Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 11 February

    “Баруун ноён уул” ордоос нүүрс экспортлох бэлтгэл ажилдаа оржээ

    Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Өмнөговь аймагт оршдог “Баруун ноён уул” ордоос нүүрс экспортолж эхлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. “Guildford Coal” компанийхан БНХАУ-ын хил Сэхэ боомт хүртэл бүтээгдэхүүн тээвэрлэх компанид эцсийн зөвшөөрөл олгохыг хүлээж буй бөгөөд зөвшөөрөл огомогц тээвэрлэлтийн ажлаа эхлэх гэнэ. Тус компани нь өнгөрсөн оны 12-р сард “Баруун ноён уул” ордоос Сэхэ боомт хүртэл 98 км урттай …

  • 11 February

    Байгаль орчны байнгын хороо асуудалуудаа хэлэлцжээ

    Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Байнгын хороод ажлаа тайлагналаа. Энэ удаад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан  Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тайлангийн хугацаанд 60,7 хувийн дундаж ирцтэйгээр есөн удаа хуралдаж, давхардсан …

  • 11 February

    “Сочи-2014” шорт-трекийн аваргаар Шарль Амлен шалгарлаа

    “Сочи-2014” шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдааны алтан медалийн эзнээр Канадын алдарт тамирчин Шарль Амлен шалгарч өвлийн олимпоос гурав дахь удаагаа алтан медаль хүртлээ. Тэрээр 2:14.985 гэсэн цагт замаа туулсан байна. Мөнгөн медалийг БНХАУ-ын тамирчин Тианю Хан 2:15.055 минутаар хүртсэн бол хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Виктор Ан 2:15.062 цагт замаа туулснаар хүртэв. Оросын агуу тамирчдын нэг Виктор Ан  нь дэлхийн аваргын …

  • 11 February

    Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Сочи хотод болж буй Өвлийн XXII олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн нээлтийн ёслолыг үзэж сонирхсоны зэрэгцээ зарим орны төрийн тэргүүнтэй уулзаж, уулын цанын төрөлд оролцож байгаа Монголынхоо тамирчдад амжилт хүсээд иржээ.

  • 11 February

    Шадар сайд Д.Тэрбишдагва ШӨХТГ-т ажиллажээ

    Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хоёрдугаар сарыг өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагаар биечлэн очин нийт албан хаагчид болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах болсноо мэдэгдэж байсан. Энэхүү ажлын эхлэл болгон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж,  өнгөрсөн  онд хийж хэрэгжүүлсэн ажлын  үр дүн,  сургамж мөн энэ онд хийхээр төлөвлөсөн ажил,  шинээр батлагдах дүрэм журамтай танилцлаа. Уулзалтын …

  • 11 February

    80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулна

    “Бүтээн байгуулалтын цаг”-аар өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамнаас 2013 оны гол үр дүн, энэ оны зорилтоо танилцууллаа. Барилгын салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд 70 гаруй хувиар өсч, нийслэлд 20, орон нутагт 7 мянган айлын орон сууц ашиглалтад оржээ. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн 2013.06.17-2014.02.06-ны өдрийг хүртэл 17105 иргэн өндөр хүүтэй зээлээс 8 хувьд шилжиж, шинээр 14685  иргэн зээл …

  • 10 February

    “ТЭНГРИ” холдингийн босс Х.Анхбаярыг ямар хэргээр хорив

    Түүнийг хэн нэгэн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа Монголын толгой бизнесменүүд ээлж дараалан АТГ-ын овоо хараанд өртөж цагдан хоригдож шалгагдах болсон билээ. Тэдгээрийн нэг нь монголчууд бидний  төдийлөн сайн мэддэггүй нэгэн эрхэм болох “ТЭНГРИ” холдингийн Ерөнхийлөгч Х.Анхбаяр юм. Тэрбээр  өдгөө цагдан хорих 461 дүгээр ангид  бүтэн долоон сар саатуулагдан хоригдож байна.Түүнийг өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нд …

  • 10 February

    Дэлхийн өөрчлөлтийн талаар хамгийн үнэн байж болох Хопи омгийнхны зөгнөл

    Сүүлийн үед хопи омгийн индианчуудыг дэлхий даяар сонирхох болов. Энэ нь тэд зөвхөн хүн, ертөнцийн талаар гайхалтай мэдлэгтэй байсантай нь төдийгүй харин энэхүү эртний омгийн төлөөлөгчид ирээдүйг зөгнөх, аливааг анагаах чадвартай байсантай нь холбоотой юм. Хопичууд тухай үедээ Иракт болсон дайн болон Дэлхийн хоёрдугаар дайныг зөгнөж байсны дээр Турк, Япон, Калифорнид газар хөдөлнө гэж байсан нь биеллээ олжээ. Тэр бүү …

  • 10 February

    “ХААН” эргэж ирсэн нь

    Өвлийн Олимпийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэгт тооцогддог биатлоны спортын уралдаан тэмцээнүүд эрэгтэйчүүдийн ойрын зайн 10 км-ийн уралдаанаар өчигдөр боллоо. Цаг агаарын нэн тааламжтай нөхцөлд нийт 87 тамирчин босоо ба хэвтээ буудлага хийж өрсөлдсөн энэхүү зайд Норвегийн алдарт тамирчин Уле Эйнар Бьорндален түрүүлж, олимпийн наадмын 7 дахь алтан медалиа хүртлээ. Энэ нь түүний кареертаа хүртэж буй Олимпийн 12 дахь медаль нь …

  • 10 February

    2 сарын 9-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014 оны хоёрдугаар сарын 09-нд 37 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 626 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 10 February

    БНСУ-ын виз мэдүүлэхэд Монголчуудаас барьцаа авахыг болиулж магадгүй

     Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.Энэ нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм. Айлчлалын үеэр Л.Болд сайд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, холбогдох бусад албаныхантай уулзахаар төлөвлөж байна. Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, …

  • 10 February

    Улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх бүх мэдээллийг 24 цагийн турш авах боломжтой боллоо

    Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдэд төрийн үйлчилгээг  ойртуулах, Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний талаарх шаардлагатай зарим мэдээллийг ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд түргэн, шуурхай хүргэх зорилгоор “Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890” дугаарын утсаар олон нийтэд хүргэдэг мэдээллийг 24 цагийн турш “UB лавлах 1617” мэдээллийн төвөөр дамжуулан тасралтгүй хүргэж эхэллээ. Тус газар “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай …

  • 10 February

    Гэгээн хайрын өдөрт зориулж ”Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг тоглогдоно

    Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон Гэгээн хайрын валентиний баярт зориулан энэ сарын 12, 13, 14 15-ний өдрүүдэд Английн алдарт зохиолч Рей Кунийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг тоглох гэж байна.  Энэхүү жүжиг нь гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлдэг бүтээл юм. Гэр бүлийн үнэ цэнийг залуучуудад ойлгуулж, эцсийн зогсоол нь …

  • 10 February

    Нийслэл эх, нялхсын эндэгдлийг бууруулах зорилтод хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар захирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих  жил”ийн ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ ажлын хүрээнд нийслэлд амьдарч байгаа нэн ядуу, орон гэргүй, түр оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд,  хүүхдийн  бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж,  эрүүл мэндийг  дэмжих,  эрүүл  мэндийн  даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм. Мөн цэцэрлэг, …

  • 10 February

    Сүүлийн үед зам тээврийн хэргийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө. “Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд 2014 оны 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 08-ны хооронд иргэд, байгууллагаас 111 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс  44.1 хувийг орон сууцтай холбоотой,  39.6 хувийг цахилгааны доголдолтой …