Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаж, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудлаар цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах хүрээнд Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Гурав дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд …
Мэдээ мэдээлэл
March, 2023
-
13 March
Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, …
-
10 March
Х.Пүрэвжаргал: Даац хэтрүүлсэн жолооч нар, ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын даац хэтрэлтэд тавьж буй хяналт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл өглөө. Ё.ЖАРГАЛСАЙХАН: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НИЙТ ЖИН 44 ТОННООС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад Зам, тээврийн хөгжлийн яамнаас …
-
10 March
Б.Солонгоо: Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, дэмжлэг чухал
Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Мөн “11-11” дугаарт холбогдож буй иргэдийн дуудлагыг хүлээн авч, ярилцав. Мэдээлэл өгч буй иргэдийн нэрийг нууцалж, эрсдэл учруулахгүйгаар мэдээллийг нь авах юм. Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Иргэд нэг асуудлын хойноос …
-
10 March
Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг ЗУРГААН аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнөөдөр зохион байгууллаа. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирүүллээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн …
-
10 March
Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байна
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн …
-
10 March
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 18. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
10 March
Улаанбаатар өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2023 оны гуравдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга …
-
9 March
“Худалдагч охин” кино “Vesoul Film festival in Asian Cinema” наадмын Шилдэг киногоор шалгарлаа
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино “Vesoul Film festival in Asian Cinema” кино фестивалийн Шилдэг киногоор шалгарч Алтан дугуй цомыг хүртлээ. Дэлхийн 31 орны 85 кинотой өрсөлдөж, энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон тухай уран бүтээлчид мэдээллээ. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны киноны гаргасан амжилтаас дурдвал -“New York Asian Film Festival 2022” наадмын “Шилдэг кино” -Осакагийн Азийн кино …
-
9 March
Ш.Энхийн-Од “Бэлгэдлийн баг”-т багтсан ШИЛДЭГ 5 тоглогчийн нэг боллоо
Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийнхоо Freshman /1-р курсийн/ оюутнууд дундаас Бэлгэдлийн багт нэрлэгдсэн Шилдэг 5 тоглогчийн нэг боллоо. Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглож байв. Эдгээр 59 шинэ тоглогчоос Ш.Энхийн-Од ийнхүү Шилдэг 5 тоглогчийн тоонд багтжээ. Сонирхуулахад Ш.Энхийн-Одын хувьд Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” наадмын Шилдэг залуу тамирчнаар …
-
9 March
Олон улсын явган алхалтын арга хэмжээнд оролцсон Б.Болор-Эрдэнэ ахлагчтай баг ХҮРЭЛ медаль хүртлээ
Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотод гуравдугаар сарын 2-ноос 5-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын явган алхалтын арга хэмжээнд Монголын явган алхагчид маш амжилттай оролцов. Монголын багийн хамгийн өндөр настай алхагчаар 75 настай Н.Пүрэвдаш оролцсон бөгөөд 3 өдрийн туршид олон улсын алхагчдыг манлайлж, алхалтын хурд, хэмнэл, зохион байгуулалтаар ялгарч, амжилттай оролцсон юм. Түүнчлэн хөтөлбөрийн гурав дахь өдөр Монголын алхагчид үндэсний …
-
9 March
Д.Мөнх-Эрдэнийн гэргий: Хань минь шударга нийгмийг л хүссэн
Иргэн Д.Мөнх-Эрдэнийн гэргий Д.Баянжаргал нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. Тэрээр “Сайн байцгаана уу? Өнөөдөр миний ханийн төрсөн өдөр Миний ханийг Даваагийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Өнөөдөр хань минь хорих 461-р ангид хоригдож байгаа. Яагаад хоригдсоныг нь ихэнх нь мэдэж байгаа байхаа, гэхдээ ямар ял тулгаад байгааг нь мэдэхгүй л байх. Миний ханьд ололт амжилт ч байгаа, алдаа дутагдал ч байгаа. …
-
9 March
9 настай Л.Эрхэмбаяр хүү Мөнх сарьдаг ууланд амжилттай авирчээ
Байгаль орчны боловсрол олж авах, эх орноо танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарахад хамгийн үр дүнтэй арга нь явган алхалт гэдэг. Тэгвэл Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбооны салбар байгууллага болох Хөвсгөл аймгийн явган алхалтын холбооноос энэ сарын 1-8-ний өдрүүдэд “Хөх сувдын эрэлд-2” адал явдалт явган аяллын хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх …
-
9 March
Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн болон хойд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын …
-
8 March
У.Хүрэлсүх:Хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр баярлуулж, инээлгэж, аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Алдарт эхийн одонт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ, Энэ хорвоод өнгө нэмсэн охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд ээ, Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл