2011 оноос хойш дотоод дахь дайн самууны хөлд үрэгдэн, ядуурал өлсгөлөнд нирвэгдээд буй Сирийн ард иргэд ирэх 2014 он гэхэд энх тайван байдалд шилжих бололтой. Учир нь “Сирийн хувьсгалт, сөрөг хүчний үндэсний эвсэл” Сирийн асуудлаар Женевт чуулах “Женев-2” олон улсын бага хурлын ажилд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна. Эл шийдвэрийг сөрөг хүчнийхэн Стамбулд болсон бага хурлынхаа үеэр олонхийн саналыг хураан шийдвэрлэсэн …
Мэдээ мэдээлэл
November, 2013
-
12 November
11-р сарын 11-нд 33 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлжээ
Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж …
-
12 November
Өдөрт 4300 хүүхэд уушигны хатгаа өвчнөөс болж нас барж байна
“Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан бөгөөд жил бүр 1.5 сая орчим хүүхэд энэ өвчний улмаас эндэж байгаа аж. Энэ нь дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд энэ өвчний улмаас амь насаа алдаж байна гэсэн үг юм. …
-
12 November
“Гал үндэстэндээ туслая” хандивын аян эхэлжээ
“Урт нэрт хуулийн төсөл”-д өөрчлөлт шинэчлэлт оруулахтай холбоотойгоор өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр “Гал Үндэстэн” холбоо жагсаал зохион байгуулж улмаар төрийн ордон руу буудсан хэрэг гарсан билээ. Үүний улмаас тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнийг хориод байгаа юм. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан Голомт-ЦЭХ ТББ-аас “Гал үндэстэндээ туслая” хандивын аяныг эхлүүлсэн байна. Гал үндэстэндээ туслая! “Гал Үндэстэн Холбооны нөхөд Монгол …
-
12 November
Програм хангамж үйлдвэрлэлийн салбарынхан патентаа барьцаалаад банкнаас зээл авдаг болно
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож мэдээллийн технологи, програм хангамж үйлдвэрлэлийн талаар баримталж байгаа бодлого болон цаашид энэ салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Өнөөдөр мэдээллийн технологи, програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хөгжил нь төр засгийн үйл ажиллагааны чанар, бизнесийн хурд, …
-
12 November
УИХ-ын дарга “Төрийн албаны зөвлөл”-ийн ажилтай танилцав
УИХ-ын дарга З.Энхболд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай өчигдөр /2013.11.11/ танилцлаа. Төрийн албаны зөвлөл нь НҮБ-аас хэрэгжүүлсэн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих” төслийн хүрээнд төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг онлайн буюу цахим хэлбэрээр авах системийг програм хангамжийн түвшинд боловсруулан 2011 оны арваннэгдүгээр сараас нэвтрүүлжээ. Ингэснээр зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл програмд шивэгдэн …
-
12 November
Өнөөдөр болох үйл явдлуудын мэдээлэл
Монгол ньюс мэдээллийн төвд: 12.00 цагт МАН-ын 27 дугаар их хурлын үйл ажиллагааны талаар Монгол ардын “Шударга ёс” бүлгэмээс мэдэгдэл гаргаж хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.30 цагт Монголын гардан тулааны холбоо, Дэлхийн холимог тулааны холбооноос хамтран зохион байгуулж буй “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой. Бусад: 09:30 цагт МХЕГ дээр БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагийн Ерөнхий …
-
12 November
Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаантай
Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал: Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр …
-
11 November
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг дарга ажиллана
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай НИТХ-ын Тэргүүлэгчдэд энэхүү асуудлыг танилцуулсан юм. Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн хөгжил, оролцоо, эрх хамгааллын асуудлаар төрийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх хүүхэдтэй холбогдолтой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн оролцооны байгуулагуудын үйл …
-
11 November
11 сарын 10-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
2013 оны 11-р сарын 10-нд 174 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 146 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!
-
11 November
Хойд Солонгост 80 хүнийг олон ангит кино үзсэн хэмээн цаазалжээ
БНАСАУ-ын төрийн эрхийг Ким Чен Ун барих болсоноос хой анх удаагаа маш олон хүнийг цаазаар авчээ. Тодруулбал, энэ сарын гурваны өдөр Хойд Солонгосын 7 аймгийн нийтдээ 80 хүнийг цаазалсан байна. Амиа алдагсдыг Өмнөд Солонгосын телевизийн нэвтрүүлэг, олон ангит кинонуудыг нууцаар үзсэн, садар самуун бичлэг тараан сурталчилсан, мөрийтэй тоглоом тоглосон гэсэн үндэслэлээр хороосон гэнэ. Мөн зарим хотод цаазаар авах ажиллагааг сургуулийн …
-
11 November
Нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 сарын 08-ны өдөр болж, хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 4 дүгээр хуралдааныг 11 сарын 14-ний өдөр хуралдуулж, хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргалаа. УИХ-ын намрын чуулганы 2013 оны 10 дугаар сарын 25– ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 …
-
11 November
Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь гишүүн болсонд баяр хүргэлээ
УИХ-ын дарга З.Энхболдод Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч Тьерри Мариани өнөөдөр бараалхалаа. Уулзалтын эхэнд ноён Тьерри Мариани, цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд, Монгол Улс Европын Холбооны Улсын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 57 дахь гишүүн болж элссэнд баяр хүргэж, Франц Улсын парламент энэхүү үйл явдлыг таатай …
-
11 November
Р.Амаржаргал УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзлаа
Авилгатай төсөв батлаж, улс эх орны эдийн засгийг уналтанд хүргэсэн хариуцлагаа хүлээж гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзана хэмээн мэдэгдэж байсан УИХ-ийн гишүүн Р.Амаржаргал өнөөдөр “УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлт”-ээ УИХ-ын дарга З.Энхболдод тавьсан байна. Тэрээр үүний өмнө АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээсээ татгалзах хүсэлтийг намдаа гаргасан ч хүлээж аваагүй билээ. Эргэн сануулахад, УИХ-аар 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед УИХ-ын …
-
11 November
“МАН-ын нээлттэй өдөр” уулзалт мягмар гариг бүрт болно
МАН шинэ удирдлагууд бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилжээ. Тодруулбал, МАН өмнө нь нэг газар, дөрвөн хэлтэс, хоёр албанд хуваарилагдан ажилладаг байсан бол шинэ зохион байгуулалтад шилжин зургаан газарт хуваагдсан байна. Мөн МАН-ын даргын дэргэд албан бус танхим ажиллах бөгөөд тус танхимд МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан гишүүд зэрэг 10 хүн ажиллах гэнэ. Үүнээс гадна МАН нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл