ОХУ-ын төдийгүй Европ, Дундад Ази, алс холын Америк тивээс ч зөн билэгтнүүд нэг дор цуглан өөрсдийн зөн билэг, далдын хүчээ сориж, зөн билгийн авьяасаа улам хөгжүүлэх зорилготой нэгддэг телевизийн нэвтрүүлэг бол Зөн Билгийн Тулаан юм. Зөвхөн нэвтрүүлэг төдий хэмжээндээ үлдэх биш, үндэстний хэмжээнд нэр алдар, авьяас чадвар нь түгж, жирийн нэгэн гэр бүлийн давж болшгүй саад бэрхшээлээс эхлээд улс орны …
Мэдээ мэдээлэл
January, 2014
-
3 January
Алтны салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллана
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ) болон Алт үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр Алтны үйлдвэрлэлийн салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь уг салбарт хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэх болон метал авалтын түвшинг хамгийн дээд хэмжээнд байлгахуйц дэвшилтэт техник технологийг ашиглах үндсэн зорилтыг тусгажээ. Мөн энэ үеэр “Алтан Дорнод Монгол” компани нөхөн …
-
3 January
Энэ амралтын өдрүүдэд “Травиата” дуурь тавигдана
Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ оны анхны тоглолтоо Ж.Вердийн “Травиата” дууриар эхлүүлэхээр болжээ. Дуурь энэ бямба, ням гаригт тоглогдох бөгөөд гол дүр Виоллетад гавьяат жүжигчин Ө.Уянга, гоцлооч Б.Эрдэнэтуяа нар тоглох юм байна. Сонгодог урлагийн ноён оргилуудын нэгд зүй ёсоор тооцогддог, хайр дурлалын гэгээн сайхан болон хүний сэтгэлийн шуналыг өгүүлдэг тус дуурийн цомнолыг А.Дюмагийн “Камелын цэцэгт хатагтай” дууриас сэдэвлэн А.Пиява бичжээ. …
-
3 January
Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл мониторингийн судалгаа хийжээ
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл ТББ, ННФ-ын дэмжлэгтэйгээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн чанарт мониторинг судалгаа хийжээ. Судалгааны ач холбогдол нь БОНБҮ-ний тайлангуудыг олон нийтэд нээлттэй, иргэдэд энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгоход нөлөөлөх зорилготой байна. Мониторонгийг баримт бичгийн шинжилгээ, туршилт, фокус бүлгийн болон экспертийн ярилцлага зэрэг аргаар өнгөрөгч оны найман сараас эхлэн таван сарын хугацаанд боловсруулжээ. Тус судалгаанд Хөвсгөл, …
-
3 January
Михаэль Шумахер хоёр дахь хагалгаандаа оржээ
Формула 1-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн онд буюу 12-р сарын 30-ны өдөр Франц улсын Альпын нуруунд байрлах Мерибель амралтын цогцолборт цанаар гулгаж байхдаа онхолдон, хад мөргөж толгойдоо гэмтэл авсаны улмаас ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн билээ. Алдарт нисгэгчийг тэр даруй эмнэлэгт хүргэн мэс засалд оруулсан ч ухаан оролгүй комд орсон хэвээр байсан аж. Түүний хоёр дахь удаагийн тархины хаван арилгах …
-
3 January
Өнгөрсөн шөнө гэмт хэрэг, зөрчлийн 2020 дуудлага иржээ
2014 оны 1 дүгээр сарын 02-ноос 03-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 2020 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 49 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 2, бусдын биед гэмтэл учруулах 3, хулгайлах 8, танхайрах 8, зам тээврийн хэрэг 17, осол 10 гарч 29 хүн …
-
3 January
Хөлбөмбөгийн солилцооны сониноос
Челси клубын “Оны шилдэг тоглогч” шагналыг сүүлийн 2 жил дараалан аваад буй Испани залуу Juan Mata-г хэрвээ өөрөө хүсвэл Stamford Bridge-ээс явах боломжтой талаар Челсигийн дасгалжуулагч Jose Mourinho ярьсан байна. Juan Mata-гийн хувьд Mourinho-г эргэн ирсэнээс хойш төдийлөн гараанд багтан тоглож чадахгүй байгаа бөгөөд ирэх зун Бразил улсад зохион байгуулагдах ДАШТ-нд Испаний шигшээ багийн бүрэлдхүүнд баталгаатай багтахын тулд байнга гараанд …
-
3 January
Палестины элчингийн аминд хүрсэн сейфийг 20 жил нээгээгүй байжээ
Чех улсад суугаа Палестины Элчин сайд Праг дахь гэртээ дэлбэрэлтэд өртөж амиа алджээ. Гадаадын хэвлэлүүдэд мэдээлснээр дипломатч сүүлийн 20-25 жилд огт нээгээгүй сейфийг онгойлгох гэж байгаад амиа алдсан байна. Өмнө нь энэхүү сейф дипломат төлөөлөгчийн газрын хуучин байранд байсан бөгөөд Элчин сайд Жамал Мухаммад Жамалыг хоёрхон хоногийн өмнө шинэ байранд ороход нь шилжүүлэн авчирчээ. Палестины Гадаад хэргийн сайд Рияд аль-Малики …
-
3 January
Парламентын шинэ сэтгүүлч буюу тоон доторх үсэг
УИХ-ын гишүүн О.Баасанхүү тоон доторх үсэг гэдэг шиг Ерөнхий сайдын “30 минут” уулзалтад өчигдөр сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн суулаа. Тэрбээр “Ерөнхий сайдтай тулж уулзах боломж олдохгүй байна” хэмээн тайлбарлаад эмнэлгийн барилгатай холбоотой асуулт асууна гэдгээ ч хэлж байв. Төрийн ордны А танхимд болсон уулзалтад оролцогсод эрхэм гишүүнийг хараад ихэд гайхаж “Парламент шинэ сэтгүүлчтэй болжээ” хэмээн хошигноод авна лээ. Харин О.Баасанхүү гишүүний …
-
3 January
Арт кино сонирхогчид долоо хоног бүр үнэгүй кино үзэж, сэтгэгдлээ хуваалцах боломжтой боллоо
Арт кино сонирхогчдын “Алтан хальс холбоо” энэ оноос эхлэн долоо хоног бүр кино урлаг сонирхогч, үзэгчиддээ зориулан Энхтайван найрамдлын ордонд үнэ төлбөргүй кино үзүүлж байхаар болжээ. Энэ нь кино урлагийн хорхойтнуудын хувьд маш том бэлэг бөгөөд кино урлагт оруулж буй хөгжлийн томоохон дэмжлэг юм. Холбооныхон дан ганц кино үзүүлээд зогсохгүй киноны дараа үзэгчдийн дунд сонирхолтой яриа өрнүүлж, кино зохиолч, найруулагч, …
-
3 January
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
– 11.00 цагт ”Иргэний танхим”-д Шилэн дансны тухай, Төрийн хариуцлагын тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг болно. – 11.00 цагт Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан нь иргэдийн оролцоогүй, ил тод бус, хүртээмжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ. – Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагт Төрөлхийн зүрхний гажигтай дөрвөн сартай Нямдоржийн …
-
3 January
“2014 он- Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх 8 чиглэл ажил
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Тэгвэл өнөөдөр энэхүү зорилтот жилийнхээ үйл ажиллагааг албан ёсоор нээж, бүх аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай теле хурал хийлээ. Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, …
-
3 January
Нэгдүгээр сарын 1-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр 142 жолооч гэрлэн зохио зөрчиж, 96 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ Гэрлэн дохио зөрчсөн: PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2014/01/01 11:32:20 0036УНЦ SIGNAL RED / 0.074 2014/01/01 16:48:40 0074УНЭ SIGNAL RED / 0.244 2014/01/01 13:11:59 0087ЦАБ SIGNAL RED / 0.434 2014/01/01 15:06:49 0100УНЭ SIGNAL RED / 0.113 2014/01/01 03:25:47 0117УНА SIGNAL RED / 0.055 …
-
3 January
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны анхны дугаар гарлаа
Эмхэтгэлийн шинэ оны анхны дугаарт, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв. Эдгээр тогтоолоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь тус тус буцаахаар тогтжээ. Эмхэтгэлд нийтлэгдсэн …
-
3 January
О.Баасанхүү болон Ч.Улаан нарын өргөн барьсан хуулийн төслүүд
УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачилсан хууль тогтоомжийн төслөө өргөн барив УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.01.02 / өргөн барилаа. Тамхины хяналтын тухай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл