Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 27 December

    Өсвөрийн шатарчдын ДАШТ-нд Б.Мөнгөнзул II байрт бичигдэж байна

    Өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын тамирчдаас охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул 7,5 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна. Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдээд байна. 120 орны 1800 орчим өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж буй тус тэмцээний есдүгээр өргийн тоглолт өчигдөр боллоо. Монгол улсаас 39 тамирчин …

  • 27 December

    Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдан авахдаа сайтар шалгахыг анхааруулж байна

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 5 бялууны үйлдвэр, 7 нийтийн хоол үйлдвэрлэл, томоохон импортлогч худалдаа үйлчилгээний 10 газар нийт 22 …

  • 27 December

    Уул уурхайн компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгоно

          Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй, үйл ажиллагаа нь төдийлөн нээлттэй бус, орон нутагт ажил хийдэггүй гэх зэрэг шүүмжлэл байнга гарч байдаг.  Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр “Эрдэс баялгийн салбарт төрийн баримтлах бодлогын баримт, бичиг”-т уул уурхайн компаниудыг Монголын хөрөнгийн бирж дээр  олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, өөрчлөн зохион байгуулагдахыг шаардан заалт оруулж байгаа гэнэ.        Түүнчлэн төрийн өмчийн …

  • 27 December

    Шинэ жилийн цэнгүүний үеэр 20 чиглэлд автобус үйлчилнэ

    Он солигдох мөчид хотын төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн болно.  Энэ үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудыг Чингисийн талбайн 3 талд түр зогсоохоор нийслэлийн Тээврийн газраас төлөвлөжээ.  Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00 цагаас эхлэн 00:00 цагаас өндөрлөх юм. Төв талбайд цугласан иргэддээ зориулан нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Эдгээр автобуснууд нь …

  • 27 December

    “Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” аян өрнөж байна

    Монгол Улсын “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиудын хэрэгжилт хангуулах зорилгоор Цагаан сар, Шинэ жилийн баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнснээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар, зөвлөмж өгөх зорилгоор энэхүү …

  • 27 December

    Ажлын зар: Үндэсний зөвлөх шалгаруулж авна

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” MON/13/201 төслийн “Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх нь” бүрэлдэхүүн хэсгийг ҮСХ хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн “Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх нь” бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь орон нутгийн бие даасан байдлыг хангах статистикийн үйлчилгээ бий болгох үзүүлэлтийн хүрээг тогтооход чиглэж байгаа юм. Төслийн зорилгыг хэрэгжүүлэх дараах үйл ажиллагаанд …

  • 27 December

    Сонгодог хөгжмийг уран зургаар илэрхийлсэн үзэсгэлэн гарч байна

     Зураач С.Ганцацрал, охин Б.Энэрэл нарын хамтарсан уран бүтээлийн “Дөрвөн улирал”  үзэсгэлэн 2013 оны 12 сарын 25-нд 12:00 цагаас нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн тосон будгийн 38, өндгөн барын 2 нийт 40  шилдэг уран бүтээл дэлгэгдсэн нь  сонгодог хөгжмийг уран зурагт өнгөөр илэрхийлсэн нь тун сонирхолтой. Хөгжим бол хүн төрөлхтөний хэл, зураач бид сонгодог хөгжмийн гайхамшигт нууцлаг төдийгүй ер бусийн …

  • 27 December

    Т.Дэлгэрмөрөн хар тамхи хэрэглэснээс болж эмнэлэгт хүргэгджээ

    “Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн өчиг­дөр автомашиндаа ман­суурсан байдалтай бай­хад нь цагдаагийнхан олсон бай­на.  Түүнийг цагдаагийн ажилтнууд шалгахад хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь анхны үзлэгээр тогтоогдсон байна. Цагдаагийн ажилтнуудын мэдэгдсэнээр “Мансуурсан байсан тул Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн” гэв. Түүнтэй хамт өөр хэн хар тамхи хэрэглэсэн болох нь одоогоор хараахан тодорхойгүй байна. Тухайн үед Т.Дэлгэрмөрөнгийн …

  • 27 December

    Байнгын хороодын дарга нараас 2 нь л шинээр томилогдлоо

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж баталлаа. Байнгын хороодын гишүүдийн олонх дэмжсэн нэр дэвшигчдийг танилцуулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Оюунбаатар,  Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Г.Баярсайхан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Н.Батцогт, Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей,  Хууль зүйн байнгын …

  • 27 December

    Таны биед шимэгч аюул учруулсаныг илтгэх шинж тэмдгүүд

    АНУ-ын хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар арван хүний найм нь “чимээгүй алуурчид” буюу үл үзэгдэгч шимэгчдийг өөрийн биед агуулан хордож байдгийг тогтоожээ. Шимэгч хорхой нь хүний биеийн дотор оршин биеийн энерги, хоол, амин дэмийг шимэн амьдарч байдаг амьд биет юм. Чимээгүй “алуурчид”-Шимэгч тээж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Тэдгээрийн дийлэнх нь хүний бүдүүн болон нарийн гэдсэнд байрладаг бөгөөд маш олон төрлийн бичил …

  • 27 December

    “Манчейстер Юнайтед” хүснэгтийн 7-д бичигдлээ

    Өнгөрсөн  шөнө “Английн Примьер Лиг”-ийн  18-р тойргийн тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Эдгээр тоглолтуудаас хөлбөмбөгийн хорхйотнуудын сэтгэлийг догдлуулсан тоглолтуудын нэг нь ”Халл Сити” болон “Манчейстер Юнайтед”-ийн дунд болов. Барнуудын талбайд болсон эл тоглолтод Маню 3-2 харьцаатай өрсөлдөгч багаа буулган авсан юм. Тодруулбал, Тоглолт эхлээд 4 минутад”Халл Сити”-ийн James Chester David De Gea нэг гоол, 13 дахь минутад David Meyler гоолын тоог …

  • 27 December

    Канадын “Центерра гоулд” компани Киргизийн засгийн газартай тохиролцсонгүй

    Канадын «Centerra Gold Inc» компани киргизийн засгийн газрын Кумтор орд газарт алт олборлох хамтарсан байгууллагын өөрийн хувийг 50-иас 33% болгон бууруулах санаачлагаас татгалзжээ. Энэ тухай Киргизийн ерөнхий сайд Жанторо Сатыбалдиев Centerra Gold-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээрийн дүнг танилцуулангаа мэдэгдсэн байна. Нэлээд хэдэн сарын өмнө улсын засаг захиргаа канадын талд орд газрын талаар зөвшилцлийн нөхцлийг эргэн харж, компаний зүгээс дэмжлэг авахыг санал …

  • 27 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 09:00 цагт Архивын ерөнхий газар, ССАЖЯ хамтран Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Туушин зочид буудалд эхэлнэ. – Эрчим хүчний салбарын шилдэг бүтээн байгуулалт, шилдэг оюуны бүтээл, шилдэг инженер, шилдэг засварчин зэрэг номинацийн эздийг тодруулах ёслол 10:00 цагт Эрчим хүчний яамны байранд болно. – 10.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөгийг …

  • 27 December

    Хилийн боомтыг дагаж гарсан хуулиуд батлагдлаа

     УИХ-ын чуулганы өчигдрийн /2013.12.26/ үдээс хойшхи хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад …

  • 27 December

    Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны даргыг сонгох тухай. Чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд:  1. Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай: – Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна; – Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын …