ФИЛА буюу дэлхийн чөлөөт бөхийн холбооны аварга шалгаруулах “Алтан гранпри” тэмцээн Францын нийслэл Парис хотноо “Роберт Шарпантье” Спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 20 гаруй орны тамирчид оролцсон уг тэмцээнээс Монголын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа хоёрдугаар байр эзэлжээ. Тодруулбал, тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль аваад байсан бол сүүлчийн өдөр …
Мэдээ мэдээлэл
February, 2014
-
11 February
Хориотой 146 ширхэг ангийн арьс хилээр гаргахыг завджээ
Замын-Үүдийн боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлсийг хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлжээ. Улаан баатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэгний үйлчлэгчийн өрөөнд 131 ширхэг тарваганы, 11 ширхэг үнэгний, дөрвөн ширхэг хярсны арьсыг нуусан байжээ. Тус галт тэрэгний үйлчлэгч М.Агиймаа, Д.Эрдэнэчимэг нар дээрх арьснуудыг нуун хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Мөн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээн- Замын-Үүдийн чиглэлд “Норд бенз” …
-
11 February
“Анхны үнсэлт” мюзиклд Б.Амархүү тогложээ
Тэртээх 1812 онд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо хэвлүүлж, түүнээс хойш олон арван гайхалтай бүтээлүүд туурвиж дэлхий дахинаа алдаршсан “Ах дүү Гримм”-ийн зохиолуудаас сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх 3 сарын 7,8,9-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдохоор товоо зарлалаа. Жүжгийн ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч, Буриадын төрийн шагналт “Олег юмов”, жүжгийн зохиолчоор …
-
11 February
Нийслэлд 54 хүн H1N1 вирусын халдвар авчээ
“Сүүлийн таван жилд манай улсад H1N1 вирус илэрсээр байгаа. Манай эмч нар нэгэнт энэ өвчнийг бүрэн эмчилж дадсан тул айж эмээх асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэнээс авсан шинжилгээнээс 54 хүнд энэ вирус илэрсэн. Өвчнүүдийн биеийн байдал хэвийн байна” гэж Халдвар судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Уртнасан мэдээллээ. “Томуугийн энэхүү вирус нь амьсгалын замаар …
-
11 February
Л.Болд сайдын БНСУ-д хийх айлчлал маргааш эхэлнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ-гийн урилгаар 2014 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын зорилго нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлалын хувьд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын …
-
11 February
Томоохон зах худалдааны төвүүдийн бие засах газар үнэгүй болно
Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн батлаад байгаа. Эл шинэ журмаар мөрдөгдөх нэг асуудал нь томоохон зах худалдааны төвүүдийн нийтийн бие засах газрыг үнэгүй болгожээ. Тус журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ хэмээн заасан байна. Энэхүү журмыг энэ сараас эхлэн мөрдөх юм байна.
-
11 February
Хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа энэ сарын 15-нд дуусна
АТГ-д төрийн албан хаагчид жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. Энэ ажил бараг дуусах шатандаа явж байгааг тус газрын мэргэжилтэн хэлсэн. Төрийн өндөр болон түүнтэй адилтгах 275 албан тушаалтнуудаас 80 орчим хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлээд байгаа ажээ. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа энэ сарын 15-наар дуусгавар болох юм. Хэрэвзээ заасан хугацаанд хөрөнгө орлогоо хүндэтгэх шалтгаангүйгээр мэдүүлэхгүй бол …
-
11 February
Тахарын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар Д.Батсайханыг томилжээ
Гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан сэжигтэн, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэгтэй Тахарын ерөнхий газрын дарга нарын томилгоо үргэлжилж байна. Тус газрын даргаар ЦЕГ-ын Төв архивын газрын дарга, дэд хурандаа Ц.Азбаярыг томилсон бол Тамгын газрын даргаар Хууль зүйн яамны Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ганболдыг томилоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Тахарын ерөнхий …
-
11 February
Төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдсэн ч ам.доллар 1748-ыг давчихлаа
Ам.долларын ханш 1748-ыг даваад явчихлаа Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг амьсгаа даран хүлээхээс өөр арга алгаМонголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж эхэлсэн. Уг зөвлөлөөс тодорхой саналыг гурван шатны хэлэлцүүлгийн дараа эцэслэн шийддэг журамтай. Энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан мөнгөний бодлогод оруулах өөрчлөлтийн саналыг хэлэлцэнэ. Монгол төрийн мөнгөний бодлоготой холбоотой бүхий л шийдвэрийг тус зөвлөл гаргадаг. …
-
11 February
Улаанбаатарт 20 мянга, орон нутагт 7000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон байна
Монгол Улсын Барилгын салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд 70 гаруй хувиар өсч, нийслэлд 20 мянга харин орон нутагт 7000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон байна. Орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш буюу найман сар гаруйн хугацаанд нийт 17100 гаруй иргэн өндөр хүүтэй зээлээс найман хувьд шилжсэн бол шинээр 14685 гаруй иргэн зээл авсан байна. Харин дуусаагүй орон …
-
11 February
ПАРЛАМЕНТЫН ЖИГ ЖУГ
Б.Жаргалсайхан: “Хайр нь удахгүй очлоо гээд биччих” БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан яхир хатуу хүн шиг харагддаг ч бас “хайрлаж” мэддэг аж. МАН-аас зохион байгуулсан улс төрийн намын удирдлагуудын уулзалтын үеэр тэрбээр энэ нууцаа задлав. Үг хэлэхдээ тэрбээр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг баахан шүүмжилсэн. Нөгөөх нь өмнөх хэд хэдэн уулзалтад ирээгүй атлаа “Намууд ажил хэрэгч саналтайгаар уулзаж …
-
11 February
“Олон улсын морин хуурын наадам”-ын бүртгэл эхэллээ
“Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Дэлхийн морин хуурын холбоо байгуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Олон улсын морин хуурын наадам” билээ. Улаанбаатар хотод хоёр жил тутамд болдог уг наадмын хүрээнд Олон улсын морин хуурчдын уралдаан, симпозиум зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээг сөөлжин явуулдаг бөгөөд 2008, 2012 онд наадам-симпозиум, 2010 онд …
-
11 February
Ховд аймгийн “Цагаан-Уул” наадмыг сэтгүүлчид өнгөллөө
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн аймаг бүрт зохион байгуулж шилдгээр тодорсон 3 найрагч улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох юм байна. Орон нутаг дахь салбар холбоод дээр өрсөлдөөн аль хэдийн эхэлж аймгуудын шилдэг залуу найрагч нар тодорсоор байгаа юм. Энэ …
-
11 February
Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагыг байгуулах ажлын хэсэг томилогдлоо
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар “Ажлын хэсэг байгуулах тухай” А/14, А/71 дугаар хамтарсан тушаал, захирамж гаргалаа. Уг тушаал, захирамжаар Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу хотын цагдаагийн байгууллага байгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг …
-
11 February
Нийслэлийн Онцгой комиссоос сэрэмжлүүлж байна
Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжиг илэрч 2014 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр уг өвчний онош мөн болох нь Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабраторийн шинжилгээгээр батлагдсан. Шүлхийгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, Нийслэлийн онцгой комиссын даргын “Мал, амьтны гоц халдварт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл