Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 4 March

    1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн

    Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 2014 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 5.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Сүүлийн таван жилийн дунджаар жил бүрийн эхний хоёр сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйцэтгэл дөрөв …

  • 4 March

    УИХ-ын гишүүн Г.Батхүү иргэдтэй уулзлаа

    УИХ-ын гишүүн Г.Батхүү чуулганы завсарлагаар Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол суманд ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулжээ. Бүрд сумын тухайд сүүлийн үед шилжилт хөдөлгөөн их байгаагаас сумын төв эзгүйрэхэд хүрээд байгааг Засаг дарга нь хэлж байв. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд тус сумаас 90 гаруй өрх суурин газар бараадаж …

  • 4 March

    Мянганы хөгжлийн зорилтуудыг 81.7 хувьтай биелүүлжээ

    Монгол Улсын Их Хурлын 2008 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” батлагдсан. Тус бодлогын баримт бичгийн хүрээнд Сангийн сайдын хариуцах 12 стратегийн зорилтийн хэрэгжилтийг 2013 оны сүүлийн хагас жилийн байдлаар Сангийн яамны холбогдох газруудаас  ирүүлсэн тайлан дээр үндэслэн хяналт шинжилгээ, үнэлгээ хийжээ. Сангийн сайдын хариуцан хэрэгжүүлэх 12 …

  • 4 March

    Лицензийн асуудлаар ажлын хэсэг хуралдлаа

    Засгийн газраас зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрхзүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, …

  • 4 March

    Шүлхий өвчин гарах болсон шалтгаан түүний үнэн байдал

    Монгол улсын урд хил зүүнээсээ баруун тийш хандаж тогтсон жижигхэн хошуу байх бөгөөд түүн дээр нас барагсадын оршуулга байх ажээ.Тэр оршуулган дотор биеэрхүү том биетэй 50 орчим насны эмэгтэй хүний шарил гэнэт пис хийсэн чимээ гарч бужигнасан зүйл гарч салхиар тарах агшинд Монгол улсын урд хилээр зодооны урлагаар хичээллэсэн 17-20 орчим тооны 20-25 насны эмэгтэй хүмүүс хил даван орж ирсэн …

  • 4 March

    Тусгай зөвшөөрлийг цуцалж эхлэлээ

    Засгийн газраас зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрхзүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, …

  • 4 March

    Маргааш эмэгтэйчүүд дүр төрхийг илэрхийлэх “Street art” арга хэмжээ болно

    Эмэйгтэйчүүдийн эр­хийг хам­гаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт “Street art” арга хэмжээг зохион бай­гуу­лахаар болжээ. Тус арга хэмжээний  нээлт нь ирэх лхагва гарагт болох бөгөөд “Өөрчлөлтийн  төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-аас зохион байгуулж байгаа юм. Уг  үйл ажиллагаа сансарын туннелийн зүүн талд байрлах Шинэ нүхэн гарцад болох аж. Түүнчлэн “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг …

  • 4 March

    Оюутнуудыг 15 мянгаар цалинжуулж, нэгдүгээр эгнээнд зохицуулагч хийлгэнэ

    Нийслэлийн засаг дарга нэгдүгээр эгнээг чөлөөлөх арга хэмжээг дэмжиж Нийслэлийн тээврийн газарт үүрэг болгосноор Автобусны эзэд, жолооч нарын холбооноос оюутнуудыг өдрийн 15 мянган төгрөгөө цалинжуулж нэгдүгээр эгнээнд зохицуулагч хийлгэхээр болжээ. Уг төслийг хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн Бямба гарагт Механик инженерийн сургуулийн оюутнуудыг сургалтад хамруулсан байна. Эхний ээлжинд Нийслэлийн тээврийн газрын санхүүжилтээр ажлын 22 хоног, өдрийн долоон цаг хөдөлгөөн зохицуулаад 15 мянган …

  • 4 March

    Төрийн тусгай албанд орох иргэдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

    Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг 2014 оны. 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иймд зарлагдаж буй ажлын байранд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын онц чухал объектын хамгаалалтын цагдаагийн орон тоонд бүрэн дунд боловсролтой, 173-аас дээш өндөртэй, цэргийн алба хаасан иргэдийг сонгон шалгаруулж байна. Шалгуур …

  • 4 March

    Нойргүй хонох нэг сар эхлэхэд 100 хоног үлдлээ

    Хүн төрөлхтөний бий болгосон олон гайхамшигтай зүйлийн нэг нь спорт, спортын хаан нь хөлбөмбөг, хөлбөмбөгийн оргил нь ДАШТ билээ. Дэлхий нийтээрээ дөрвөн жил хүсэн хүлээдэг агуу баяр эхлэхэд яг 100 өдөр үлдлээ. 20 дахь удаагийн ДАШТ ирэх зургадугаар сарын 12-ны үдэш тэмцээнийг зохион байгуулагч Бразил болон хорватын шигшээ багийн тоглолтоор эхэлж, бүтэн сарын турш үргэлжилж, долдугаар сарын 13-нд дэлхийн аварга багийн …

  • 4 March

    Ж.Батсуурь шүлхийн талаар асуулга тавив

    УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим суманд сүүлийн үед тархаад байгаа шүлхий өвчинтэй холбоотой асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагвад асуулга тавилаа. Тэрээр мал амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцины чанар болон вакцинжуулалтын ажлын үр дүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин яагаад олон аймаг, сумын нутаг дэвсгэрийг хамран тархах болсон шалтгааныг тогтоосон эсэх талаар мэдээлэл ирүүлэхийг хүсчээ. Мөн төрийн байгууллагуудаас …

  • 4 March

    Х.Тэмүүжин сайд хүүгээ Л.Элдэв-Очирт жилийн хугацаатай үрчлүүлжээ

    О.Баасанхүү: Х.Тэмүүжинд ашиг сонирхлын зөрчил байна УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “МСS” компанитай ашиг сонирхлын ямар нэг зөрчил байна гэж үзжээ. Үүнийг шалгуулахаар Х.Тэмүүжинг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгсөн байна. Энэ талаар нь тодрууллаа. -Та Х.Тэмүүжин сайдыг УИХ-ын Ёс зүйн хороонд өгч байгаа гэсэн үү. Ямар шалтгаанаар тэр вэ? -Иргэн бүрт шүүхийн шийдвэр нээлттэй байдаг. Тэгэхээр 2013 …

  • 4 March

    Иран цөмийн зэвсэггүй болох хүсэлтэйгээ дахин нотоллоо

    Ираны Ерөнхийлөгч Хассан Рохани Ираны Батлан хамгаалах яамны зохион байгуулсан сэргийлэлт хамгаалалтын үзэсгэлэнд оролцсон байна. Тэрээр энэ үеэр дэлхийн улс орнууд, тэр тусмаа хөрш орнуудтайгаа харилцан итгэлцсэн харилцаа байгуулахад бэлэн байгаагаа хэлжээ. Мөн тэрээр 35 жилийн турш, Иран хөрш орнуудтайгаа зөрчил маргаантай байсаар ирсэн боловч Ираны тал бусад орныг түрэмгийлсэн ажиллагаа явуулаагүй. Түүнчлэн харилцан хүндэтгэсэн нөхцөлд бусад улс оронтой харилцаагаа …

  • 4 March

    Гэр бүл салсан тохиолдолд хүүхэд орон байраар хангагдах ёстой

    ХАХНХЯ-аас өнөөдөр Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг хуулийг гардан хэрэглэдэг нийслэлийн иргэний хэргийн шүүгч, хуульч, өмгөөлөгч нарын төлөөлөлд танилцуулж, саналыг хуулийн төсөлд тусгах зорилготой хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм. -Энэхүү хуульд ямар ямар асуудлыг зохицуулж өгсөн байгаа вэ? -2014 оныг бид гэр бүлийн хөгжлийг …

  • 4 March

    МҮЭХ-ны шаардсанаар Үндэсний 3 талт хороо хуралдахаар болжээ

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хороог хуралдуулах шаардлагыг МҮЭХ-ноос удаа дараа шаардаж, өчигдөр эцсийн байдлаар албан тоот Үндэсний хорооны дарга Я.Санжмятавт хүргүүлээд байсан билээ. Уг хорооны хурал өнөөдөр 14.00 цагт Хөдөлмөрийн яаманд эхлэхээр болж, МҮЭХ-ноос зарим салбарын цалин хөлсний нэмэгдлийн асуудлыг тавих бөгөөд талууд мэдээллээ Засгийн газрын хуралдаанд оруулах юм. Энэхүү хурал сэтгүүлчдэд нээлттэй. Холбоо барих: 99016953