Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр шагнал гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2013 оны шагналыг ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Баатарын Өлзий, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Цэрэндоржийн Мөнхзул, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийн багш, доктор Алтангэрэлийн Амаржаргал нар тус тус хүртэв. ШУА-ийн Хими, …
Мэдээ мэдээлэл
December, 2013
-
9 December
Монголд анх удаа 7 давхар авто машины төвлөрсөн зогсоол ашиглалтад оржээ
Олон улсын стандартад нийцэхүйц долоон давхар автомашины төвлөрсөн битүү зогсоол Монголд анх удаа ашиглалтанд оржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXVI хороонд долоон давхар, 350 машины багтаамжтай, төмөр ган хийцтэй, давхар бүртээ 45 автомашин байрладаг бөгөөд зорчих хэсэг, налуу пандус нь 8-9 метр өргөн тул машинаа зогсоолд тавьж, авахад ямар ч саадгүй аж. Мөн зогсоол галын аюулгүй байдлыг бүрэн хангасан, утаа зайлуулах, дулаан …
-
9 December
“Дархлаажуулалтын зөвлөх хороо”-ны ээлжит хурал боллоо
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаар ахлуулсан “Дархлаажуулалтын зөвлөх хороо”-ны ээлжит хурал боллоо. Хуралд ЭМЯ, ДЭМБ, төлөөлөгчид, хорооны гишүүд оролцсон бөгөөд тус хурал: – Ашиг сонирхлын зөрчлийн асуулга авах – Дархлаажуулалтын зөвлөх хорооны талаар ДЭМБ-ын зөвлөмж -2011-2013 оны Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаас гарсан …
-
9 December
Тээвэрлэлт хийх компани байхгүйгээс 678,3 тонн боловсруулсан түлш гацаанд оржээ
Боловсруулсан түлш тээвэрлэх компанийн асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэх үүрэг өглөө Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээллэдэг уламжлалын дагуу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийлээ. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо боловсруулсан түлш тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг албаныханд дуулгалаа. Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны …
-
9 December
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
2013.12.09 Засгийн газраас 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хууль болон түүнийг дагалдан 12 хууль болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганаар хийж, улмаар 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлан гаргалаа. Хуулийн төслийг талаарх төсөл санаачлагчийн үзэл баримтлалыг хууль …
-
9 December
14-р сургуулийн сурагчид 4 сургуульд хуваагдан хичээллэж эхэллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал гомдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр танилцууллаа. “2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 08.00 цагаас 12 дугаар сарын 07-ны 08.00 цаг хүртэлх 28 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 260 гомдол, санал …
-
9 December
“Google”-ийн үйлдлийн системд албан ёсоор Монгол хэлийг нэмжээ
“Google” компани 4.4 буюу Киткат хэмээх шинэ үйлдлийн системдээ албан ёсоор Монгол хэлийг оруулжээ. Ухаалаг гар утсанд зориулсан уг систем нь Nexus 4, 5, 7 гэсэн утаснуудаад суулгагдсан бөгөөд утасны үсэгний товчлуурын тоо цөөн учир Монгол хэлний 35 үсгийг багтаах боломжгүй тул 31-ийг нь оруулж, е, ю, ъ, щ гэсэн дөрвөн үсгийг давхар даралтаар гарч ирдэг байхаар бүтээсэн байна. Мөн …
-
9 December
Н.Энхболд намын “бүлгийн дарга”-саа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болж байгаа билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд намын бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Чухам юуны учир албан тушаалаасаа огцрох болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч тун удахгүй мэдээлэл хийнэ гэжээ.
-
9 December
Ирэх оноос сард 30-40 мянган тонн “Мон-93” шатахуун нийлүүлнэ
БНХАУ-аас нийлүүлж буй “Монгол 93” шатахууны хэмжээг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн дөрөв дахин нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, манай улсад олборлож байгаа газрын тосны хэмжээ нэмэгдэж байгаа учраас Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд дахин шинээр санамж бичиг байгуулсан аж. Санамж бичиг дагуу ирэх оноос эхлэн сард 30-40 мянган тонн шатахуун оруулж ирэх юм …
-
9 December
Дахин нэг монгол бүсгүй Малайзуудын гарт амиа алджээ
Манай улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд захиалан хөнөөлгөсөн Абдул Разак Багиндагийн хэргийг Малайзын Дээд шүүх 2008 онд цагаатгаж, харгис аллагыг гардан гүйцэтгэсэн Азила Хадри, Сируп Умар гэх хоёр цагдааг дөрвөн сарын өмнө (2013 оны наймдугаар сар) сулласныг монголчууд мартаагүй. Шударга үнэн гэж байдаггүй, шүүх засаглал нь шийдвэрээ Аллах тэнгэртэйгээ яриад гаргачихдаг, бүх шатандаа авлигад идэгдсэн, хар тамхи, хүний наймаагаар дэлхийд …
-
9 December
Бүгд найрамдах холбооны МИКРОНЕЗ улстай дипломат харилцаа тогтоожээ
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай Бээжин хотноо энэ сарын 6-нд дипломат харилцаа тогтоожээ. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ийнхүү дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас …
-
9 December
Ливерпүүл 4:1-ээр Вестхэмийг буулган авлаа
Ливэрпүүл клуб АПЛ -ийн 15 дугаар тойргийн хуваарь ёсоор Лондоны Вэстхэм клубыг Анфилд цэнгэлдэхдээ хүлээн авч тоглолоо. Дасгалжуулагч Брэндан Рожэрс энэ удаад Норвичийг буулган авсан гарааны бүрэлдэхүүнийг бараг өөрчлөөгүй бөгөөд багийн дэд ахлагч Даниэл Аггэр л биеийн байдлын улмаас тоглолтонд оролцож чадаагүй юм. Харин түүнийг орлож Франц хамгаалагч Мамаду Сако талбайд гарлаа. Тоглолтын эхнээс л талбайн эзэд санаачилгыг гартаа аван …
-
9 December
Д.Онон манлайн гүү 18 саяд хүрч хурдан морьдын дуудлага худалдааг тэргүүлжээ
Макс группээс зохион байгуулсан ээлжит дуудлага худалдаа амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн дуудлага худалдаанд МУТМУ Д.Онон, Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, Х.Бат-Эрдэнэ, Д.Мөнхбат, Манлай уяач Б.Содномцог, Б.Билэгдэмбэрэл, Б.Бат-Өлзий, Д.Одгэрэл, Алдарт уяач Ц.Жамбалсүрэн, Д.Хишигжаргал, П.Баяраа нарын улсын цолтнуудаас гадна хөдөө орон нутгаас олон уяачид хүрэлцэн ирсэн байлаа. Учир нь маргааш буюу 12-р сарын 8-ний ням гарагт ММСУХ-ны VI их хурал болохын зэрэгцээ уяачдын шинэ …
-
9 December
Монгол бүсгүй “Солонгос”-ын олон ангит кинонд тоглоно
Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж “Андра” агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм. Б.Билгүүнзаяагийн хувьд 19 настай бөгөөд “Монголын Сайхан бүсгүй-2011” тэмцээний дэд байрын эзэн. Тавин орны …
-
9 December
Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрут
Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх их багтаамжийн автосбуыг тусгай маршрутаар 4 чиглэлд туршилтаар явуулж эхлээд байгаа юм. Эдгээрээс Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрутыг дэлгэрэнгүй танилцуулж байна. Тус чиглэлд Автобус-1 компанийн их багтаамжийн автобус үйлчлэх бөгөөд сурагчдыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл