Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 25 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    09:00 цагаас Эрэгтэйчүүдийн үндэсний хэмжээний чуулган өнөөдөр, маргааш Төрийн ордны их танхимд  эхэлнэ. МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор болох “Нийгмийн хөгжил-Эрэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулганыг ХАХНХЯ, Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулах юм.  11.00  цагт Монгол ньюс төвд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. 15.00 цагт ”UBS” телевизийн байранд ”UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмын хэвлэлийн бага хурал болно. ”Албадан …

  • 24 November

    Японы мэргэжлийн сумогийн Куйшу башёд Ёкозуна Харүмафүжи түрүүллээ /видео/

    Японы мэргэжлийн сумогийн дээд зиндааны 11 сарын барилдаан буюу Куйшу башёд Ёкозуна Харүмафүжи 14-1 даваатайгаар түрүүллээ. Сумогийн энэ сарын барилдаан  өрсөлдөөн ихтэй болсон бөгөөд сүүлийн өдөр буюу 15 дах өдөр  Мэргэжлийн сумогийн  хоёр  аварга хоорондоо таарч  барилдлаа. Ёкозуна Хакухо, Ёкозуна Харүмафүжи нар тус бүрдээ 13 даваа, 1 унаатай байсан бөгөөд хэн давсан нь  энэ сарын барилдааны түрүүг шууд  авах байсан. …

  • 24 November

    Хүний зан араншинг чихээр нь шинжихүй

    Хөгшчүүл хүний чихийг нь хараад ямар хүн болохыг нь хэлдэг. Жишээ нь зузаан, эргэсэн омогтой хүнийг буян заяатай хүн гэж ярьдаг нь оргүй зүйл биш. Нимгэн чих Нимгэн чихтэй хүн ховч, хэл ам таталсан нэгэн байдаг. Ийм чихтэй хүмүүс урт насладаг. Гэвч түүний амьдралын зам тийм ч шулуун дардан байдаггүй. Чихний омог зузаан Буян заяа сайтай хүний чихний омог зузаан …

  • 24 November

    Махны үнэ буурчээ

    Нийслэл хотын хэрэглэгчдийн махны хэрэгцээг нийлүүлдэг томоохон хүнсний захын нэг болох  “Хүчит шонхор” хүнсний захын  малын   махны өнөөдрийн үнэ  ханшийг та бүхэндээ танилцуулья. Хонины мах:  ястай 5500-5800, ясгүй  цул  мах 6300-6500, бөөний үнэ 4500-5000 Ямааны мах: ястай 4000-4500, ясгүй 5000-5300, бөөнийн үнэ 3000-3500   Үхрийн мах:  ястай 6200-6800,  ясгүй 7000-7500, бөөнийн үнэ 4800-5800 Адууны мах: ястай 4700-5300, цул мах …

  • 23 November

    Даалууны “мод” тус бүрийг нэрлэсэн нэршил

    Манжаас гаралтай даалуу тоглоом нь хуучин цагт  монголчуудын  мөрөөтэй тоглоомын нэг хэсэг байсан гэдэг. Хуучин цагын эрчүүд хэдэн өдрөөр даалууг мөрийцөж,  мөрийнд нь  амьдарч байгаа гэр, унаж  явсан морь,  өмсөж явсан дээлээ   өгчихдөг явдал  тохиолдож байжээ.  Тэр бүү хэл Д.Сүхбаатар жанжин даалуу мөрийтэй тоглон гэр орноо мөрийнд нь алдаж байсан түүхтэй гэдэг. Монголчууд даалуу тоглохдоо “мод” буюу даалууны нүд …

  • 23 November

    ЗГ-ын хуралдаан: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

    Манай улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн статистик байна. Улсын хэмжээнд 6 тусгай сургуульд 1700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Энэ хүүхдүүд ердийн хүүхдүүдтэй харьцуулахад өвчлөмтгий, бие сул байдаг тул шим тэжээл сайтай хоол хүнс, сайн асаргаа, эрүүл орчин, тусгай эм тариа шаарддаг. Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүүхдээ асардгаас ажил хөдөлмөр …

  • 23 November

    Уул уурхайн компаниудын татвар 4,5 хувиар нэмэгджээ

    Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ нэмэгджээ. Татварын ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 771 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс хамгийн гол татвар болох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 195,3 тэрбум төгрөг болжээ. Энэ нь …

  • 23 November

    Бизнес эрхлэгчид жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргахаа болино

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт” өчигдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад 270 шахам бизнес эрхлэгч оролцож, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнесийн орчинд хийсэн реформын шинжтэй ажлуудын үр дүнг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг товч танилцуулсны дараа бизнес эрхлэгчид найман чиглэлээр саналаа хэлсэн юм. Бизнест хамгийн …

  • 23 November

    Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчид чуулна

    Улаанбаатар хотноо энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохиогдох Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар УИХ дахь эмэгтэй гишүүд өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар зохион байгуулагдах гэж буй энэхүү олон улсын чуулга уулзалт нь боловсролоор дамжуулж бүс нутагт энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчид хамтын хувь нэмрээ оруулах …

  • 23 November

    Амралтын өдрүүдэд хүүхдүүддээ “Чоно ба долоон ишиг”-ийг үзүүлээрэй

    “Хөх гацуурхан” театрын уран бүтээлчид дахин  хүүхэд багачууддаа зориулан “Чоно ба долоон ишиг”, “Бардам туулай” жүжгүүдээ толиуулахад бэлэн болжээ. Тус хоёр бүтээлд “Хөх гацуурхан” театрын уран бүтээлчид оролцохоос гадна монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн хүүхдүүд хамтран тоглож байгаа юм байна.Монголын хүүхдийн ордонд энэ сарын 24-нд 12.00, 14.00 цагт  “Чоно ба долоон ишиг” жүжгээ тоглох бол энэ сарын 30-нд  ирэх арванхоёрдугаар …

  • 23 November

    Хөлбөмбөгийн 2014 оны ДАШТ-д оролцох 32 багийн нэрс

    Ирэх 2014 онд Бразил улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхээ авахаар ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨМГИЙН ХОЛБООНД харьяалалтай дэлхийн 203 орны баг тамирчид өнгөрсөн 2011 оны 6-р сарын 15-ээс эхлэн өрсөлдөж, өдгөө ДАШТ оролцох 32 багийн нэрс тодроод байна. Үүнд: Африк: Нигер, Камерун, Кот д’ивуар, Алжир, Гана Ази: Австрали, Иран, Япон, Өмнөд Солонгос Европ: Бельги, Босния Герцеговина, Хорват, Англи, Франц, Герман, …

  • 23 November

    Хятадад нефтийн хоолой дэлбэрч 35 хүн нас барчээ

    Хятадын зүүн нутаг дахь Шаньдун мужид нефтийн хоолой дэлбэрсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 35 хүртэл өсч, шархдагсдын тоо 166 болжээ. Дэлбэрэлт өчигдөр Хятадын нефть химийн “Синопек” корпарацид харьяалагддаг нефть хоолойн нэгэн салаанд засварын ажил хийх үеэр болсон байна. Осол гарах болсон шалтгаан нь ойролцоо орших Циндао хотын нефть боловсруулах үйлдвэрийн нефтийн хоолойд нефть шүүрснээс болсон гэнэ.

  • 23 November

    Орон даяар “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа” явуулна

    2013 оны 11 дүгээр сарын 25-наас эхлэн 12 дугаар сарын 9 хүртэл ХАХНХЯ-наас өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг улсын хэмжээнд явуулах гэж байна. Улсын хэмжээний судалгааны ажлын зорилго, бэлтгэл ажил, судалгааны үеэр өрх иргэдийн анхаарах асуудлын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нар өнөөдрийн …

  • 23 November

    Улсаа хувийн өмч болгосон дарангуйлагчид

    1970-аад онд ТАБНУ, Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч гарч ирсэн билээ. Бокасса нь хууль ёсны ерөнхийлөгч, өөрийн хамаатан Давид Даког түлхэн унагасан. Амин нь  танкны хүчээр замаа шулуутгасан. Масиасыг испаничууд ерөнхийлөгч болгоод явсан. Энэ гурван хүн богино хугацаанд дэлхийн баячуудын эгнээнд багтаж чаджээ. Бокасса ТАБНУ- ын үндэсний бүх баялгийг өөрийн хувийн өмч гэж тооцсон. Амин …

  • 22 November

    Ханиад хүрмээргүй байна уу, тэгвэл…

    Өвлийн хүйтэн улирал эхлэхээр хүмүүсийн бие сулидаад хөгшин, хүүхэд залуугүй нусаа татаад л явдаг. Ханиад хүрэхээр хоолой тань сэрвэгнэж, хамар тань битүүрж, халуурах шинж ажиглагддаг уу. Хэрэв ийм шинж тэмдэг танд ажиглагдаад эхлэвэл та даруйхан мөнгө төгрөг  зарахгүйгээр өөрөө өөрттөө эмч болох боломжтой. Ингэснээр хариад улам бүр хүндрэхээс та сэргийлж чадах болно. Та хүнсний дэлгүүр ороод нэг ширхэг өндөг, 500 грамм …