Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 10 December

    Өнөөдөр төв талбайд залуус 76 минутийн суулт хийнэ

    Өнөөдөр 13:00 цагаас Чингисийн талбайд НАМЗХ-ны 76 залуус 76 минутын суултыг  хийх гэж байна. Тэд Монгол улсад тулгамдаж байгаа 76 асуудлыг нэрлэж ийнхүү суулт хийхээр болсон бөгөөд  олон нийтийн санал асуулгаар тодруулсан уг асуудлуудыг УИХ-ын гишүүдээр шийдүүлэх зорилготой байгаа аж. гэхдээ лэ тулгамдаад буй 76 асуудлыг УИХ-ын гишүүдэд нэг нэгээр нь хариуцуулах бөгөөд эл үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хэрэгжүүлэх юм …

  • 10 December

    VI цэцэрлэгийн 11 хүүхэд хордлого авч ХӨСҮТ-д иржээ

    Баянзүрх дүүргийн VI цэцэрлэгийн 11 хүүхэд гэдэсний суулга өвчний шинж тэмдэг, оноштойгоор ХӨСҮТ-д иржээ. Тэднийг шинжилгээнд хамруулж 7 хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмнэлэгт үлдсэн байна. өн хүүхдүүдээс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ч биеийн байдал  нь сайн байгаа аж. Одоогоор суулга өвчин гарсан байж болзошгүй тус цэцэрлэгт урьдчилсан байдлаар багш, ажилчид, хүүхэд нийлсэн 108 хүнээс …

  • 10 December

    Р.Амаржаргалыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэлжээ.  Өмнө нь энэ асуудлыг ирц хүрэлцээгүйн улмаас хэлэлцэхээс татгалзаж байсан тус байнгын хорооны ирц бүрдсэн учраас ийнхүү хэлэлцэж эхэлсэн байна. Гэвч Р.Амаржаргалыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эцсийн шийдвэрийг ирэх пүрэв, баасан гаригуудад хуралдах УИХ-ын чуулганаар шийдвэрлэх юм.

  • 10 December

    Найруулагч Н.Наранбаатар “Төрийн соёрхолт” болно

    УДЭТ-ын ерөнхий найруулагч  Н.Наранбаатар “Төрийн соёрхолт” хэмээх эрхэм цолын эзэн болох гэж байна. Тодруулбал, түүний тайз дэлгэцийн урлагт 10 гаруй жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үнэлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол цол хүртээхээр болжээ. Найруулагч Н.Наранбаатар нь “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндонд тоглож байсан бөгөөд “Гамлет”,  “Тэнгэрийн хүү”, …

  • 10 December

    Тайландын сөрөг хүчний жагсагчдад “Засгийн газар огцорсон нь хангалтгүй” байна

    “Энхийн хувьсгал” явуулж буй Тайландын сөрөг хүчнийхэн өчигдөр засгийн газраа тарааж чадсан ч зорилгодоо хүрээгүй байна гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал,  сөрөг хүчний удирдагч Сутхеп Тхыаксубан өчигдөр мэдэгдэл хийхдээ “Ерөнхий сайдын парламентыг тараан, бүх нийтийн шинэ сонгууль явуулах тухай мэдэгдлүүд нь сөрөг хүчнийхний ялалт биш. Бидний өнөөдрийн зорилго–Засгийн газрын ордонг эзлэн авах. Бид “энхийн хувьсгал” явуулах өөрсдийн төлөвлөгөөнөөсөө хэзээ ч ухрахгүй.” гэсэн …

  • 10 December

    Зодоон хийсэн Монгол залуусыг албадан буцаахаар болжээ

    Өнгөрсөн 12 сарын 1-ний шөнө Сөүл хотын Юнгсан дүүрэг дэхь Итэвон шөнийн цэнгээний  гудамжинд, Солонгос иргэн Ким (46) найз бүсгүйтэйгээ зугаалж байсан ажээ. Тэрээр найз бүсгүйн  хамт  хамт нэгэн диско клубд орж хэдэн минут болоод гарч ирээд байхдаа,  өөр  бусад хүмүүстэй  гудамжинд  зодолдож байсан 3 Монгол залуустай таарсан байна. Иргэн Ким энэ зодооныг зогсоохоор шаардлага тавин  тэднийг салгаж байсан ч …

  • 10 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээнээс олон улсын залуучуудын аяны талаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт Монгол-Солонгосын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. 12.00 цагт Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагын форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн URP-ын зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. 12.30 цагт “Бүрэн цутгамал” ХХК-иас “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын асуудлаар хэвлэлийн хурал …

  • 10 December

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд хурд хэтрүүлсэн 207, гэрлэн дохио  241  зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/12/07 15:34:58 0110УНД SIGNAL RED / 0.062 2013/12/07 17:38:51 0120УНМ SIGNAL RED / 0.832 2013/12/07 21:16:59 0203УНЧ SIGNAL RED / 0.108 2013/12/07 10:07:50 0262УНН SIGNAL RED / …

  • 10 December

    Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн дүнгийн 50 хувийг Улсын төсөвт шилжүүлэхээр болов

    Нийслэлийн Засаг дарга “Мөнгөн төлбөрийн орлогын зарцуулалтын тухай” А/1071   тоот захирамж гаргалаа. Захирамжаар  цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаасан иргэдийн тоо, Нийслэлийн төрийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээг дүүрэг тус бүрээр тооцож гаргахыг нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарт үүрэг болголоо. Мөн нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 50 хувийг Улсын  төсөвт, 40 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын …

  • 10 December

    Гэр хорооллын дэд бүтцийг цогцоор шийдэх төслийн санхүүжилтэд гарын үсэг зуржээ

    УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт өчигдөр /2013.12.09/ Төрийн ордонд гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар байлцав. Хөтөлбөр …

  • 10 December

    Ким Ён А өвлийн олимпод дахин аваргалах боломжтойгоо баталлаа

    Сүүлийн 2 жил завсарлаад байсан Олимпийн аварга Ким Ён А , Хорватад болсон уран гулгалтын олон улсын  аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль авч , өнөөдөр эх орондоо ирлээ.  Тэрээр өөрийн гол өрсөлдөгч  , Японы тамирчин Асада Маогаас илт давуу оноо авснаар тэмцээний аварга болж , ирэх 2014 онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпод дахин аварга болох боломжтойгоо баталлаа. Түүнийг …

  • 10 December

    Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах …

  • 9 December

    Д.Арвиныг болохоор аваад байдаг, Р.Амаржаргалыг бо­лохоор хориод байх юм

    Ардчилсан намд Да.Ганболд гэж сайн эдийн засагч бий. Үнэнийг пал­хийтэл хэлдэг тийм хүн УИХ-ын сонгуульд ам­жилт олдоггүйн үлгэрийг харуулж, Хэнтийд гурав үзээд бараагүй. Харин нам нь нийслэлд тойрог өгсөн бол аль хэдийнээ пар­ламентад залрах байсан. Одоо занараар шатахуун хийх тухай АН-ын зохиосон үл­гэрийг үнэн болгох гэж үйлээ үзэж явна. Гоожиж байгаа нефтиэ ашиглаж эс чадаад гуужиж дуусаагүй занараар шатахуун хийнэ …

  • 9 December

    Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөн, хүчингүй болгожээ

    Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай                                      2013 оны 12 сарын 05 өдөр                                              дугаар А/1077                               …

  • 9 December

    Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй цэцэрлэгийн эрхлэгчийг халжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02-09-399/1640 дүгээр дүгнэлтээр сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй болох нь тогтоосон БЗД-ийн 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Заяаг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, хууль бусаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан түүнийг халах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан банйа. Тиймээс 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт …