөрөвдүгээрт жагсчээ. Тус компани өнгөрсөн онд Австралийн Засгийн газарт 5.7 тэрбум ам.доллар, Канадад 523 сая ам.доллар, Чилид 380 сая ам.долларын татвар төлсөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа …

  • 18 March

    Өнөө цагийн үндэсний бөхчүүд төрмөл үү, таримал уу…

    Монголчууд эртнээс нааш үндэсний бөхөө дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Бөхдөө дуртай, бөхчүүддээ хайртай монгол түмэн  маань үндэсний  бөхчүүдтэй холбоотой олон сөрөг үйлдлийг тэгэсгээд “уучлаад” өнгөрүүлдэг. Ер нь  улсын цолтой  бөх  болно   гэдэг бол нэг талаас эцэг эхийн удам генийг өөртөө шингээж төрөхөөс гадна,  нөгөө талаас  өөрийн уйгагүй хичээл зүтгэл, бэлтгэл мэрийлтийн үр дүн байх гарцаагүй. Хэрэв удам …

  • 18 March

    Б.Лхагвасүрэн: “Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна”

    Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ. …Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж …

  • 18 March

    Шүүгчийн шийдвэр оргодлуудыг оодруулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэчлэлийг санаачлан эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүх улам бүр хараат бус болсоор байгаа ч ний нуугүй хэлэхэд Монголд хамгийн их цалин пүнлүү авдаг шүүгчдийн зарим нь авлигын хүлээснээс гарч чадахгүй байна. Ганцхан жишээ татъя. Энэхүү урт настай, удаан зовлонтой Тээвэр хөгжлийн банктай холбоотой хэргийн дотор авлига, албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах, …

  • 18 March

    Төрийн эсэргүү гэгдсэн найруулагч Г.Бадамрагчаа өргөдөл гаргажээ

    Одоогоос хоёр жилийн өмнө төрийн эсрэг гэмт хэрэгтнээр баривчлагдаад байсан кино найруулагч Г.Бадамрагчаа өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд болсон шүүх хурлаар түүний гэм буруугүйг нь тогтоож цагаатгасан байна. Олон сар жилээр үргэлжилсэн зохиомол гүтгэлгийн нууц хийгээд түүний үнэн мөнийг олж тогтоож өгөхийг хүссэн өргөдлийг Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Ерөнхий прукрорын газарт гаргаж байгаа тухайгаа …

  • 18 March

    Монголбанк арилжаанд оролцсонгүй

    Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. Түүнчлэн банкууд төгрөгийн своп хэлцэл, юанийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 76.5 сая ам.доллар, 10.0 сая юань нийлүүллээ. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг …

  • 18 March

    “Чалько”-д төлөх өрөө 3 сарын дотор бүрэн барагдуулна

    “Эрдэнэс таван толгой” компанийн энэ оны эхний улирлын байдлаар Цанхийн баруун, зүүн уурхайгаас нийт 600 гаруй мянган тонн нүүрс экспортолсны 200 орчим мянган тонн нь “Чалько” компанийн өрөнд шилжүүлснээ мэдээллээ. “Чалько” компанид өнөөдрийн байдлаар монголын талын 394, хятадын 52 автомашин тээвэр хийж байгаа аж. Тус компанийн зүгээс мэдээллэж буйгаар “Чалько” компанид төлөх 140 гаруй сая ам.долларын өрийг ирэх зургадугаар сар …

  • 18 March

    Hip Hop, R&B, Pop оддын нэгдсэн тоглолт өнөөдөр болно

     Монголын мянга мянган залуусын шүтээн болсон олон гайхалтай хамтлаг дуучид “Монголын төлөө” нэгдэж  цэргийн баярын үдэш буюу өнөөдөр 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа тоглоно. Тус тоглолтонд Ice Top, Tatar, Kiwi Uka, Gee, TG, Mixx, Maaз, Баярцэнгэл, Зоригт, Movie, Rooky нар оролцож хит болсон уран бүтээлүүдээ эгшиглүүлэх нээ. Ийнхүү монголын мянга мянган залуусын цугларалт болсон “Монголын төлөө” …

  • 18 March

    “Роснефть” манай улсад газрын тос хоолойгоор нийлүүлэх сонирхолтой байна

    ОХУ-ын “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Монголд ирж, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзжээ. Уулзалтын үеэр Уул уухайн сайд Д.Ганхуяг ОХУ-аас жилд нэг сая тонн хүртэлх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх болсныг онцлоод, Монголоор дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөндөхдөө “ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсныг дахин сэргээнэ гэдэгт найдаж байна” …

  • 18 March

    “Оюутан цэрэг”-үүдийг 4-р сарын нэгэн хүртэл бүртгэнэ

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагаа МУИС-ийн төв байрны дугуй танхимд боллоо. Энэ онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байгаа. Монгол хүний түүх, Монгол Улсын түүх дандаа арми, цэрэгтэй холбоотой байдаг. Тийм учраас оюутан залуусыг эх орноо, тусгаар тогтнолоо, өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чаддаг бүх талын эрдэм мэдлэгтэй болох боломжийг нээж өгч …

  • 18 March

    “Чөтгөрийн ангууч” Стивэн Жэррард /статистик/

     Өчигдөр Ман ютд –ыг талбайд нь 3:0 харьцаатай буулган авсан тоглолтын дараа зарим статистик мэдээлэл шинэчлэгдсэн нь мэдээж. Ингээд зарим нэг сонирхолтой тоон баримтыг хүргэж байна. – Луис Суарэз өчигдөр Чөтгөрүүдийн хаалгыг мялааснаар энэ улирлын 25 дахь гоолоо оруулж, Фэрнандо Торрэсийн амжилтыг эвдлээ. – Премьер Лиг гэж нэрлэгдэх болсон цагаас хойш лигт Робби Фаулэр л хамгийн олон буюу 25, 28 гоол …