НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах болон НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах талаар Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцуулсан юм. Энэ төв нь эрүүл, аюулгүй, тухтай орчинд иргэдийн ажиллаж, …
Мэдээ мэдээлэл
November, 2013
-
22 November
Нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн болно
Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ, Монголын Шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоотой хамтран нийслэлийн ИТХ-ын даргын ивээл дор анх удаа нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд /11.23-24/ нийслэлийн 1-р дунд сургууль дээр болох бөгөөд швейцарь системээр буюу 9 …
-
21 November
ГУРАВДУГААР АМАРЖИХАД 14 ХОНОГИЙН ДОТОР ТӨРӨХИЙН ХҮНДРЭЛЭЭР ГУРВАН Ч БҮСГҮЙ АМИА АЛДЖЭЭ
– Охиноо төрүүлчихээд бүтэн сар эмнэлэгт хэвтсэн бүсгүй гэртээ ганц хоноод л өөд болжээ – Нийслэлийн гуравдугаар төрөхөд хийсвэр хагалгаагаар амаржсан эхэд тус төрөхийн эмч нар таван удаа мэс хүргээд ч амийг нь аварч чадаагүй эмгэнэлт гэж хэлэхэд ч багадам хэрэг гарчээ. Харамсалтай гэхэд даанч харамсаар энэ хэргийн талаар талийгаачийн ханийн ярихыг сонсч суухад нүд, чихтэй болж төрсөндөө харамсах шиг …
-
21 November
Анагаах ухааны судалгааны нэгдсэн мэдээллийн сантай болох ажлыг эхлүүлж байна
“Анагаах ухааны сэтгүүлийн цахим мэдээний сан, эрдэм шинжилгээний ажлын цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх нь” семинар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдаж байна. Тус семинарт ЭМЯ, Монголын анагаах ухааны сэтгүүлчдийн холбоо, Сэтгүүл эрхлэн гаргагч байгууллага, Сэтгүүлийн зөвлөл, Эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд хүрэлцэн иржээ. Манай улсад эрдэм шинжилгээний 20-иод хүрээлэн, төв, сургуулиудад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй бөгөөд 700 орчим эрдэмтэн, …
-
21 November
Бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг тодруулах эхний шалгаруулалт явагдаж байна
ММНБИ-ээс бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдрийг 14 дэхь жилдээ зохион байгуулж байна. 12 дугаар сарын 6-ны өдөр болох бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдрийн баярын цэнгүүний үеэр оны шилдэг нягтлан бодогч, ТОП-10 санхүүч, шилдэг багшийг шалгаруулан, олон нийтэд зарлах юм. Та бүхэн энэ онд амжилт гарган ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхдөө www.top-2013.monicpa.mn интернэт хуудсаар орж, оны бүртгэл, санхүүгийн …
-
21 November
Н.Алтанхуяг: Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг 30 минут уулзалт болж өнгөрлөө. Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй Иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд өнгөрсөн долоо хоногт цагаан толгойн 4 үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ. Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын …
-
21 November
Чих яагаад шуугидаг вэ?
Хүмүүс нас ахиад ирэх үесд чих нь гэнэт шуугиж зовоож байгаа тухай гомдоллож эхэлдэг. Энэ шуугиан нь өдрийн гэрлийн дуу шиг, алсын салхины чимээ шиг эсвэл далайн дунд чихээ наагаад сонсоход дуулддаг чимээ шиг байдаг. Энэ юу вэ? Физиологийн талаас нь үзэх юм бол бухимдал ба чихний ачааллаас болж энэ эрхтэний булчингууд дээд зэргээр ажилласнаас судаснууд нь хатуурдагт байгаа юм. …
-
21 November
Самбо бөхийн ДАШТ-д оролцож буй манай тамирчид
ОХУ-ын Санкт Петербург хотноо 2013 оны “Самбо бөхийн ДАШТ” өнөөдөр эхэллээ. Энэ сарын 21-ээс 24-ний хооронд үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас Ж.Баярсайхан дасгалжуулагчтай 20 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 52 кг-д Ш.Эрдэнэбаатар, 57 кг-д Ч.Марал-Эрдэнэ, 62 кг-д О.Чинбат, 68 кг-д Д.Төмөрхүлэг, 74 кг-д Х.Цагаанбаатар, 82 кг-д Г.Ууганбаатар, 9 0 кг-д Р.Анхбаатар, -100 кг-д Б.Ариун-Эрдэнэ, +100 кг-д Б.Сугаржаргал эмэгтэйчүүдийн 48 …
-
21 November
Эрүүл, аюулгүй байдлын индексийг жил бүрийн 6, 11-р сард гаргана
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх тухай” А/1012 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог боловсруулж, Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг бодлогын 4 хүрээ буюу Бодлогын хүрээ- Хүрээлэн буй орчин, дэд …
-
21 November
Дарханы АН-ын гишүүд Ц.Оюундарийг огцортол суулт хийнэ
Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд өнөөдрөөс эхлэн намын төв байрныхаа үүдэнд генсек Ц.Оюундарийг огцортол, Их хурлаа хуралдуулах хүртэл суулт хийхээр болжээ. Тус аймгийн намын хорооны гишүүд намын анхан шатны гишүүдээ алагчилдаг, том том машин унасан, ард иргэдийн эрх ашгаас өөрсдийгөө илүүд үзсэн хүмүүс АН-д олноор орсон гэв. Тухайлбал, Намын үүрийн дарга С.Халтар “Д.Эрдэнэбат ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа маш сайн ажиллаж гишүүдээ …
-
21 November
“Эрүүл аюулгүй хот-Хальтиргаагүй Улаанбаатар хот” гурван сарын аян эхэлнэ
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын санаачлагаар “Эрүүл аюулгүй хот-Хальтиргаагүй Улаанбаатар хот” гурван сарын аян өрнүүлэх ажлын хүрээнд салбар хоорондын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Нийслэлийн Захирагчийн Алба, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын …
-
21 November
Коксжих нүүрсийг олон улсын стандартын дагуу ангилна
Нүүрсний ангилал, стандартыг тогтоохоор Уул уурхайн яамнаас ажлын хэсэг байгуулжээ. Монголын нүүрс өнөөдрийг хүртэл эрчим хүчний болоод коксжих гэдэг ангиллаас өөр ямар нэгэн стандартгүй явж ирсэн гэнэ. Тиймээс коксжих нүүрсийг олон улсын стандартын дагуу чанарыг нь тодорхойлохоор болсон байна. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар нүүрсний уурхайнуудаар явж судалгаа хийж буй аж. Тус ажлын хэсгийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын …
-
21 November
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл Дорнод аймагт хэлэлцүүлэгдлээ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл Дорнод аймагт хэлэлцүүлэгдлээ МУ-ын Ерөнийлөгчийн тамгын газар, АТГ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Монгол улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийг орон даяар хэлэлцүүлж байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлэг 2013 оны 11 сарын 19-ний өдөр Дорнод аймагт боллоо. Хэлэлцүүлэгт иргэд хөдөлмөрчид болон төрийн алба, баг сумдын төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, сургууль цэцэрлэгийн …
-
21 November
Apple болон Nokia компаниуд хэрэглэгчиддээ юуг санал болгосон бэ?
Өнгөрөгч сарын сүүлээр Nokia компанийн ерөнхийлөгч Стивен Элоп Абу-Дабид болсон шинэ бүтээгдэхүүний танилцуулгын үеэр өөрийн компанийн зургаан төрлийн шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан. Энэ бүтээлүүд нь Microsoft-ын харьяалалд орохоос өмнө зохиосон сүүлийн бүтээлүүд нь юм. Харин Apple-ийнхан Сан-Францискод ээлжит технологийн шинэчлэлээ танилцуулжээ. Энэ нь эдгээр хоёр технологийн компанийн хувьд маш чухал үйл ажиллагаа болжээ. Стив Джобс өөд болоод дөрвөн жил …
-
21 November
Дэлхийн банктай “Цахим эрүүл мэнд”-ийн чиглэлээр хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геберс тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Корали Геберс Эрүүл мэндийн сайдад хандан цаг зав гарган хүлээн авч буйд талархлаа илэрхийлээд “Цахим эрүүл мэнд” төслийн ажлаар дахин уулзаж, хамтран ажиллаж ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Эрүүл мэндийн яам, Дэлхийн банктай “Цахим эрүүл мэнд”, “Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл