Халдах ёсгүй сөөм газрынхаа өмнө халуун амиараа сөхөрч чадах офицер манай улсад цөөнгүй. Тэдний төлөөлөл болох яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Энэ сарын 26-нд болох уг тоглолтын …
Мэдээ мэдээлэл
March, 2014
-
17 March
Хойд Солонгост хулгайлагдсан Япон гэр бүл Улаанбаатар хотод уулзжээ
1977онд Япон улсын иргэн тухайн үедээ 13 настай байсан Юкута Мекуми хэмээх охиныг Хойд Солонгосын нууц албаныхан хулгайлан далайгаар дамжуулан эх орондоо аваачсан байна. Хулгайлагдсан охин Юкута Мекуми нь1986 онд Өмнөд Солонгосоос мөн л хулгайлагдан очсон Солонгос иргэн Ким Ёнг Намтай гэр бүл болж Ким Хе Кёнг хэмээх охинтой болсон ажээ. Гэвч тэрээр 1994 онд амиа хорлон нас барсан гэж …
-
17 March
“Монголын геологи хайгуул 2014” чуулган болно
“Монголын геологи хайгуул 2014” чуулга уулзалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төвд зохион байгуулахаар болжээ. Чуулганаар геологи, эрдэс баялгийн салбарынхан хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар харилцан мэдээлэл солилцох боломж олгохын дээр судалгаа шинжилгээний арга аргачлал, геологийн судалгааны төслүүдийг харилцан танилцуулж улмаар төрийн бодлогод геологийн салбарын байр суурийг багтаах ач холбогдолтой уулзалт болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Энэхүү зорилгын хүрээнд “Монгол …
-
17 March
Хятад иргэн хилээр шашны түүхэн, үнэт 81 эдлэл гаргахыг завджээ
Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2014 оны 3-р сарын 11-ны өдөр ОМ-223 нислэгээр зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээшнээс түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, үйсэн дээрх бичээс, судар зэрэг нийт 81 ш эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Гаалийн улсын байцаагч нар илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг …
-
17 March
Нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр боловсруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/160 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллана. Тус ажлын …
-
17 March
Метро барих ажил ирэх сард эхэлнэ
“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Хотын дарга оролцлоо. Тэрээр энэ онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан юм. Энэ жил хот байгуулалт, дэд бүтцийн салбар 95 сая, нийгмийн салбар 48 сая, авто замын салбарт 39 сая, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ, тохижилт ногоон байгууламж чиглэлд хөрөнгө оруулан бүтээн байгуулалт хийх юм байна. Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, …
-
17 March
Шинэ залуу уран бүтээлчдийн “Тэнгэрийн бичээс” үзэсгэлэн нээгдэнэ
“Blue moon” арт галерей нь урлагаар дамжуулан урлаг сонирхогчдын гоо сайхны таашаалыг хөгжүүлэх, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Тэнгэрийн бичээс” хэмээх үзэсгэлэнгээ хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн 2014 оны гуравдугаар сарын 21-28-ыг дуустал “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх нь ээ. “Тэнгэрийн бичээс” үзэсгэлэн нь 2013 онд мөн зохион байгуулагдаж байжээ. Тус үзэсгэлэнгийн …
-
17 March
“Herbalife” компанийг шалгаж эхэлжээ
АНУ-ын Холбооны худалдааны комисс хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Herbalife” компанийг шалгаж эхэлжээ. Шалгалт эхэлсний дараа компанийн хувьцааны үнэ 12 хувиар буурчээ. “Herbalife” компанийг шалгаж байгаа мэдээлэл 2013 оны хоёрдугаар сараас АНУ-ын хэвлэлээр гарсан. Холбооны худалдааны комисст тухайн компанийн бизнес пирамид сүлжээг санагдуулсан талаар олон хүн гомдол мэдүүлсэн аж. Харин “Herbalife”-ийн удирдлагууд тэр үед “албан ёсоор шалгах хүсэлт ирээгүй” хэмээн мэдэгдэж …
-
17 March
Осама Бин Ладены цогцсыг олон нийтээс нууцалсан
АНУ-ын тусгай ажиллагааны вэб сайтад зартай алан хядагч агсан Осама Бин Ладены цогцосны зургийг олон нийтэд дэлгээгүйн шалтгааныг харуулсан ноцтой мэдээллийг дэлгэжээ. Тус сайтад нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж Бин Ладены цогцос цусанд будагдсан байсныг гэрчилжээ. Америкийн цэргүүд Бин Ладеныг хөнөөсний дараа үхсэн эсэхийг нь баталгаажуулах гэж тоймгүй олон удаа буудсан гэнэ. Өмнө нь Бин Ладеныг хоёр удаа буудсан …
-
17 March
“Чингис” болон “Самурай” бондын талаар нээлттэй сонсгол зохион байгуулна
УИХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн бондуудын зарцуулалт, үр дүнгийн талаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж албан бичиг илгээжээ. Ирэх хаврын чуулганаар зохион байгуулах энэхүү нээлттэй сонсголоор Хөгжлийн банкинд байршуулсан “Чингис” болон “Самурай” бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсох юм …
-
17 March
Хойд Солонгос нэг өдөрт 25 пуужин харвасан байна
Хойд Солонгос өчигдөр /III.16/ богино тусгалын 25 пуужин далай руу харваж, сүрийг үзүүлсэн байна. Хойд Солонгосын харвасан богино тусгалын 25 пуужин Японы тэнгист 70 орчим км-ийн зайнд тусчээ. Пхеньян эхний 10 пуужинг орон нутгийн цагаар 18:20 цагт харвасан бол 20:03 минутанд дахин найман пуужин, үүнээс цагийн дараа долоон пуужин нэмж харвасан аж. Хойд Солонгосын зүгээс АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн …
-
17 March
УИХ-ын даргад хэн зөвлөдөг вэ
УИХ-аар ямар хууль хэлэлцэх, боловсруулах, улс орны асуудалд хэрхэн хандах гээд спикерт бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүн нь түүний зөвлөхүүд. Хууль тогтоох дээд байгууллага парламентын тэргүүний зөвлөх байна гэдэг хариуцлагатай албан тушаал юм. Тэр тусмаа тууштай, аливаад зарчим ч, асуудалд баримттай нухацтай ханддаг З.Энхболд спикерийн зөвлөх болж, түүнд тоогдоно гэдэг тийм ч амаргүй болов уу. УИХ-ын даргын ажлын алба нь …
-
17 March
Авдрантын хоригдол, алуурчин хятад хоёрын шантааж
Өдгөөгийн УИХ-ын гишүүн нэгэн эрхэм хэдэн жилийн өмнө эрүүгийн элементүүдэд хөөгдөөд адуу малаа үргээн пижигнэтэл зугтаж явсан гэдэг.Бас нэгэн бизнесмэн гүүрнээс хөлөөрөө дүүжлүүлж байсан тухай ч нүдэнд харагдтал ярих улс олон. Энэ мэтчилэн нийгмийн бүтээгч хэсэг болох бизнесмэнүүдийг шимэгчилж амьдардаг эрүүгийн элементүүд, рецедивүүдийн асуудлыг Л.Гүндалай анх чуулганы танхимд дуугарч, “Төр энэ дээрэмчдээ байх ёстой газар нь байлгахгүй бол болохоо …
-
17 March
Автомашины дугаар өөрчлөхгүй бүртгэлийг боловсронгуй болгоно
Т.Болдбаатар: Автомашины дугаар өөрчлөхгүй бүртгэлийг боловсронгуй болгоно Автотээврийн Үндэсний Төвийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Т.Болдбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сүүлийн үед улсын дугаарыг өөрчилж хот, орон нутгийн харьяалалгүй болгож солих талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьж бичих боллоо. Улсын дугаарыг заавал солих шаардлага байгаа юм уу. Ач холбогдол нь юу юм бол? -Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн …
-
17 March
Гандан орчмын дахин төлөвлөлтийг аялал жуулчлалын бодлоготой уялдуулан хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/167 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийн даргаар Ц.Энхцэнгэл ажиллах бөгөөд нийслэлийн Аялал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл