Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр гэрлэн дохионы 326, хурд хэтрүүлсэн 552 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. 2013/09/08 10:17:31 5072УНБ SPEED 67km/h 2013/09/08 10:59:23 5073УНХ SPEED 69km/h 2013/09/08 23:13:23 5083УБӨ SPEED 68km/h 2013/09/08 02:12:18 5124УНВ SPEED 66km/h 2013/09/08 05:48:49 5196УНӨ SPEED 92km/h 2013/09/08 …
Мэдээ мэдээлэл
September, 2013
-
10 September
Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
18 жилийн өмнөөс эхлэн Монгол улсад маань жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж иржээ. Тиймээс өнөөдөр тохиож буй эл өдөр Сонгинохайрхан ууланд байгаа хэлмэгдэгсдийн булш, Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон хүндэтгэл үзүүлэх юм …
-
9 September
Унтахаасаа өмнө суралцсан мэдээлэл сайн тогтдог
Эрдэмтдийн тодорхойлсноор зvvдэлж байхдаа сэрвэп шинэ сурсан зvйлvvд толгойд vлддэг болохыг тогтоожээ. Тэдний хэлж буйгаар зvvдэлж байгаад сэрсэн болон зvvдлээгvй сэрсэн хvмvvсийн хооронд том ялгаа бий гэнэ. Зvvдэлж сэрсэн хvмvvс бусдыг бодвол илvv сэргэлэн, ухаантай байдаг аж. Уг судалгаагаар сайн дурын иргэдийг гурван талт компьютерийн орчинд бэлтгэгдсэн тоглоомоос гарц олох даалгавар өгчээ. Хэсэг хугацааны дараа vзсэн зvйлээ бодож унтах даалгавар …
-
9 September
94 тээврийн хэрэгслийг ачиж журамлажээ
2013 оны 9-р сарын 2-ны өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирлагын төвөөс замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг фото зураг, дүрс бичлэгээр баримтжуулан тусгай зориулалтын авто машинаар ачиж журамлах ажил эхэлсэн. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамж нь моторын багтаамжнаас шалтгаалан 900сс-2500сс бол 70.000 төгрөг, 2502сс-3900сс бол 75.000сс, 3901сс дээш бол 80.000 төгрөг байгаа бол ЗХУТ …
-
9 September
Жүжигчин Эрхэмбаяр, “Банш” Батаа нар TV9 TV-ийн “Монгол Коммент”-ийг хөтлөв
Монголын олон ТВ-үүдээс өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгардаг TV9 TВ-ийн 10 жилий ойн баяр болж байгаатай холбоотойгоор тус ТВ-ийн Баяраа, Билгээ хоёрын хөтөлж олон нийтэд хүргэдэг “Монгол коммент” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа, Эрхэмээ хоёр хөтлөн явуулж байна. Нэвтрүүлэг эхлэнгүүт хөтлөгч Эрхэмээ, Facebook орж өөрийн “Мөрөөдлийн театр”-ийн Page-д нэвтрэн хамтлагынхаа удахгүй тоглох “Гээсэн хайраа аваарай” тоглолтынхоо тухай мэдээллийг олон …
-
9 September
Тэнгисийн урд талын 16 давхарыг 22 давхар болгох зөвшөөрлийг БХБЯ-аас сэргээн, ажлыг нь эхлүүлжээ
Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа 16 давхар барилгын үйл ажиллагааг зогсоосон боловч барилгын ажил явагдсаар байна. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.НЯМ-ОЧИР-оос тодрууллаа. – Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа 16 давхар барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоож, өнгөрсөн онд үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ талаар тодруулбал? Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэн К.Пүрэвийн 30/24 хэмжээтэй 16 давхар барилга барих зөвшөөрөлтэй барилгын үйл ажиллагааг шалгаж, …
-
9 September
Бар, цэнгээний газрууд удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааныг нь тасална
Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Цагдаагийн газарт 695 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэргийн гаралтын тоо буурсан ч зам тээврийн ослоор …
-
9 September
Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явагдаж байна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 09-ний өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, зам засварын ажлын явц болон өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Г.Алтангэрэл “Зуны засварын батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн төв магистраль шугамд нийт 9 зогсолт хийж, төв шугамуудыг дүүргэж, залгалаа. Зуны их засварыг 5.0 тэрбум …
-
9 September
“Цахилгаан тээвэр” компанийн ажилтнууд эргэлтийн үнээ нэмснийг эсэргүүцэж ажил хаяна гэв
Нийслэл хотод иргэдийг хамгийн хямд үнээр тээвэрлэн авч явдаг “Цахилгаан тээвэр” компаний ажилтнууд эргэлтийн үнээ нэмснийг эсэргүүцэж, ажил хаяхаа мэдэгдлээ. Тодруулбал, “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагууд энэ сарын тавнаас эхлэн нэг эргэлтийн тооцох нэгж нь 37 мянган төгрөг байсныг 50 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн аж. Мөн ажилчид шинэ нормоо бүрдүүлээгүй бол ажил дүгнэхэд нэмэлт цалин өгөхгүй, алдагдалтай ажилласан хэмээн цалин хасах юм байна. Ажилчдын мэдээлж …
-
9 September
Ирэх сарын 4 нд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал болно
Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран “Хүрэл тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын 4-нд зохион байгуулдахаар бэлтгэж байна. Тус эрдэм шиншилгээний хуралд салбар хариуцсан эрдэмтэн докторууд 15 хоногийн турш илтгэл тавих юм байна. Тус хурлын үеэр байгаль, нийгмийн ухаан, геологи газарзүй, биологи хөдөө аж ахуй, техник технологи болон анагаах ухаан …
-
9 September
Дэлхийд Флайбординг хэмээх спортын шинэ төрөл бий болжээ
Дэлхийд флайбординг хэмээх спортын шинэ төрөл бий болжээ. Одоогоор энэхүү спортын шинэ төрлөөр 30 настай Их Британий иргэн хичээллэж байгаа аж. Тэрээр зориулалтын реактив цэргийн хантааз өмсөж, далайн давалгаанаас 9 метр хүртэл хөөрдөг байна. Ус нэвтэрүүлдэггүй нисдэг хантаазны үнэ 15 мянган фунт стерлинг байх аж. Тамирчин хэлэхдээ спортын шинэ төрөл болох флайбординг дэлхийд богино хугацаанд тархах болно. Гэдэгт итгэлтэй байгаагаа …
-
9 September
БНХАУ-ын экспортын өсөлтийн хурд 7.2%-д хүрсэн байна
Энэ сарын 8нд Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 8-р сард Хятадын гадаад худалдааны экспорт өнгөрсний мөн үеийнхээс 7.2%-иар өсөж, өнгөрсөн сарынхтай харьцуулахад өсөлтийн хурд дахин 2.1% нэмэгджээ. Гаалийн ерөнхий газрын бүртгэлээр 8-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспортын ерөнхий хэмжээ 3 триллион 527 тэрбум ам долларт хүрч, валютын ханшийн хүчин зүйлийн нөлөөн дор өнгөрсбн оны мөн үеэс …
-
9 September
Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань нөөцийн сан байгуулах нь бидэнд ашигтай
Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань хэлэхдээ, БРИКС-ийн орнууд яаралтай нөөцийн сан байгуулах нь маш чухал ач холбогдолтой, дэлхийн эдийн засгийн өсөлт болон банк санхүүгийн тогтвортой байдалд ашигтай гэжээ. Жөү Шяочуань хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын яаралтай нөөцийн сан бол харилцан валют солилцоход суурилсан, бүс дамнасан валютын олон талт хамтын ажиллагаа юм, бүс нутгийн чанартай валютын хамтын ажиллагааны адил төстэй механизмаас суралцаж, …
-
9 September
“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг тоглогдоно
“Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг хүүхэд, багачуудын хүртээл болгох гэж байна. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тавьж буй уг жүжгийн нээлт есдүгээр сарын 21-ний 11.40 буюу морин цагт болох ажээ. “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧуулгын найруулагч Д.Ганболд, бүжииг …
-
9 September
“Ногоон нуур”-ыг завь, наран шарлагын газар болгоно
“Ногоон нуур”-ын шавар шавхайг завь, наран шарлагын газар болгоно Нийслэлд хэрэгжиж эхлээд буй “Урбан номадс” төслийн хүрээнд таван чиглэлээр таван янзын арга хэмжээ зохион байгуулах олон улсын багийнхан өнгөрсөн баасан гаригт СУИС-ийн “Оюутан” театрт уулзаж хоорондоо танилцан, тус тусын төслийн хүрээнд хийх гэж буй өвөрмөц ажлуудынхаа талаар ярилцсан юм. Олон улсын театрын институтын ХБНГУ дахь төвийн харьяа “Урбан номадс” төвөөс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл