Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 11 November

    Нэгдүгээр эгнээнээс нийт 1694 автомашин зөөж шилжүүлжээ

    Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. ЗХУТөвийн Автомашин ачиж журамлах алба нь Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, …

  • 11 November

    Авлигагүй шүүгчтэй байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татна

    -ХАРААТ БУС ШҮҮХИЙН ТӨСӨВ  ШҮҮГЧИЙГ АВЛИГААС АНГИД БАЙЛГАНА- Хөрөнгө оруулалт буурсан шалтгааны  нэг хүчин зүйл нь шүүхийн шийдвэрт үл итгэх байдал хэмээн ОХУ-ын хуулийн салбарын мэргэжилтнүүд тодорхойлжээ. Орос оронд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалт муудаж байгаа шалтгаан нь хуулийн байгууллагын унтаа байдал, шүүгчдийн улс төр ба авлига хээл хахуултай холбоотой хэмээн энэ салбарын эрдэмтэд өөрсдөө дүгнэлт хийсэн нь анхаарал татаж …

  • 11 November

    Жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан “Итгэлийн Танхим” нээгдлээ

    МУСТА, жүжигчин Гончигийн Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн “Итгэлийн Танхим ” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж дууслаа. Итгэлийн танхимын нээлтийг СУИС-ийн хөгжмийн ангийн оюутан хүрэлцэн ирж Морин хуурын аялгуугаар нээсэн юм. Тэрбээр жүжигчин бүсгүйн фейсбүүкийн найз энэхүү ажилд мөнгөөр тусалж чадахгүй ч нээлт нь дээр морин хуураа тоглож өгнө хэмээн Г.Ундармаад амласан байжээ. Мөн нээлтэд Эрүүл мэндийн …

  • 11 November

    UEFA, Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

    Өнгөрсөн бямба гаригт Францын хөлбөмөгийн домогт тамирчин Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны  урилгаар нэг хоногийн хугацаатай манай улсад айлчилсан билээ. Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч тэрээр айлчлалынхаа хүрээнд МХБХ-ны ажилта таниилцаж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ток шоунд оролцон, ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзалт хийсэн юм. Мишель Платини Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Европын хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд …

  • 11 November

    “Нарантуул-2” худалдааны төвд гал гарч 100 түрээслэгч хохирчээ

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дэнжийн  мянгад  байрлах “Нарантуул-2”  худалдааны төвд өнгөрсөн бямба гаригт буюу 11-р сарын 9-нд гал гарчээ. Тодруулбал,бямба гаригийн орой 22.48 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт “Нарантуул-2” худалдааны төвийн хоёр давхар барилгаас утаа гарч байгаа тухай дуудлага ирж, дуудлага өгснөөс хойш 12 минутын дараа дүүргийн гал унтраах анги бүрэлдэхүүнээрээ очсон байна. Гал сөнөөгчдийг очих үед хүнс, барааны …

  • 11 November

    Өнөөдөр болох үйл явдлуудын мэдээлэл

    11.00 цагаас Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвд ”Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүрдүүлэх нэг сарын аян”-ы нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал болно. 11.00 цагаас Үндэсний статистикийн хорооны байранд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийнэ. Тус хороо сар бүр ийм мэдээлэл өгдөг бөгөөд өнөөдөр  2013 оны эхний 10 сарын мэдээллийг хүргэх юм байна. 11.00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд …

  • 11 November

    “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа, арга барил, үр ашгийн хувьд …

  • 9 November

    МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн хэлтсийн дарга нараа шинээр томилжээ

    МАН-ын Удирдах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Шинэ дарга, шинэ генсектэй болж, намын Бага хурал болон Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороог шинэчлэн бүрдүүлсэн МАН-ынхан хэлтэс, газрын дарга нарыг ч өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлтсийн дарга нарыг шинээр томилсон байна. Одоогоор ямар албан тушаалд хэнийг томилсон нь тодорхойгүй байгаа юм. Хуралдаанаар мөн намын дотоод бүтэц …

  • 9 November

    “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн хувьцааг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлжээ

    Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид эн сарын 5-ны өдөр шилжүүлжээ. “Эрдэнэс МГЛ” компани нь уул уурхайн компаниудад Монгол улсын төрийн эзэмшлийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь, “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг 100 хувь эзэмшиж байгаа. Үүн дээр “Шивээ-Овоо” ХК-ийн 90 хувь, “Багануур” ХК-ийн 75 …

  • 9 November

    Шинэ дүрэмт хувцас аваагүй байгаа сурагчид энэ хичээлийн жилд хуучин хувцсаа өмсөж болно

    Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны 11 дүгээр сарын 1-8-нд 700 гаруй санал, хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үүний 50 орчим хувь нь эрүүл мэнд, боловсрол, халамж үйлчилгээ, нийслэлийн асуудал байлаа. Боловсролын салбарын гол асуудал нь сурагчдын дүрэмт хувцас. Дүрэмт хувцас аваагүй байгаа сурагчдын хувьд энэ хичээлийн жилд хуучин хувцсаа өмсөж болно гэсэн …

  • 9 November

    Улсын 1-р төв эмнэлгийн 10 тасгийн багаж, төхөөрөмжийг иж бүрэн шинэчилжээ

    Монголын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулсан цогц шинэчлэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдлээ. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4,3 тэрбумыг зарцуулж тус эмнэлгийн 10 тасгийн багаж, төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн өнөөдрөөс үйлчилгээнд гаргаж байна. Ингэснээр манай улсын ууган эмнэлэг орчин үеийн эмчилгээ, оношилгооны жишиг эмнэлэг болж,  үйлчилгээний чанарын хувьд ч хөгжингүй орнуудын түвшинд хүрч байгааг салбарынхан онцолж байна. “Шинэчлэлийн …

  • 9 November

    Мишель Платини Монголд ирлээ

    Хөлбөмбөгийн бүх цаг үеийн дэлхийн шилдэг найруулагч хэмээгддэг Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч Мишель Платини өнөөдөр 10:30 цагт хувийн онгоцоороо Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардсан байна. Монголын хөл бөмбөгийн холбооны урилгаар нэг өдрийн хугацаатай манай оронд айлчил буй түүний өнөөдрийн арга хэмжээний талаар танилцуулж байна. 14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбоонд …

  • 9 November

    Зураач Ш.Чимэддорж Солонгос улсад үзэсгэлэнгээ гаргаж байна

    МУЭ-ийн шагналт зураач Ш.Чимэддоржийн уран бүтээлийн үзэсгэлэн өнгөрсөн 7-ны өдөр Тэжон хот дахь KBS галлерейд нээгдлээ. Монгол морьд, Монгол ахуйн тухай өгүүлсэн зургуудыг 50-600 мянган воны хооронд худалдан авах боломж олгосон үзэсгэлэн, 12-ны өдрийг дуустал үргэлжлэх ба ирэх 12 сард Монгол , Солонгос улсаас  тус бүрдээ 6 зураач, 60 бүтээлээ оролцуулсан томоохон хэмжээний үзэсгэлэнг Сөүл хотноо нээнэ гэж үзэсгэлэнг зохион …

  • 9 November

    Төсөвт оруулах иргэдийн саналыг ням гарагт уншуулж дуусна

    Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318,000 өрх бүрт  нийслэлийн төсөв, бүтээн байгуулалтын ажилд санал авах хуудас тарааж санал авсан.  Иргэдийн өгсөн саналын хуудсыг хорооны ажилчид цуглуулан нийслэлийн ЗДТГ-т байрлах төв штабд хүргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 141 хороо материалаа ирүүлжээ. Харин Баянзүрх дүүргийн 10, 22, 23-р хороо, …

  • 8 November

    Бүсгүйчүүдийг үнэлэх түүхэн үнэлэмж

    Эмэгтэйчүүдийг биеийн янз бүрийн галбирыг түүхийн тодорхой цаг хугацааны үед  өөгүй сайхан гэж үнэлдэг байжээ. Тухайлбал,  дундад зууны үед намхан,  махлаг бүсгүйчүүд үзэмжит бүсгүйн  тоонд  нь ордог байсан бол эдүгээ цагт өндөр гуалиг бүсгүйчүүдийн гоо сайхны хувьд илүүд үзэх болжээ. Тэгвэл түүхийн аль цаг үед ямар галбиртай бүсгүйчүүдийг илүүд үзэж байсныг зургийн хамтаар  дор харуулж байна.   Эртний эринд: Нуруу …