Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 9 December

    Тендертэй холбоотой бүх төрлийн мэдээлэл нээлттэй, ил тод боллоо

    Нийслэлийн Засаг даргын Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай 606 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын захирамж, удирдлагуудын гадаад томилолтын зардлын тайлан, тендертэй холбоотой бүх төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлдэг болсон юм. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, шударгаар зохион байгуулах тогтолцоог бий болгох чиглэлээр томоохон ажил …

  • 9 December

    П.Ганхуягийн огцрох болсон шалтгаан буюу загас толгойноосоо…

    Төрийн албыг төрлийн алба болгосон нь Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг. Тол­гой нь муудчихвал цаа­шаагаа биеийн бусад хэсэг  тун  амархан хур­дан мууддаг гэсэн үг л дээ. Яг үүнтэй адил зарим аймагт төр, засгийн ажил алба гэдэг Засаг даргаасаа эхэлж муудаад байгаа нь эхнээсээ тодорхой болж, хамтдаа муудаад илжирч, ялзарчих вий гэж эмээсэн Иргэдийн хурал нь зо­ригтой шийдвэр гарган огцруулж байна. …

  • 9 December

    Шүүхийн шийдвэр шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлөх нь

    Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад А-80 1530, АИ-92 1620, 95-1850, дизель түлш 1750 төгрөгийн үнэ ханштай байгаа. Манай улсын инфляцийн гол хүчин зүйл болсон нефтийн бүтээгдэхүүний үнэ бүтэн жи­лийн хугацаанд ийнхүү тогт­вортой байлаа. Харин ойрын үед дээрх үнэд өөрчлөлт орох бололтой. Учир нь шатахуун импортлогчдын алдагдал ихэсч, үнэ нэмэх хүсэлтээ Засгийн газарт тавьжээ. Харьяа яам, агентлаг нь ч шатахууны үнийг …

  • 9 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00  цагт Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.30 цагт “Зөв монгол” хөдөлгөөнөөс төрийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдсон талаар баримттай мэдээлэл хийнэ. 12.00 цагт  “Монгол туургатан их сургуулиудын чуулган”-ыг зохион байгуулах талаар Монголын үндэсний их сургуулиас мэдээлэл хийнэ. 12.30 цагт МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн талаар тус сургуулийн багш нар байр сууриа илэрхийлнэ. …

  • 9 December

    АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхий дахинд утасны яриа чагнадаг гэдгээ зөвшөөрөв

    АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхий дахинд гар утасны яриануудын тухай баримт мэдээллүүдийг цуглуулдаг болохоо баталжээ. Гэвч утасны яриа чагнах эл ажиллагаа нь гадаадын тагнуулуудтай тэмцэх тухай ерөнхийлөгчийн 12333 дугаарын захирамжийн дагуу явагддаг гэдгийг тус агентлагийн албан ёсны төлөөлөгч Вэнс Вайнс мэдэгдсэн байна. Энэ тухай “Вашингтон пост “ сонинд “ҮАБА өдөр бүр 5 тэрбум гар утасны яриа сонсдог. Үүний дүнд …

  • 9 December

    Эрчим хүчний залуучуудын холбоо байгуулагджээ

    Эрчим хүчний салбарт олон мянган залуучууд ажиллаж, үйлс бүтээлээрээ үе тэнгийнхнийгээ хошуучилсаар ирсэн билээ. Залуучуудынхаа хүсэл эрмэлзэл, үйлс бүтээлийг нэгтгэн зохион байгуулж, улс эх орныхоо хөгжилд шинэ эрч хүч өгөхийн тулд эрчим хүчний салбарт Залуучуудын байгууллагыг шинэчлэн зохион байгуулах анхдугаар хурал өнгөрсөн баасан гаригт боллоо. Хуралд эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчийн …

  • 9 December

    Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг 3 жилийн дотор барина

    Засгийн газрын 2013 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн концессын гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хурдны авто замын трасс, нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлахыг Эдийн засгийн хөгжил, Барилга хот, байгуулалт, Зам, тээвэр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нарт даалгалаа. Мөн “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн авто замын трассын дагуу концесс эзэмшигчид газар олгохыг холбогдох …

  • 9 December

    Сэргээгч болон нойрсуулагч хүнсүүд

    Хүн хангалттай унтах замаар л бие организмдаа амралтыг авчирдаг. Хааяа унтаж чадахгүй хөрвөөх эсвэл ид ажиллах үед нойр хүрэх үе элбэг тохиолддог шүү дээ. Тэгвэл энэ бүгд та бидний хэрэглэж буй хүнснээс ихээхэн хамаардаг гэдгийг мэдэх үү. Ингэд та бүхэндээ нойрсуулагч болон сэргээгч  хүнсүүдийг танилцуулж байна. Сэргээгч Халуун амтлагчтай хоол Хааяа солонгос хоол эсвэл халуун амтлагчтай хоол идэх сайхан. Гэхдээ …

  • 9 December

    Намын бүлгүүд болон ажлын хэсгүүл хуралдана

    Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан болон ажлын хэсгүүд хуралдана. Үүнд: УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Нам, эвслийн бүлгийн хурлаар хэлэлцэх ерөнхий асуудал: Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөв дүгээр бүлгийн нэмэлт, өөрчлөлтийн талаар. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас …

  • 8 December

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, 30 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг 3 жилийн дотор барина Засгийн газрын 2013 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн концессын гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хурдны авто замын трасс, нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлахыг Эдийн засгийн хөгжил, Барилга хот, …

  • 8 December

    Танин мэдэхүй: Эртний Грекийн философич ГЕРАКЛИТ /Heraclitus, НТӨ 544-483/

    Намтар: Эфис хотноо хаадны удмын гэр бүлд төрсөн боловч өөрийн хэргэм зэргээ ах дүүстээ шилжүүлээд өөрөө философийн мөр хөөжээ. Түүнийг философид бие даан суралцсан гэж үздэг. Үргэлж бодол дарагдан, уруу царайлан явдаг, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хараад тэднийг үнэн сэтгэлээсээ “өрөвддөг” нэгэн байсан гэдэг. Тэрээр нас хэвийсэн үедээ нийгмээс тусгаарлагдмал, ганцаардмал байдалтай ууланд гарч даяанчлан  өвс ургамлаар хооллон амьдарсан ба …

  • 7 December

    “Цагаан морин жил” үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ

    24 жилийн өмнө, 1989 оны 12 дугаар сарын 10-нд Залуучуудын соёлын төвийн үүдэнд тухайн үеийн нийгмийг эсэргүүцсэн залуучууд, Монголын ардчилсан холбооны анхны цуглаан болж байжээ. 1989-1990 оны долдугаар сарын 20-ны хооронд болсон ардчилсан хувьсгалын жагсаал, цуглаан бусад үйл явдлын толь болох “Цагаан морин жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Төрийн түүхийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Ардчилсан хувьсгалын түүхийг дэлгэсэн энэхүү үзэсгэлэнгийн …

  • 7 December

    Авто зам ашигласны төлбөрт 20-70 мянган төгрөг авна

    Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмыг нийслэлийн ИТХ-аар өнгөрсөн сард баталсан. Энэхүү журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Шалган бүртгэх товчоогоор орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг 1000-5000 төгрөгийг хооронд авахаар болжээ. Ингэхдээ  зорчигч тээврийн хэрэгслээс хураамж авахгүй бөгөөд суудлын тэрэгнээс 1000 төгрөг, ачааны …

  • 7 December

    Монголд анх удаа тоглогдох “Мөсөн цирк”-ийн тоглолт өнөөдрөөс эхэлнэ

    Дэлхийд ердөө дөрөвхөн байдаг “Мөсөн цирк”-ийн нэгэ болох ОХУ-ын алдарт алиалагч Юури Никулиний нэрэмжит Москвагийн мөсөн циркийн хамт олон өнөөдрөөс эхлэн “АСА” циркт гайхамшигт тоглолтоо үзүүлж эхэллээ. 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирээд буй тус циркийн хамт олон бүх үзүүлбэрээ мөсөн дээр тэшүүртэй дүүлэн нисч үзүүлэх бөгөөд үзэгч олон, хүүхэд багачуудыг эрээн хувцас, том улаан хамартай алиалагч, агаарт дүүлэн нисэгчид, шоглёроор …

  • 7 December

    Хөл бөмбөгийн ДАШТ “Бразил 2014”-ийн сугалаа тодорлоо

    Ирэх зун буюу 2014 оны зургадугаар сард Бразилд болох “Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцох шилдэг 32 баг аль хэсэгт өрсөлдөх сугалааг тодруулах ажиллагаа өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. Ирэх зургаадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13-ны хооронд  Косди Каф”-т болох тоглолтод багууд хэрхэн хуваагдсаныг толилуулж байна. А хэсэг: Бразиль, Хорват, Мексик, Камерун В хэсэг: Испани, Голланд, Чили, Австрали С хэсэг: …