Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 3 March

    Сумдад ажлын байр бий болгоход анхаарахыг хүслээ

    Хөдөлмөрийн сайдын Завхан аймгийн иргэдтэй хийж буй уулзалт өнгөрсөн өдрүүдэд хойд болон говийн сумдад үргэлжиллээ. Уулзалтын үеэр иргэд “Холын сумдад шатахууны үнэ төвтэй харьцуулахад 50-100 төгрөгийн нэмэгдэлтэй байгаа нь өргөн хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна” гэж хэллээ. Үүнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нефтийнхээ хэрэгцээг Монгол Улс гадаадаас хангадаг нь үнийг нь тогтвортой байлгахад амаргүй явж ирсэн. Тухайлбал, ОХУ …

  • 3 March

    Галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүлжээ

    Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар хоёрдугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн 9623… тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж мэдүүлсэн ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүлжээ. Нийт 52 хайрцаг бүхий 26100 ширхэг BLAZER үйлдвэрийн 22 маркын калибрь бууны  сум байсан …

  • 3 March

    254 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа

    Монголбанк нэг долоо хоногтой 254 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны гуравдугаар сарын 3-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 992.8 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч …

  • 3 March

    Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг гар чийдэнтэй жагсаал болно

    “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “Шөнийг гэрэлтүүлье!” тайван жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү жагсаал нь олон улсын хэмжээнд “Take back the night!” уриалгын дор явагддаг юм. Уг жагсаалд оролцогчид  маргааш …

  • 3 March

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний 3 талт хороог яаралтай хуралдуулахыг дахин шаардав

    Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тариф өсч, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит худалдан авах чадвар дордож байгааг үндэслэн МҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний гурван талт хороо”-г яаралтай хуралдуулах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч шалтгаангүйгээр хойшлогдсоор байна. Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулахыг дахин шаардлаа.

  • 3 March

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр олон нийтээс санал авч байна

      Манай  Улсад жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байгааг статистик мэдээнээс харж болно. 1929 онд Монгол Улсын хэмжээнд 20 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 1931 онд 121, 1940 онд 928, 1960 онд  10’835, 2002 онд 103’805  тээврийн хэрэгсэлтэй болжээ. Харин 2013 онд 257,498 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд 49 000 тээврийн …

  • 3 March

    Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ

    1939 онд Монголын дорнод хилийн Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохионо. Энэ дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр Халхын голын ялалтын …

  • 3 March

    Медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчийг шагнаж урамшуулах шинэчлэгдсэн журам

    “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмаар тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд cap бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ, Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээг тус тус тогтоолоо. Шинэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн …

  • 3 March

    Уул уурхайн компаниудын хувьцааны ханш өссөн байна

    Олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй, Монголд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцааны ханш өнгөрсөн пүрэв гарагаас өсөж эхэлжээ. Тухайлбал, “Mongo­lian Mining Corporation”-ы үнэт цаас хоёр хоногийн хугацаанд нийт 27 хувиар өссөн байна. Тус компанийн хувьцааг хөрөнгө оруулагчид анх 7.02 хонконг доллараар үнэлж байсан ч нүүрсний салбар хямарснаар 0.74 хонконг доллар хүртэл буугаад байсан. Харин өчигдрийн байдлаар …

  • 3 March

    Нийтийн орон сууцны 21 барилгын цахилгаан шатыг 1,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа. Нийт 21 орцны цахилгаан шатыг засварлахад 1 тэрбум 236,4 сая төгрөгийг зарцуулна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын …

  • 3 March

    Пакистаны шүүх байранд халдлага болж, 11 хүн амь үрэгдлээ

    Пакистаны Исламабад хот дахь шүүхийн байрны ойролцоох гудамжинд халдлага болж, хамгийн багадаа 11 хүн амь үрэгдсэн талаар тус улсын Ерөнхий сайдын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Шүүхийн цогц байр луу галт зэвсэг болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлагын улмаас амь үрэгдэгсдийн дунд шүүхийн шүүгч байгаа гэнэ. Халдлага болсон бүс нутгийг бүрэн хамгаалалтад авч, бүс …

  • 3 March

    Нийслэлийн 9 дүүргийн 7 869 малыг вакцинжуулжээ

    ОБЕГ-аас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 6 сум  Дорноговь аймгийн 5 сум, Хэнтий аймгийн 1 суманд  нийт 3 165  үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг  зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 278022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ.  Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт  17, Дорноговь аймагт 7,  нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1 928 малыг нэмж вакцинжуулсан байна. Улаанбаатар …

  • 3 March

    Чингис бондын мөнгө “АПУ”‑д хүртээлгүй

    Үндэсний манлай үйлдвэр хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг “АПУ” ХК Монголын нэрийг дэлхийд шившиг болгосон явдал саяхан гарчээ. Тодруулбал, тус компани “Сүү цуглуулах үйлдвэр”, “Сүүний чиглэлийн үнээний ферм байгуулах төсөл” зэргийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн шилдгүүд болох “Nestle”, “Danone” зэрэг сүү, тарагны үйлдвэрээс тоног төхөөрөмж худалдан авах, технологийн чиглэлээр хамтарч ажиллахаар хандсан боловч татгалзсан хариу авчээ. Учир нь …

  • 3 March

    Зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ

    Технологийн дээд сургуулийн дэргэдэх сүүн бүтээгдэхүүний үйлдвэр зохицуулах үйлчилгээтэй тараг, цөцгий, ааруул зэрэг цагаан идээ үйлдвэрлэж эхэллээ. Өмнө нь зундаа хоёр тонн, өвөлдөө нэг тонн сүү боловсруулж бүтээгдэхүүн хийдэг энэ үйлдвэр одоо өвөлдөө гурван тонн, зундаа таван тонн сүүгээр бүтээгдэхүүн хийх боломжтой болж байна. Мөн зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй инновацийн төслийн хүрээнд үйлдвэрийг өргөтгөжээ. …

  • 3 March

    5 саяас-285 тэрбумийн өртөгтэй үйлдвэржилтийн төслүүд шалгарчээ

    “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, 2014 онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцууллаа. Засгийн газраас энэ жил үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон бөгөөд нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулсан байна. Үүнээс 200 төслийн зорилгод …