Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 8 February

    Экс Ерөнхийлөгчийн эхнэр 90 настай нөхрөө араар нь тавихаа зогсоохгүй бол сална хэмээн мэдэгдэв

    Польшийн Ерөнхийлөгч асан, 90 настай генерал Войцеха Ярузельскийг араар тавьдаг хэмээн эхнэр Барбара нь буруутгаж, салах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Хэрэв тэр өөрийг нь үл хүндэтгэн, энэ явдлаа үргэлжлүүлсээр байх юм бол тэдний 53 жилийн хамтын амьдрал эцэс болох бололтой. Өдгөө 84 настай Барбара Ярузельская салах өргөдлөө хэдийн дөрвөн сарын өмнө бэлдсэн бөгөөд хэрэв 90 настай нөхөр нь одоо явалдаж байгаа …

  • 8 February

    Сочи хотын тэнгэрт өвлийн олимпийн галт бамбар бадамлан аслаа

    Хүн төрлөхтний  эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн  нэгээхэн хэсэг болох  Сочийн  Өвлийн олимпийн XXII  их наадмын нээлт өчигдөр болж, олимпийн галт бамбар бадамлан аслаа. Эл бамбар 2014 оны 2 сарын 7-оос 2  сарын  23-ны өдрүүдэд бадамлан асаарбайх юм. Энэ удаагийн Сочигийн өвлийн олимп олон зүйлээрээ шинэлэг болж байгаа ажээ. Юуны  өмнө ОХУ энэ олимпийн бэлтгэлийг 6 жилийн өмнөөс эхлэж нийт …

  • 8 February

    Манай Улсын гадаад худалдааны алдагдал 13.6 дахин буурчээ

    Монгол Улсын гадаад худалдааны алдагдал жилийн өмнөх үеэс 13.6 дахин буурч 15.9 сая ам.доллар болсон байна. Тодруулбал, өнгөрсөн сард гадаад худалдааны нийт эргэлт 658.3 сая ам.долларт хүрсний 321.2 сая ам.доллар нь экспорт, 337.1 сая ам.доллар нь импорт байсан болохыг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

  • 8 February

    14 мянга 685 иргэнд 839.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна

    Монголбанкнаас 2014 оны хоёрдугаар дугаар сарын 6-ны байдлаар жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийг танилцууллаа. Тус мэдээллээр өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17 мянга 105 зээлдэгчийн нийт 482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман …

  • 8 February

    Монголын баг тамирчид олимпийн цэнгэлдэхэд далбаагаа мандууллаа

    Монголын баг тамирчид Сочигийн олимпийн цэнгэлдэхэд төрийнхөө тугийг мандуулсаар орж ирлээ. Энэ удаагийн цагаан олимпод Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж тугчаар багаа ахлан алхсан бөгөөд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмын нээлтэд оролцлоо. Монголын тамирчдын хувьд гүйлтийн цанын төрөлд ОУХМ  Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Бямбадорж  нар өрсөлдөх юм.  Манай тамирчид  энэ сарын 14, 15-нд Сочигийн цасан замд уралдана. Тамирчиддаа амжилт хүсье.  

  • 8 February

    16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа

    Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, …

  • 8 February

    Шүлхийн голомтод 47 өрхийн 183 хүн, 21568 толгой мал байна

    УИХ-ын хаврын ээлжит чуулган хүртэл долоо хоногийн баасан гараг бүр хуралдахаар болсон Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар шүлхий өвчний талаар авах арга хэмжээ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт БНАСАУ-тай хамтран ажиллах хэлэлцээрийн талаар зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Сүхбаатар аймагт гарсан гоц халдварт шүлхий өвчний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар Үйлдвэр, хөдөө аж …

  • 8 February

    Boeing 737-800 онгоцонд тэсрэг бөмбөг илрээгүй

    Агаарын тээврийн Pegasus компанийн онгоц өчигдөр орой барьцаалагдан Станбул хотноо буулт хийсэн талаар Туркийн тээврийн яамны ажилтан Habip Soluk CNNTurk сувгаар шуурхай мэдээлсэн билээ. Тодруулбал, тус онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигч “Энэ онгоцонд тэсрэг бөмбөг байгаа. Үүнийг Sabiha Gokcen нисэх буудалд буулгахгүй, шууд өвлийн олимп болж байгаа Сочи руу аваачих хэрэгтэй” хэмээн заналхийлсэн аж. Үүний дараа онгоц барьцаалагдлаа хэмээх дохиог …

  • 8 February

    Олимпийн бамбар аслаа

    Олимпийн бамбарыг асаах мөчид хэн энэхүү хүндтэй үүргийг биелүүлэх бол гэдгийг үзэгчид өөр хоородноо таамаг дэвшүүлж байсан юм. Олны эргэлзээг тайлах торгон агшин тохиоход Сочигийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнд талбайн теннисийн Grand Slam-ын дөрвөн удаагийн аварга Мария Шарапова олимпийн бамбарыг барин гүйсээр орж ирлээ. Ингээд тэрбээр бамбарыг тулгуурт харайлтын олимп, дэлхийн аварга Елена Исинбаевад буухиалан өгснөөр цааш ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, греко-роман …

  • 7 February

    “Сочи-2014” өвлийн олимпийн наадмын хуваарь

    ОХУ-ын Сочи хотноо болох 22 дахь удаагийн Өвлийн олимпийн нээлт  өнөө шөнө 00:14 цагт болно.  “Сочи-2014” өвлийн олимпийн наадмын хуваарийг танилцуулж байна. Жич: Улаанбаатарын цагаар   Хоёрдугаар сарын 6-7 14:00 Сноуборд. Эр. Slopestyle. Урьдчилсан үзүүлбэр. 18:00 Сноуборд. Эм. Slopestyle. Урьдчилсан үзүүлбэр. 22:00 Фрийстайл. Эм. Могул. Урьдчилсан үзүүлбэр 1. 23:30 Уран гулгалт. Баг. Эрэгтэйн богино үзүүлбэр. 01:10 Уран гулгалт. Баг. Хосын …

  • 7 February

    “Шилдэг залуу 50 улс төрч”-ийг шалгаруулах санал асуулга эхэллээ

    Монгол улсын нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуу удирдагчдыг олон нийтийн санал асуулгыг үндэслэн тодруулж, нийтэд үр дүнтэйгээр таниулан сурталчлах зорилготойгоор Монголын үндэсний тэргүүлэгч сайт ZALUU.COM болон Сонгуулийн Менежментийн Төв хамтран “Шилдэг залуу 50 улс төрч”-ийг шалгаруулах төслийг эхлүүлсэн ба өнөөдрөөс санал асуулгаа явуулж эхэллээ. “Сонгуулийн менежментийн төв” ТББ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд сургалт, судалгаа, сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр …

  • 7 February

    Хоёр Солонгосын цэрэггүй бүсэд дэлхийн энхтайвны цэцэрлэгт хүрээлэнг байгуулна

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн дэвшүүлсэн хоёр Солонгосын цэрэггүйжүүлсэн бүсэд дэлхийн энх тайвны цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга өчигдөр тус улсын Засгийн газрын энэ онд хэрэгжүүлэх чухал төлөв лөгөө болон батлагдлаа. Тус улсын Нэгдлийн яам 2014 оны ажлын төлөвлөгөөний тайландаа тэмдэглэхдээ, энэ онд цэрэггүйжүүлсэн бүсэд энх тайвны цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хойд Солонгостой тохиролцох, байгуулалтын төслийг ажиллуулахыг зорьж, бэлтгэл ажлыг …

  • 7 February

    Энэ сарын 12-нд “Барилга-хөрөнгө оруулалт 2014” семинар болно

    “Барилга-хөрөнгө оруулалт 2014” семинарыг энэ сарын 12-нд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулахаар болжээ. Энэхүү семинараар барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх аж. Мөн уг семинарыг “Хөрөнгө оруулалтын газар”, “Бийкон” компани зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.Энэ үеэр барилгын салбарын хөрөнгө оруулалтын боломжууд, гадаадын хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлага, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлс болон бусад сэдвүүдийн хүрээнд …

  • 7 February

    Засгийн газрын хуралдаан баасан гараг бүр хуралдахаар боллоо

    Бямба гарагт болдог байсан Засгийн газрын хуралдаан өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн баасан гарагт хуралддаг байхаар болсон байна. Энэ нь түр зуурын шийдвэр бөгөөд ирэх хаврын чуулган хүртэл баасан гараг гэсэн хуваариар хуралдах юм. Шалтгаан нь чуулганы хуралдаантай үед баасан гарагт хуралдах нь ирцийн асуудалтай холбогдоод байсан бөгөөд харин чуулган хуралдахгүй байгаа энэ үед заавал бямба гарагт хуралдах шаардлагагүй гэж …

  • 7 February

    Паб, баарын үйлчилгээний эрх шинээр олгохгүй

    Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон төдийгүй гар дээрээс болон нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн худалдаа үйлчилгээ эрхлэх асуудлыг цэгцлэхээр болжээ. Журам мөрдөгдөж эхэлснээр үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах боломжтой болно гэж албаныхан …