Монгол Улсын хэмжээгээр арьс, ширний үйлдвэрийн салбарт том, жижиг нийлсэн 35 боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 178 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.Жилд бод, бог малын нийт 10,3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 25,8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулдаг. Үлдсэн 74,2 хувь нь түүхий болон анхан шатны боловруулалт хийгдсэн байдлаар БНХАУ руу экспортлогдож байна. Тиймээс Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих …
Мэдээ мэдээлэл
March, 2014
-
11 March
Цагийн ажилд зуучлах яармаг зохионо
Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор яармаг зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 13-ны өдөр болох уг яармаг нь Монголд анх удаа болж буй “Цагийн ажил”-д зуучлах яармаг юм гэж зохион байгуулагчид онцолж байна. Хөдөлмөрийн яармагт 15-20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучуудыг шуудажилд авах …
-
11 March
Тээврийн хэрэгслүүдээс автозам ашигласны төлбөр авна
Одоогоор нийслэлд нийт 262 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 176 мянга нь суудлын, 50 орчим мянга нь ачааны, 14 мянга нь том оврын автобус, 10 мянга гаруй нь тусгай зориулалтын машин, 1000 гаруй мотоцикл, 3500 гаруй өөрөө явагч хэрэгсэл байдаг аж. Эдгээр авто машин нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд өдөр тутам оролцож элэгдэл үүсгэн эвддэг боловч зам ашигласныхаа хувьд ямар …
-
11 March
“Алтаргана” наадам 20 дахь жилдээ болно
Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам Ерөнхий сайдын ивээл дор энэ оны 07 дугаар сарын 18-21-нд болно. 1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилдээ болно. Нэгдүгээр шат тухайн улс орон, муж тойрог, аймгуудад тавдугаар сарын 30-ны дотор болох бөгөөд хоёрдугаар …
-
10 March
“Сочи-2014” паралимпд Б.Ганболд 14 дүгээр байр эзэлжээ
“Сочи-2014” паралимпийн наадмын гурав дахь өдөр Монгол Улсын тамирчин Б.Ганболд эрэгтэйчүүдийн сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар XIV байр эзлэв. Энэ зайд ОХУ-ын Рушан Миннегулов 50:55.1 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол Финландын Илка Томисто/51:31.5/, ОХУ-ын Владислав Лекомцев/51:44.6/ мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. 12 улсын 20 тамирчин гараанаас гарсанаас 18 нь барианд оржээ. БНХАУ-аас таван тамирчин оролцсон …
-
10 March
Кока кола-г ашиглаж болох 12-н зүйл
1. Шатаж түлэгдсэн хоолны сав руу кола хийгээд буцалга. Хамаг толбыг нь арилгах болно. 2. Колаг ашиглаж хамгийн энгийн аргаар гэрэл зургуудыг хуучны юм шиг бор өнгөтэй болгож болно. 3. Үсээ будсаны дараа өнгө нь хэтэрхий гүн орсон байна гэж үзэж байвал кола түрхээд бага зэрэг бүдэгрүүлж болдог 4. Коланд хуучин зооснуудаа хий. Шинэ юм шиг л гялалзах болно. 5. …
-
10 March
Kerry Dixon: Хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа
Английн Пример лигийн Челси клубын домогт хөлбөмбөгчин Kerry Dixon манай улсад хийх хоёр өдрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр манай улсад Челси клубын дэмжигчдийн Монгол дахь Албан Ёсны Клубын урилгаар ирсэн. Тодруулбал, Челси клубын дэмжигчдийн Монгол дахь Албан Ёсны Клубын Ерөнхийлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын урилгаар ирж байгаа юм байна. Алдарт хөлмбөмбөгчин Kerry Dixon-ны айлчлал эхэлж байгаатай холбоотойгоор хэвлэлийн бага …
-
10 March
Бен Ладены төрсөн өдөр
Арав гаруй жилийн турш “Дэлхийн номер нэг алан хядагч” хэмээн цоллуулсан Осама Бен Ладен 1957 оны энэ өдөр мэндэлжээ. Барилгын инженер мэргэжилтэй тэрбээр ЗХУ, Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхлээд байсан 1979 онд Афганийн ард түмэнтэй нэг санаа зорилготой гэдгээ нотлохын тулд Афганистанд очиж, ард иргэдэд туслах хандив цуглуулж байжээ. 1988 онд өөрийн нэрийн хуудас болсон Аль Кайда бүлэглэлийг байгуулсан нь …
-
10 March
Залуус сайн дураараа амаржих газруудад нярайг угаах стандарт төхөөрөмж суурилуулж өгчээ
Хорвоод дөнгөж мэндэлсэн нярайг угаах зориулалт бүхий стандартын угаалгын хэсгийг засаж тохижуулах ажлыг “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын хамт олон санаачлан хийж гүйцэтгэсэн юм. Эрүүл ахуйн стандарт хангасан, орчин үеийн угаалгын хэсгийн тохижилтын тоног төхөөрөмжийг Улсын клиникийн I, II, III амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд суурилуулжээ. “Шинээр төрсөн Хүүхдийн угаалгын хэсэг”-ийг Сингапурын “Тото” фермийн шаазан угаалтуур, кварцын …
-
10 March
Чингэлтэй дүүрэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ, төлбөргүй Үсчин, гоо сайхны үйлчилгээнд хамруулжээ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монголын үсчин, гоо сайханчдын холбоотой хамтран 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 18 иргэнийг үсчин, гоо сайхны иж бүрэн үйлчилгээнд хамрууллаа. http://www.chingeltei.gov.mn/
-
10 March
Ким Чен Ун 100 хувийн саналаар сонгогдсон байна
Хойд Солонгост өнгөрсөн амралтын өдөр Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Санал хураалтын үр дүнд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нэр дэвшсэн тойргоосоо сонгогчдын 100 хувийн саналаар сонгогдож, эрх мэдлээ баталгаажуулжээ. Таван жилд нэг удаа болдог Хойд Солонгосын Ардын дээд хурлын төлөөлөгчдийн сонгууль нь нэг мандаттай тойргоор явагддаг юм. Энэ сонгуулиар Хойд Солонгосын өндөр албан …
-
10 March
Дэлхийд 870 сая орчим хүн хоол тэжээлийн дутагдалд оржээ
НҮБ-ын ХХААБ-ын тооцоолсноор 2010-2012 онуудад дэлхийн 7,1 тэрбум хүний 870 сая орчим нь буюу найман хүний нэг нь байнгын хоол тэжээлийн дутагдалтай байдаг гэнэ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь буюу 852 сая нь хөгжиж буй улс оронд амьдарч байгаа бөгөөд хөгжиж байгаа улс орны хүн амын 15 хувийг эзэлдэг байна. Харин хөгжингүй улс оронд 16 сая хүн байнгын хоол тэжээлийн дутагдалтай …
-
10 March
Маргааш “Эмэгтэйчүүдийн их хуралдай” болно
МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-оос хоёр дахь жилдээ буюу маргааш /2014.03.11/ “Эмэгтэйчүүдийн их хуралдай” арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмэгтэй оролцож, тодорхой цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Илтгэлийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-ны тэргүүний үүрэг …
-
10 March
Өнөөдрөөс “Буянт-Ухаа 1” хорооллын захиалгын бүртгэл эхэллээ
“Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчда хүлээн авахад бэлэн болоод буй 567 айлын орон сууцны захиалгын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд байгаа ТҮЦ машинаар 24 цагийн турш авч эхэллээ. Байрны 1м2-ын үнэ 1.280.000 төгрөг байхаар Засгийн газраас зарласан билээ. Энэхүү бүртгэлийн ажиллагаа 2014 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 13 цагаас 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 …
-
10 March
Манай улсын гадаад худалдаа
Монгол Улс 2013 оны эхний 9 сард дэлхийн 126 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7923.3 сая ам.долл, үүнээс экспорт 3097.8 сая ам.долл, импорт 4825.4 сая ам.доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 9 сард 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 286.6 сая ам.долл буюу 14.2 хувиар буурчээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл