Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 29 November

    Ирэх долоо хоногт нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2013.11.29-ний өдрийн хурлаар батлав. 2013 ОНЫ 12 ДУГААР САРЫН 02-ООС 06-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 12 дугаар сарын 02-ны Даваа гарагт: • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; • …

  • 29 November

    Шалгалтаар орон сууцнуудын метр.кв 2-20 метр дутсан зөрчил илэрчээ

    ШӨХТГ, Барилга, хот байгуулалтын яам, Стандартчлал хэмжилзүйн газар хамтран орон сууцны метр квадратын хэмжилтэд өчигдрөөс эхлэн ирэх 12-р сарын 27-ыг хүртэл шалгалт хийхээр болжээ. Шалгалтын эхний өдрийн байдлаар барилгын 13 компанид шалгалт хийхээд доод тал нь 2 кв.м, дээд тал нь 20 кв.м дутсан зөрчил илэрсэн байна. Тодруулбал, 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си” компанийн захиалгаар барьсан 16 …

  • 29 November

    Монгол улс, “ОХУ болон Хятад улсад тээврийн 5 хонгил” байгуулах санал тавьжээ

    Москва хотноо амжилттай болж өндөрлөсөн Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны үеэр “Монгол улс  ОХУ болон БНХАУ-д тээврийн таван коридор байгуулах санал тавьж байгаа тухай” Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва уламжилжээ. Энд Орос улсаас Монгол улсаар дамжин Хятад руу төмөр зам, автомашины зам, нефть, хийн болон эрчим хүч дамжуулалтын шугамыг барьж байгуулах тухай яригдсан байна. Орос улсаас Монголоор дамжуулан Хятад …

  • 29 November

    Зураач Б.Сайханбаяр “Ирэх цаг-18” үзэсгэлэнгээ гаргана

    Зураач Б.Сайханбаярын хүмүүний аж байдал, хүн болон байгалийн харьцаа, хязгааргүй орон зайг өөрийн харж, бодсоноор бүтээлээр дамжуулан илэрхийлсэн “Ирэх цаг-18” бие даасан үзэсгэлэн 12-р сарын есөнд нээлтээ хийх гэж байна. Уран зургийн галерейд 14 хоногийн турш дэлгэгдэх тус үзэсгэлэнд уран зураг болон инстолляцын нийт 30 гаруй бүтээл багтаж байгаа аж. Түүний уран зургууд нь өнгөц харахад цөөн өнгөтэй, хийсвэр дүрслэлтэй …

  • 29 November

    Үүрэн холбооны компаниудад шалгалт хийнэ

    Засгийн газрын “11-11” тусгай дугаарт хандагсдын 18 хувь нь үүрэн холбооны компаниудын үнэ тарифтай холбоотой ямар нэгэн гомдол санал байнга ирүүлэх болсонтой  холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн болон суурин телефоны оператор компаниудыг шалгахаар болжээ. Тус хорооноос ШӨХТГ, Оюуны өмчийн газар болон цагдаагийн байгууллагатай хамтран уг шалгалтаа ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа аж. 2004 оноос хойш харилцаа холбооны компаниудад шалгалт …

  • 29 November

    Лионель Месси гурав дахь удаагаа “Алтан пүүз”-ний эзэн боллоо

    Аргентиний шигшээ болон “Барселона” багийн довтлогч 26 настай, Лионель Месси UEFA-гаас оны шилдэг довтлогчид олгодог “Алтан пүүз” эзнээр гурав дахь удаагаа шалгарлаа. Тэрбээр 2012-2013 оны улирлын тоглолтод Испанийн Ла лигт 46 гоол оруулсан амжитаараа бусдыгаа манлайлан эл шагналын эзэн болсон байна. Сонирхуулахад,  Лионель Месси “Алтан пүүз” шагналыг 2009/10, 2011/12 оны улиралд тус тус хүртэж байжээ. Ийнхүү тэрээр алтан пүүзийг анх …

  • 29 November

    УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.11.29/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат өргөн барилаа. Улсын Их Хурлын Байнгын хороод нь Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд голлох чиг үүргийг гүйцэтгэж, хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бэлтгэлийг хангадаг. Гэтэл Байнгын хороодын дарга нарын сонгуульт хугацаа нь нэг жил байгаа бөгөөд …

  • 29 November

    Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээс 3000 гаруй кг давжээ

    Уул уурхайн яам сар бүр салбарын статистик мэдээллийг гаргаж байгаа. 2013 оны эхний арван сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 622,3 мянган тонн буюу 79 хувийн гүйцэтгэлтэй, нүүрсний үйлдвэрлэл  21,9 сая тонн буюу 75,7 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давж,  7746 кг-ийг олборлосноор 193,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32,6 тэрбум төгрөг улсын …

  • 29 November

    Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан өнөөдөр болно

    Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит Шонхор-Олимп дээд сургуулийн энэ сарын ээлжит барилдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын газар буюу хуучны “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болно. Шонхор олимп сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнууд эр бяр, уран мэхээ уралдуулан барилдана. Түрүү сард энэхүү барилдаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат сумын начин Лхагвасүрэнгийн Чадраавал түрүүлсэн билээ. Энэ удаа тойргийн аймгийн харцага цол …

  • 29 November

    21 аймагт ТҮЦ машин байршуулна

    Засгийн газрын зүгээс ТҮЦ машиныг ашиглалтад оруулаад дөрвөн сар орчим хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ТҮЦ машины тусламжтайгаар нэг тэрбум орчим төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан бөгөөд иргэдийн зүгээс ч ачаалал багатай, цаг зав хэмнэсэн ажил болсон хэмээн хэлж байгаа аж. Тиймээс цаашид 21 аймагт бүрт тус машиныг байрлуулахаар болж, энэ ажлын эхлэл болгон ирэх сарын 3-ны өдөр Архангай аймагт суурилуулахаар …

  • 29 November

    “Улаанбаатарт үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

    Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв ”2013 үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс 12 сарын 01-нийг дуустал 3 өдөр  “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэн худалдаанд  Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцож байгаа юм. …

  • 29 November

    ТҮК-ийн 17 ажилтан “Хонконг, Сингапурт” аялана

     Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 454 үйлчлэгч, хог цуглуулалт, тээвэрлэлтэд 288 жолооч, 416 ачигч ажиллаж байна. Нийслэлийнхээ гудамж, талбайг цэвэр, цэмцгэр, хог, шороогүй байлгахын төлөө өглөөнөөс орой хүртэл ажилладаг тохижилт үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 9 дүүргийн ТҮК-ийн ажилчдын дунд 2013 оны 5-р сараас 10-р сарын хооронд …

  • 29 November

    III төрхийн эмч нарын буруугаас болж дөнгөж төрсөн нярай тархины саажилттай болжээ

    – Түүнийг төрөх явцад эмч нар хүүхдийн толгойноос татаж, угзарсаар төрүүлжээ – Цагаан халаадтай “баатруудын” балгаас эх, ня рай эндэх, эрэмдэг зэрэмдэг болох яв дал чихнээс хонх уяж, сэтгэл шимшрүүлэх болов. Сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд III төрхтэй холбоотой таагүй мэдээлэл тасар сангүй. Тус төрөхөд амаржихаар очсон эрүүл саруул ээжүүд эх үрийн хагацал үзэж, энэлэн шаналж явна. Хийсвэр хагалгаагаар …

  • 29 November

    Өнөөдөр замын цагдаа нарт торгуулийн төхөөрөмж тараана

    Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнийг зохицуулж буй 400 орчим цагдаа нарт торгуулийг банкаар дамжуулан төлөх төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өгөхөөр болжээ. Төхөөрөмжийг цагдаа нарт хүлээлгэн өгөх ажиллгаа 12:30 цагт Чингисийн талбайд болох юм. Цагдаа нар хэвлэгч, уншигч төхөөрөмжид тухайн жолоочийн иргэний  үнэмлэх, жолооны үнэмлэх, хурууны хээг уншуулснаар торгуулиа бэлэн бусаар төлөх боломжтой болох гэнэ.

  • 29 November

    ШӨХТГ-аас банкуудын “зээлийн хүү, АТМ-ын шимтгэл”-д шалгалт хийж байна

     ШӨХТГ-т иргэдээс “Банкуудын зээлийн хүү болон АТМ-аас мөнгө авахад шимтгэл төлж байгаа нь иргэдийг хохироож байна” гэх гомдол их ирэх болсон байна. Тиймээс иргэдийн эл гомдлын дагуу ШӨХТГ банкуудад шалгалт хийж эхэлжээ. Уг шалгалтыг явуулснаар аль банк бүх төрлийн зээлийн үйлчилгээндээ ямар хэмжээний хүү тооцдог, АТМ-аас авдаг шимтгэл нь хэд байдаг гэдэг нь олон нийтэд ил тод болох юм байна. …