Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 23 July

    Хятадад газар хөдлөлтийн улмаас 900 гаруй хүн бэртээд байна

     Хятадад хүчтэй газар хөдлөлтэд хэлмэгдэгсдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад 94 хүн эндэж, 900 гаруй хүн бэртэж, 5 нь сураггүй алга болжээ. Өчигдөр өглөө Миньсян хошуу, Жансянь мужийн хязгаарт 6,6 магнитудын газар дорхи түлхэцийг бүртгэв.Гай гамшгийн уршгаар 1 мянган барилга байшин сүйдэж, бараг 20 мянга нь эвдрэн нурсан байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин газар хөдлөлтэд нэрвэгдэгсдэд …

  • 23 July

    Ван Гуочин сэтгүүлчидийн төлөөлөлтэй уулзаж санал солилцов

      Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны Гадаад харилцааны хорооны дэд дарга Ван Гуочин Монголын сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр /2013-07-23/ Төрийн ордонд уулзаж санал бодлоо солилцов. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Д.Галаарид, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ү.Хүрэлбаатар, …

  • 23 July

    “Play time-2013”-аар автобус үнэгүй үйлчилнэ

     Монголдоо соёл болтлоо зохион байгуулагдах болсон амьд хөгжмийн фестивал “Play time-2013” наадам энэ сарын 27,28-ны өдрүүдэд Гачуурт дахь “Монгол Шилтгээн”-д 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын  “Амьд хөгжим”-ийн хөгжил, түүний ахиц дэвшлийг харуулах болсон тус наадамд энэ жил шилдэг 38 хамтлаг, урилгаар Японы Пост-рок чиглэлээр Ази болоод европд танигдсан НОНА хамтлаг, ОХУ-аас Сторм хамтлагууд тус тус оролцохоор болжээ. …

  • 23 July

    Энэ оны хагас жилийн байдлаар барилгын 9 осол гарчээ

      НИТХ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ыг баталсан билээ. Энэхүү журмаар барилга угсралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, сургалт зааварчилгаа өгөх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Журмын талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан …

  • 23 July

    Цэцгэн чимэглэлд 315 сая төгрөг зарцуулжээ

      Хотын гудамжаар өнгө алаглах цэцэгс энэ зуны чимэг болж, нийслэлийнхний  нүд, сэтгэлийг баясгасаар байна. Иргэдээ сэтгэл ханамжтай, эрүүл таатай аж төрөхөд нь зориулж, хотын ногоон байгууламжид анхаарал хандуулан ажиллаж, гудамж талбайг зүлэгжүүлж, цэцэгжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Харин өчигдөрөөс хэвлэл мэдээллээр “Нийслэлийг цэцэгжүүлэхэд 4 тэрбум төгрөг зарцуулжээ” гэсэн ташаа  мэдээлэл  цацагдсан талаар Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан “Нийслэлийн …

  • 23 July

    Г.Баярсайхан гишүүн ажлаа тайлагнана

      УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан маргааш 11:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна. УИХ-ын хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороо ямар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганаар батлуулсан. Ямар асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан, завсарлагааны хугацаанд байнгын хороонд харьяалалтай гишүүд ямар ажил хийх үүрэг даалгавар авч ажиллаж байгаа талаар мэдээлэл хийх юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 23 July

    Цаашид барилгын салбарт захиалагч, гүйцэтгэгчдийн хооронд асуудал гарахгүй

     Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хот байгуулалт, барилгын салбаруудад үүсээд буй нилээдгүй олон зөрчлийг шийдвэрлээд байгаа билээ. Тэдгээр ажлых нь нэг хэсэг болох барилга угсралтын үйл ажиллагаанд гардаг  захиалагч, гүйцэтгэгчдийн хоорондох үл ойлголцлыг зохистой шийдвэрлүүлэх хуулийн журам батлагдсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хот байгуулалт хөрөнгө оруулалтыг хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр аюулгүйн …

  • 23 July

    ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболдыг чөлөөлжээ

      Цагдаагийн ерөнхий газар мөрдөн байцаах ажиллагаанд ашиглахаар “гяндан” сандлыг БНХАУ-аас оруулж ирсэнээс ихээхэн шүүмжлэлд өртөөд буй юм. Тус сандалыг ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Билэгтийн шийдвэрээр цагдаагийн байгууллагын нэгжүүдэд тараасан гэх мэдээлэл байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан тоот илгээж, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” …

  • 23 July

    Х.Түмэнбаяр “Таван толгой”-н нүүрсийг төлбөрийн карт мэт ашигладаг

    Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан, “Таван толгой” ХК-ийн захирал асан Х.Түмэнбаярын увайгүй  үйлдлүүдийн  тухай  манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Түүнчлэн түүнд итгэснээсээ болж хохирчихоод яваа Г.Амарсанаа гэгч залуугийн талаар ч дурдсан. Тэгвэл бид энэ удаа Г.Амарсанаатай уулзаж ярилцсанаа хүргэж байна. -Х.Түмэнбаяр танаар байшин ба­риулчихаад мөнгийг нь өгөхгүй бай­гаа гэсэн. Хэзээ ямар байшин ба­риулсан юм бэ? -Өмнөговь аймагт жуулчны баа­зын­хаа …

  • 23 July

    2099 иргэн найман хувийн зээлд хамрагджээ

      Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн зээл олгож эхэлснээр 23 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Монголбанкнаас мэдээлснээр энэ хугацаанд өмнө олгосон ипотекийн зээлээс 776.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13021 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 368.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 192.7 тэрбум төгрөгийн …

  • 23 July

    НЗДТГ “ноу хау” нэвтэрүүлнэ

       Нийслэлийн Засаг Даргын тамгийн газраас шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлэх,  нутагшуулах туршилтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой журмыг хэвлэлийнхэнд танилцууллаа. Энэхүү журмаар нийслэлийн хөгжил , бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх нутагшуулах асуудлыг гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, тухайн техник, технологийг нутагшуулж эдийн засгийн үр нөлөөтэй болох эсэх нь нотлогдсоны дараа тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч,  …

  • 23 July

    МАН-ын залуус намаа устах магадлалтай гэж дүгнэжээ

      МАН-ын залуучууд “Шинэчилье” хөдөлгөөнийг санаачлан  байгуулж, намынхаа Бага хурлыг энэ сардаа багтаан зохион байгуулахаар удирдлагууддаа шаардлага тавьж буй хэрэгжих эсэх нь эргэлцээтэй байгаа ажээ. Энэ сардаа багтаж хуралдвал 30-нд намын Бага хурал хуралдаж магадгүй гэнэ. “Шинэчилье” хөдөлгөөнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг, болон Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Х.Болдмандал нарын 30 гаруй залуу нэгдээд буй юм. Залуучуудын хувьд намын …

  • 23 July

    100 хувийн амжилтаар ялсан ч дээд цол олгохгүй гэв

     Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртсэн их аварга Хакухо М.Даваажаргал башё дууссаны маргааш нутгийн зүг хүлгийн жолоо залж, өчигдөр орой эх орондоо ирлээ.  Сумо бөхийн дээд зиндаанд олон түрүү авч, Монголоос төрсөн анхны Ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг эвдсэн Хакухо аваргын тухайд мөрөндөө гэмтэлтэй байсан ч  сайн барилдсан хэмээн Ёкозунагийн зөвлөлөөс …

  • 23 July

    УЕПГ-ын зөвлөл хуралдлаа

      Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хурлаар УЕПГ-ын болон Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны энэ оны эхний хагас жилийн тайланг хэлэлцжээ. Мөн хурлаар прокуроруудын үйл ажиллагааны мэдлэгийн түвшинг шалгах журмыг баталсан байна. Ugluu.mn

  • 23 July

    Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.1 хувиар өсчээ

     Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар  2013 оны 7-р сарын 17-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 17-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.7 хувь, адууны махны үнэ 2.9 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, ямааны болон …