Хөлбөмбөгийн бүх цаг үеийн дэлхийн шилдэг найруулагч хэмээгддэг Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар маргааш буюу арваннэгдүгээр сарын 9-нд манай улсад зочилох гэж байна. Тэрээр манай улсад хувийн онгоцоороо ирэх бөгөөд Монголын хөл бөмбөгийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, манай хөлбөмбөгчдийн тоглолтыг сонирхох аж. Мөн Монгол …
Мэдээ мэдээлэл
November, 2013
-
8 November
МИАТ-ын экс удирдлагуудын хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцэх гэж байна
“Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын хэргийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэргийг Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэнэ. Шүүх хурал яг одоо эхлэх гэж байна. Эргэн сануулахад, өнгөрсөн 9-р сарын гурванд давж заалдах шатны шүүхээс буюу Нийслэлийн шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүний …
-
8 November
Сүрьеэ өвчний тархалтын судалгаа хийж байна
Эрүүл мэндийн яам, “Глобаль” сантай хамтран “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г 2013-2015 онд хийхээр төлөвлөжээ. Судалгаанд нийслэлийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сумын 500 хүнийг хамруулах аж. Уг судалгаанд хамрагдах 500 иргэнээс сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэх асуумж авах бөгөөд цээжний рентген шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдол бүрээс цэрний сорьц аван шинжилж оношийг баталгаажуулах …
-
8 November
Н.Алтанхуяг: Цалин нэмэхээс гадна гэрт үлддэг мөнгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна
Сар бүр зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга нар оролцсон. Аймаг орон нутагт хийгдэж байгаа шинэлэг ажлуудыг энэ үеэр нэрлэлээ. Бяцхан иргэддээ зориулсан “Бумбардай” зурган ном гарлаа. Бумбардай хүүд тохиолдсон адал явдлаар дамжуулан монгол өв соёл, уламжлалыг хүүхдүүдэд зааж зөвлөх болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг уламжлалт уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэ өдрүүдэд эрүүл мэндийн салбарын …
-
8 November
ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчид айлчилж байна
ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын орлогч дарга Носков Петр Лукич тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 11 сарын 7, 8 өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилна. Улаанбаатар хот ОХУ-ын Буриад улстай 1995 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ удаагийн айлчлалаар ОХУ-ын Буриад улс, Улаанбаатар хотын хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг …
-
8 November
Туул Тосгоноос Нисэх хүртэл 400 төгрөгөөр зорчино
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын чиглэл болох Туул тосгоноос Баруун 4 зам хүрдэг байсан чиглэлд өөрчлөлт оруулж Туул тосгон-Нисэхийн эцэс гэсэн богино эргэлтээр үйлчилгээнд явуулж эхлээд байна. Хуучин энэ чиглэлийн автобус 68 км замыг хоёр цаг орчим туулдаг байсан бол богино эргэлт хийдэг болсноор 42 км газарт хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх …
-
8 November
“Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсоно
Өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар: – Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”-ын хариуг сонсох; – Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох; – Улсын …
-
7 November
Отгонцэцэг гэгч 102 –т нийт 418 удаа холбогдож худал мэдээлэл өгчээ
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас тусгай дугаарын утсанд нийт 10205 мэдээлэл ирж, бүртгэгджээ. Тухайлбал, 101,105 дугаарт 685, 102 дугаарт 4902, 103 дугаарт 1642 хандалт ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1642, зам тээврийн 262, гал түймэр гамшгаас хамгаалахын 18, түргэн тусламжийн 726 дуудлагыг хүлээн авч шийдвэрлэлээ хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Сонирхуулахад, 95190978 дугаартай хэрэглэгч н.Отгонцэцэг нь …
-
7 November
11-р сарын 6-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
2013 оны 11-р сарын 06-нд 108 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 95 жолооч хурд хэтрүүлсэн байна. үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!
-
7 November
Зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан “Хүүхэд залуучуудын улаан театр” үүдээ нээлээ
ССАЖЯ болон Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр хүүхэд залуучуудын гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, соёл боловсролд эерэг нөлөө үзүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан “Хүүхэд залуучуудын улаан театр” байгуулагдаад байна. Тус театрын хамт олон театрынхаа нээлт, анхны уран бүтээл болгож алдарт зохиолч Виктор Гюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” сонгодог драмын жүжгийг тайзнаа амилуулж байгаа юм. 11-р сарын 3-ны …
-
7 November
Ирэх онд тонн зэсийн үнэ 6750 ам.долларт хүрч магадгүй
Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ 0,5 хувиар нэмэгдэж, нэг фунт зэс 3.3735 ам.доллар болсон байна. Харин Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 0,4 хувиар өсч, 7193 ам.доллар болжээ. Энэ оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ нэмэгдэж, нэг тонн нь 7150 ам.долларт хүрнэ гэж Barclays санхүүгийн байгууллагын шинжээчид таамаглаж байна. Мөн ирэх жил нэг тонн …
-
7 November
13 нэрийн барааны үнэ өсчээ
Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 11 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 13 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 11-р сарын 1-р долоо хоногт хонины …
-
7 November
Ахмадын орон сууцыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 сарын 08-ны 10 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Нарны гүүрийг нийслэлийн …
-
7 November
Ч.Оюунтунгалаг “Наньжин-2014” залуучуудын олимпод оролцох эрхээ авлаа
“Наньжин-2014” залуучуудын олимпийн эрх олгох байт харвааны Азийн АШТ-д манай тамирчид амжилттай оролцлоо. Тайван улсад болсон тус тэмцээнд амжилт гаргасан тамирчдын хувьд: -Охидын 60 метрт Хангарьд клубын тамирчин Ч.Оюунтунгалаг хүрэл медаль хүртсэн бол А.Сүрэнжав, Б.Номин-Эрдэнэ нар 1/8 шигшээд шалгарчээ. -Насанд хүрэгчдийн тэмцээнээс ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртжээ. Тэрээр эрэгтэйчүүдийн урьдчилсан шатанд 49 тамирчин цэц сорьсноос манай харваач 663 оноогоор долдугаар …
-
7 November
“Улаанбаатар”, “Од” компаниуд гурилын үнээ 70-90 төгрөгөөр нэмжээ
Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниуд гурилын үнээ нэмжээ. Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан “Улаанбаатар”, “Од” гэх мэт гурилын үйлдвэрүүд гурилынхаа үнийг килограмм тутамдаа 70-90 төгрөгөөр нэмсэн байна. Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагаас эхлэн “Од” группын нэг килограмм “Ургац” гурил 550 төгрөг байсан нь 620 төгрөг болсон бол дээд гурилын үнэ 850 байсныг 920 төгрөг болон нэмэгдүүлжээ. Мөн “Улаанбаатар” компани өнгөрсөн бямба …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл