Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 12 February

    Хямд орон сууцыг хэнд зориулав?

    Сар шинийн дараахан орон сууцны салбарт нэгэн “тэсрэлт” болсон нь зах зээлийн үнээс хамаагүй хямдхан мөртлөө хамгийн чанартай сайн технологиор баригдсан орон сууцны хороолол ашиглалтад орсон явдал.  Нэг өө нь хотоос зайдуу. Гэхдээ утаа униар багатай гээд сайн талыг нь дурдаж бас болох юм. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны …

  • 12 February

    Спортын хөгжилтэй агшин

    Хятадын тамирчин Яан хан Хятадын тамирчин Яан хан франц улсын тамирчин флореит амадио Украйны тамирчин Яков Орос улсын тамирчин Евгений Полушенко Канадын тамирчин Кэвин Ренолдс Орос улсын тамирчин Евгений Полушенко Японы тамирчин Мао Асада Японы тамирчин Юзура Хан ео Хятадын тамирчин Яан хан хКанада Улсын тамирчин Меган Духамел    

  • 12 February

    Харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг хасчээ

    Өчигдөр болсон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид ээлжит бус хуралдаанаар сар шинийн барилдааны үеэр зарим бөхийн гаргасан дэг журмын асуудлыг хэлэлцжээ. Үүнд: Модон морин жилийн сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа алдаа гаргасан харцага Ц.Содномдоржийн талаар МҮБХ-ны тэргүүлэгчдийн ээлжит бус хурал хэлэлцээд, түүнийг барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан …

  • 12 February

    2014-2015 оны хичээлийн жилд 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. /2014.02.11/ Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тайлангийн хугацаанд тус Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл хийв. Мөн тайлангийн хуралд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Я.Содбаатар, Л.Эрдэнэчимэг, Д.Сумьяабазар нар …

  • 12 February

    Ерөнхий сайд улсын мөнгөөр зөвлөхүүдээ урамшуулж байсан байна

    “АН-ын Н.Алтанхуяг гэж л эдийн засаг нь хямраагүй ганц хүн Монголд байна…” гэж хошин үг гарсан байсанчлан ард түмэн өнөөдөр мөлхөж байгааг АН-ын олигархи сайдууд хэрхэн мэдэх билээ. Тиймдээ ч эдийн засаг огт унаагүй хэмээн эсвэл бүр “Бараг сайжирсан…” гэж ээрч мууран хүүхэд, хөгшдийн доог болж байсан, Ерөнхий сайд маань улсын мөнгөөр зөвлөхүүдээ урамшуулж байсан байна. -Ахлах зөвлөх Л.Гансүхдээ 14 …

  • 12 February

    Хөвсгөл аймгийн морин уралдааны үеэр 14 хүүхэд мориноосоо унажээ

    Хөвсгөл аймгийн Морин спорт уяачдын холбоо аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр шинийн 8-ны морины уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд 14 хүүхэд мориноосоо унаж гэмтсэн байна. Уг асуудалтай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, морин спорт уяачдын холбооны төлөөлөлтэй уулзаж ярилцахдаа “Хүүхдийн амь нас эрүүл мэндээс үнэтэй уламжлал, баяр наадам байж болохгүй, өвлийн уралдааныг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд …

  • 12 February

    Тендерээр авсан замын ажлаа дамлаж зардаг компаниудтай хариулцлага тооцно

    Сар бүрийн хоёр дахь долоо хоногт болдог “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр “Автозам-2014” сэдвээр болж зам барилгын компанийн удирдлага 100 гаруй хүн оролцлоо. Автозамчид 2013 онд Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 974 тэрбум төгрөгөөр 1560 км автозам барьжээ. 2012 онд барьж дуусгасан ч улсын комисс хүлээж аваагүй байсан 264 км замыг оруулаад нийт 1824 …

  • 11 February

    Чадахгүй юм бол битгий их зам аваад байгаарай

    Шинэчлэлийн засгийн газрын сар бүр зохион байгуулдаг “Шинэчилж шийдье” уулзалт “Автозам 2014” сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтанд автозам барилгын компанийн удирдлага 100 гаруй хүн оролцсон бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг яригдаж буй замын ажлын талаарх мэдээллийг тухайн ажил хариуцсан хэсгээс  тодруулга хийж байлаа. Алтан хуяг сайд шуудхан “Эртхэн хэлчихье. Чадахгүй юм бол битгий их зам аваад байгаарай. Урт замын …

  • 11 February

    Сахилга хариуцлагын сарын аян зарлалаа

    Мэргэжлийн хяналтын байгууллага “Сахилга хариуцлагын сарын аян”-ны нээлтийг өнөөдөр хийлээ. 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн бүтэн сарын хугацаанд хэрэгжих энэхүү аянд Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх ажилтнууд хамрагдах юм. Өнгөрсөн 2013 онд Монгол Улсын Шадар сайдын санаачилсан “Ард түмэн Та-Хаан” форум” Сахилга-хариуцлага-Манлайлал” сэдвийн дор болж өнгөрсөн. Форумын хүрээнд олон чухал асуудлууд яригдсаны дотор төрийн байгууллагуудад сахилга хариуцлагыг сайжруулах нь …

  • 11 February

    Татварын тайлангаа хугацаанд нь өгөөгүй бол хоногт 0.1 хувийн торгууль тооцно

    Монгол улсын Татварын албанд “Цахим татварын шинэ систем” хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013 оны жилийн эцсийн тайлан, суутган, 2014 оны нэгдүгээр сарын НӨАТ-ын тайлан хүлээн  авах хугацааг  2014 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгасан болохыг мэдэгдэж байна. Татварын тайланг ху­га­цаанд  нь  төлөөгүй то­хиол­долд татварын дүнг хоног тутам 0.1 хувийн торгууль, 0.047 хувийн алданги нэмж …

  • 11 February

    Монголын хар зах дээр жилд 100 сая доллар эргэлддэг

     havocscope.com сайт дэлхийн хар захын буюу хууль бус мөнгөний эргэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд цацдагаараа ихээхэн танил болжээ. Тус сайтад гарсан мэдээллээс харахад Монгол Улсад жилд 100 сая ам.доллар эргэлддэг аж. Тэнд дурьдсанчлан АНУ бол хар захын мөнгөний эргэлтээрээ улс орнуудыг тэргүүлсэн байна. Тус улсад жилд 625.63 тэрбум ам.доллар хар зах дээр эргэлддэг аж. Энэ нь Америкийн Засгийн газар …

  • 11 February

    Хилийн чанад дахь Монголчууд уран олборлохтой холбогдуулан өргөх бичиг барьжээ

    Монгол улсад уран олборлож, атомын цахилгаан станц барих, цацраг идэвхт хог хаягдал булшлах тухай яригдаж, тодорхой ажлууд хэрэгжих шатандаа явагдаж байгаа талаар мэдээлэл цацагдах болсонтой холбогдуулан хилийн чанадад суугаа монголчууд  Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлэхээр болжээ. Өргөх бичигт “Бид хилийн чанадад сурч хөдөлмөрлөдөг Монгол улсын иргэд билээ. Хэдийгээр бид элгэн нутгаасаа алсад амьдран суудаг …

  • 11 February

    Адуунчулууны уурхайн нүүрсээс шатдаг хий, шингэрүүлсэн түлш гаргаж авна

    Дорнодын ДЦС-ыг 45 жилийн турш тасралтгүй нүүрсээр хангаж ирсэн Адуунчулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600 төгрөгөөр нийлүүлдэг аж. Уурхай, станц  хоёрын хооронд найман км зайтай байдаг нь нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг гэнэ. Нүүрсний уурхай, ДЦС харилцан бие биенэсээ хамааралтай байснаар Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг, тэдгээрийн бүх сум аж ахуйн нэгж, хил хамгаалах анги заставуудыг …

  • 11 February

    Микро явуулахгүй байгаа нь төрийн бодлого гэв

    Зам тээврийн яамны өмнөх талбайд “Дорнын саруул тал”, “Арвин шар зам” хоршооны тээвэрчид өчигдрөөс хугацаагүй өлсгөлөн зарлажээ. Тэнд Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэрлэдэг таван жолооч байгаа аж. Нэмж найман жолооч өлсгөлөн зарлахаар бэлтгэж байгаа талаар өнөөдөр “Арвин шар зам” хоршооныхон мэдэгдлээ. “Арвин шар зам” хоршооны хувьд өмнө нь Эрдэнэт-Улаанбаатарын хооронд микро автобусаар тээврийн үйлчилгээ явуулдаг байжээ. Гэтэл ЗТЯ-аас хот хооронд том …

  • 11 February

    2 сарын 10-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014 оны хоёхдугаар сарын 10-нд 24 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 496 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!