Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 23 September

    ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг 10 сарын 15-нд нээнэ

    Нийслэлд зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.Нийслэлийн автозамын газрын захиалгаар хийгдэж байгаа  39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын засварын ажил  өнөөдөр дуусч, хөдөлгөөнийг  23:00 цагаас нээх юм. “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” захын далан дагасан зам хүртэлх 400 метр замыг үргэлжлүүлэн 10 хоног хааж хучилтын ажил хийнэ. Мөн “Зүүн 4 зам”-ын уулзварын зүүн талын хойд урсгалд …

  • 23 September

    У.Мөнх-Эрдэнэ Дэлхийн аваргын 64 кг жинд эх орноо төлөөлөхөөр боллоо

    Казакстаны Алмата  хотноо болох Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг жинд өрсөлдөх эрхээ авах сорилго тулаан дөнгөж саяхан У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын дунд болж өндөрлөлөө. Тулаанд МУГТ У.Мөнх-Эрдэн ялалт байгуулсан юм. Тиймээс тэрээр Дэлхийн аваргын 64 кг жинд эх орноо төлөөлөн тулалдах эрхтэй болж байна. МУГТ У.Мөнх-Эрдэнэ энэ жиндээ дэлхийд нэгт эрэмбэлэгдэж байгаа билээ. МУГТ, У.Мөнх-Эрдэнэд дэлхийн аваргын тэмцээндээ амжилттай оролцохыг …

  • 23 September

    Уран дархан болон монгол зургийн “Монгол урлаг” үзэсгэлэн гарна

      Blue moon арт галерейгаас санаачлан энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр  төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ. Энэ нь цаашдаа  манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл” -үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм. Blue moon арт галерей нь …

  • 23 September

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал үндэсний эв, эеийн төлөө нэгдэхийг уриаллаа

    “Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-ны тэргүүн Д.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд Европын улс, орнуудад ажиллаж, амьдарч буй 100 гаруй Монгол эмэгтэйчүүд байдаг байна. Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны тэргүүн Д.Энхжаргал хэлэхдээ, “Гадаадын улс орнуудад боловсролтой чадварлаг эмэгтэйчүүд …

  • 23 September

    Александр Литвин: Энергээрээ таарч тохирохгүй хүмүүс хүүхэдтэй болж чаддаггүй

      Бие бялдрын онцлог болон эмнэлэгийн онош зөв тогтоогдсон ч зарим гэр бүл удаан хугацааны турш хүүхэдтэй болж чадахгүй байдаг тухай тайлбарлахаар би амласан.         Урт хугацаа гэдэг нь таныхаар хэдэн жил вэ? Миний ойлгож мэдсэнээр бол наймаас дээш жилийг л урт хугацаа гэж үзэж болно. Хувь заяа /энергийн харилцан үйлчлэлийн хууль/ их ухаалаг мэргэн болохоороо дээд зэргээр тооцоолж төлөвлөн …

  • 23 September

    Зөрчил гаргасан жолооч нар Нийслэлийн Төрийн сан дансанд 111,870,000 төгрөг төлжээ

     Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 20288 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн …

  • 23 September

    Ухамсар дорой эхнэр нөхрүүдийн балаг

     Сүүлийн үед гэр бүлийн маргаанаас болж, амиа хорлолт зодоон цохион, бие биенээ мэсээр гэмтээх гээд олон сөрөг хэргүүд гарах болсон. Гэтэл өнгөрсөн шөнө мөн л ийм нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн 25 настай эмэгтэй Х нь, нөхөр болох 29 настай эрэгтэй Б-тэй хэрэлдэж  улмаар хэт их уурлан, уур бухимдлаа бариж чадалгүй  өөрийнхөө зүүн хөхний тушаа  хутгалж өөрийгөө  …

  • 23 September

    “Амгалан” дулааны станцын газар шорооны ажил 80 хувьтай явагдаж байна

     Эрчим хүчний сайд М.Сономпил Хөгжлийн банкны санхүүжилтээр хийг­дэж буй “Амгалан” ду­лааны станцын барилгын ажил, ДЦС-3 ХК-ийн 50 мВт-ын өргөтгөлийн бүтээн байгуулалтын явцтай танил­цаж газар дээр нь ажил­лалаа. Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэг­лээг хангах 300 Гкал.ц-ын суурилагдсан хүчин чадалтай “Амгалан” дулаа­ны станцын барилгын аж­лыг өнгөрсөн сарын 21-нд эхлүүлснээс хойш газар шорооны ажил 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компа­ниуд салбарын сайдад …

  • 23 September

    Ээжүүд ээ! Д.Арвин гишүүнээс 250 сая төгрөгөө нэхье

    Ээжүүдийн нэрийг барьж авсан 250 сая төгрөг хаачсан бэ, Д.Арвин гишүүн ээ Энэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрсөн нь ховор заяа, хосгүй аз завшаан. Тэр тумсаа тэрхүү биеийг төрүүлж өсгөсөн эх хүний ачлал, энэрэл гэдэг юутай ч зүйрлэшгүй арвин байдаг. Гэтэл ороо бусгаа энэ цагт хүн чанараа гээгсэд ээжийнхээ нэрийг зээлдэж энд тэндээс мөнгө босгоод түүнийгээ өөрсдөө завшин, увайгүй …

  • 23 September

    Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлагдлаа

     Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Дээд шүүхийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Худалдан авах ажиллагааны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтыг ирэх аравдугаар сарын 11-нд зохион байгуулах юм байна. Харин сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн материалыг Төрийн албаны …

  • 23 September

    Анна Ушенина Хятадын шатарчин Хөү И Фаньд гурав дахиа ялагдлаа

    Дэлхиин эмэгтэйчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-28 хооронд Хятадын Тайжөү-д болж байгаа билээ.  Ингээд энэхүү оюуны их мастеруудын өрсөлдөөнд Хятадын залуу шатарчин Хөү И-фань  Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь тэмцээнд Дэлхийн аварга Украины шатарчин Анна Ушенинаг ялж гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэрээр Ушенинаг 4 хожиж, 3 хайнцан, 5.5 : 1.5-ын оноогоор хожиж, тэмцээнээ урьдчилан дуусгасан юм. Энэ …

  • 23 September

    Дүүргүүдийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого явагдаж байна

    Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэллээ. Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг 2 үе шаттай явуулах бөгөөд 1-р шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ  2013  оны 9-р сарын 20-ноос 11-р сарын 01 хүртэл ажлын 30 хоногийн хугацаатай зохион байгуулах …

  • 23 September

    ТЕГ-ын Ч.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

     Татварын Ерөнхий Газрын Хяналт Шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 17 тэрбум төгрөгийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Гансүх, А.Ундрах, Т.Сарантуяа нар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчдийн мэдээллэж буйгаар Ч.Гансүхийг улсаас шамшигдуулсан гэх 17 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдуулан  шалгаж байх хугацаандаа Төв аймаг болон Зүүн хараагийн хорих ангид саатуулж, улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байнга. Түүнийг ийнхүү гурван хорих анги дамжуулсан нь …

  • 23 September

    ОССК “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” боллоо

     Засгийн газраас орон сууцны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” болгон төр мэдэлдээ авчээ. Ингэснээр ОССК нь 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болж байгаа юм. ОССК нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх …

  • 23 September

    Хятад улс Еэвэнгийн баяраараа 1 тэрбум 324 сая юанийн орлого олжээ

    Бээжингийн аялал жуулчлалын хөгжлийн комиссын гаргасан судалгаагаар Еэвэн сарын амралтын 3 хоногийн хугацаанд Бээжин хот давхардсан тоогоор 3 сая 40 мянган хүнийг хүлээн авч, жуулчлалын нийт орлого 1 тэрбум 324 сая юаньд хүрсэн байна. Баярын өдрүүдэд цэцэрлэгийн яармаг жуулчлалын халуун цэг болжээ. 3 хоногийн хугацаанд энэхүү цэцэрлэгт яармаг нь 184 мянган жуулчинг хүлээн авч, Бээжин хотын хамгийн олон жуулчинтай газар …