Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 24 October

    Гишүүд сарын цалингаасаа хэтэрсэн хэмжээний бэлэг авч болохгүй

     Британи, Австрали, ХБНГУ, Умард Ирланд, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад парламентын гишүүдийн бусдаас авах бэлэг дурсгалд зохих хязгаарлалт тавьдаг бол Польш, Бельги, Дани Улсад ямар ч хязгаарлалт тавьдаггүй. Гэхдээ тухайн гишүүн бэлэг  дурсгалын зүйл авснаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байдаг. АНУ-д Конгрессийн гишүүнд нэг бүрийн үнэ нь 50 доллараас хэтрэхгүй бэлэг өгч болох, 100 доллараас хэтрэхгүй үнэтэй бэлэг авч болдог. …

  • 24 October

    Таван толгой, Энержи Ресурс нар учруулсан хохирлоо төлнө

            Монгол орны өнцөг булан бүрт байгаль орчин, экологийн тэнцэл алдагдаж хүний эрүүл мэнд, амьд явах баталгаа алдагдаж буй. Үүнийг эсэргүүцэгчид байгалиа хамгаалъя хэмээн буу барин дайравч амжилтыг эс олно. Бидний сайн мэдэх ганцхан жишээг энд дурьдахад “нүүрсний зам” буюу Тавантолгойн ордоос Гашуун-Сухайтын орд хүртэлх 235 км зам ямар аймшигтай болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл тэрхүү …

  • 24 October

    Мобиком компани “хэрэглэгчид ШӨХТГ-т хандаж асуудал үүсгэх ёсгүй байсан” гэх ухааны юм ярив

    “Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд удаа дараа гарсан учир ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу Үүрэн холбооны оператор компаниудад хяналт шалгалт хийж эхэлсэн. Гэтэл Мобикомынхан “манай тооцоололын машинд алдаа гарсан байсныг бид  ШӨХТГ-аас мэдэгдэл ирэхээс өмнө мэдсэн байсан. Харин ШӨХТГ мэдэгдэл өгч хяналт шалгалт хийсний дараа тооцоололын машинд гарсан алдааг илрүүлсэн мэт худал …

  • 24 October

    Заамарт насанд хүрээгүй охиныг 5 залуу бүлэглэн хүчинджээ

    Өнгөрсөн мягмар гариг буюу энэ сарын 22-ны өдөр Төв аймгйин Заамар суманд 14 настай охиныг таван залуу бүлэглэн хүчиндсэн аймшигтай хэрэг гарчээ. Хэрэг гарсан талаар дуудлага ирсэн даруйд цагдаагийн байгуулгынхан шуурхай ажиллаж, тухайн өдрийн шөнөдөө багтаан гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Хэргийг одоогоор Заамар сумын цагдаагийн газарт шалгаж байгаа гэнэ. Ugluu.mn

  • 24 October

    Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын бүртгэл өнөөдөр дуусна

      “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус наадамд оролцогчдыг өнөөдөр буюу 10-р сарын 24 өдөр хүртэл бүртгэх юм.    Наадмын зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэнwww.URLAG.mn сайт, оролцогчоор Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Радио Телевизийн Академи, Монголын Сайтын Холбоо, Монголын Мэдээллийн Сайтуудын Ассоциаци, …

  • 24 October

    Малайзын тэрбумтан Завханчуудыг 30 жилийн турш цианит натрид хордуулахаар зэхээд байна

    Монголын хамгийн том алтны ордуудын нэг Завхан аймгийн Дөрвөлжин суманд орших “Баян айраг” ордыг эзэмшигч “Баян айраг эксполорэйшн” компани Уул уурхайн сайд Д.Ганхуягаас “Нуруулдан уусгах технологи”-ийг олборлолтдоо ашиглах зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаад байгаа ажээ. Хэрэв уул уурхайн сайд эл хүсэлтийг хүлээн авбал Завханчууд ирэх 30 жилийн турш цианит натрид хордох аюулд өртөх бөгөөд хөрс, агаараар дамжин зэргэлдээх орон нутгууд ч …

  • 24 October

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 14:00 цагт хуралдана. Чуулганаар доорхи хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүнд: –  Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, – Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, – Компанийн тухай …

  • 24 October

    Apple шинэ iPad-аа танилцууллаа

    Apple компании Сан-Францискогийн үзэсгэлэн дээр өөртөө флагманий iPad Air болон шинэ iPad mini-г агуулсан iPad планшетан компьютерийн шинэ загварыг танилцуулжээ. Төхөөрөмж илүү чанартай дэлгэц, илүү хүчин чадалтай тэжээлийн блоктой, үүний зэрэгцээ бага жинтэй, илүү нимгэн болсон байна. Анх удаагаа АНУ-д хамгийн хямд iPad 300 доллараас хямд бөгөөд харин 11-р сараас АНУ-д худалдаалж эхлэх, 16 гегабайт санамжтай флагманий iPad Air 499 …

  • 24 October

    25 дугаар эмийн сангийн урд уулзварыг нээлээ

    “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй 33 уулзварын 15 дахь нь буюу БГД дэх 25 дугаар эмийн сангийн урд уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч, өчигдөр албан ёсоор нээлээ. Өмнө нь Төмөр замын эмнэлгийн зүүн талаар урдаас хойш чиглэлд явах тээврийн хэрэгсэл уулзвараар шууд нэвтрэх боломжгүй зөвхөн зүүн гар тийш эргэж, илүү явалт хийдэг байсан юм. Тэгвэл энэхүү өргөтгөл шинэчлэлийн ажлаар …

  • 24 October

    ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалын хэлтсийн хийсэн ажлын мэдээлэл

    МҮХАҮТ-тай байгуулсан санамж бичиг, түүний дагуу зохион байгуулах арга хэмжээ, аж ахуй эрхлэгчидтэй хийх уулзалтууд ШӨХТГ нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо. Тухайлбал талууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ …

  • 24 October

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Хоёр улсын худалдааны тэлэлтэд Хятад улсын талаас түшиц болох газар бол Ляонин муж

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орой Ляонин мужид буулаа. Зочноо хүндэтгэж тус мужийн дарга Чэнь Жэнгао Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа. Бидний өвөг дээдэстэй ойр түүхтэй энэ мужийнхан Монголд аялж жуулчлах сонирхол ихтэй ч дамжлага олонтой, хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ гарц, өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй …

  • 24 October

    Япон улс Монгол компанид барилга худалдаалахаа түр хойшлуулжээ

     Монгол улсад бүртгэлтэй  , 8 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй ,бизнес зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг  “AVAR Limited Liability Company” хэмээх  компани , өнгөрсөн долоо хоногт Токио хотноо 54 тэрбум орчим воноор үнэлэгдэх барилгыг дуудлага худалдаагаар авсан билээ.  Гэвч үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, Монгол улсдаа ямар нэгэн удаа татвар төлж байгаагүй , захирал нь нийгмийн даатгалд хамрагдсан тухай мэдээлэл огт байхгүй …

  • 23 October

    ГХЯ-аас онц шаардлагагүй бол Энэтхэгт зорчихгүй байхыг анхааруулж байна

    Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас онцын шаардлагагүй бол Энэтхэг улсад хэсэг хугацаанд зорчихгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргалаа. Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг дэнге гэх халдварт өвчин гарч, одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа  аж. Энэ нь урьд жилүүдээс хэд дахин илүү тоо бөгөөд тус улсад борооны улирал нь есдүгээр сард дуусдаг …

  • 23 October

    У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

    Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекстаны Санжарбек Рахмановтой тоглож, 3:0-ийн харьцаатай /29:28, 30:27, 29:28/ ялж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт хийлж, дараагийн Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор …

  • 23 October

    Тайлагдашгүй нууц \Ховс\

    Ховсчидын тухай янз бүрийн домог мэт яриа байдаг ч тэд үнэмлэхүй, ид шидийн чадвартай байдаггүй. Тэд зүгээр л шаардлагатай мэдлэг, дадлыг олж авсан хүмүүс. Ховсчин хүнийг биеэсээ сэтгэлзүйн баригдмал байдлыг авч хаян, дээд зэргээр тайвшрахад нь тусалж трансын байдалд ороход нь хөтчийн үүрэг гүйцэтгэдэг хүн юм. Хүнийг гүн ховсдсон үед түүнийг суут зураач эсвэл хөгжимчин гэж итгүүлж болдог байна. Нэгэн …