Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 6 August

    11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийж дууслаа

       АНУ-ын Азийн сангийн Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлж буй нийтийн үйлчилгээтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоотой газрын зураглал” хийх төслийг 2013 оны 06 дугаар сараас эхлүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын 11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг …

  • 6 August

    “Vertifight Mongolia-2013” электро бүжгийн тэмцээн болно

    Монголын электро бүжгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Vertifight Mongolia-2013” буюу электро бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Дөрөв дэх удаагийн тэмцээний бүжигчдийг сонгох шалгаруулах “The Rank  Battle Volume-4” арга хэмжээ энэ сарын 12-нд болох аж. Энэхүү тэмцээн нь электро бүжигчдийн хувьд хүсэн хүлээдэг хамгийн том арга хэмжээ нь юм. Энэ жилийн тэмцээн маань шагналын сан өсч, өргөн хүрээтэй, …

  • 6 August

    Сурагчид Монголдоо үйлдвэрлэсэн чанартай дүрэмт хувцасаар гоёно

      “Чингис” бондын хөрөнгөөс 51 тэрбум төгрөгийг ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулахаас өнөөдрийн байдлаар 23 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хүү багатай зээлийг үйлдвэрлэгчдэд олгоод байна. 140 гаруй оёдлын компанийг нэгтгэсэн “Оёдлын нэгдсэн холбоо”-д 3100 гаруй оёдолчин ажиллаж, сурагчийн дүрэмт хувцсыг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна.  Өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-т Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, …

  • 6 August

    Н.Алтанхуяг: Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай дуусгах ёстой

      Долоо хоног бүрийн даваа гарагт болдог “Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалт болж, улс орон даяар өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар салбар яамдаас мэдээлэл хийлээ. Дорнод аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 6 компани гүйцэтгэж, ажлын явц 35 хувьтай байгаа юм. “Насны зам” болон “Чайна жео инженеринг” ХХК-уудын ажлын гүйцэтгэлийн явц муу байгаа гэдгийг салбарын сайд …

  • 6 August

    Цахилгааны үнэ цус харвуулж, Засгийн газар огцрох уу

    Энэ оны эхээр Европын холбооны хамгийн ядуу орон гэгддэг Болгар улсад цахилгаан, дулааны үнэ хоёр дахин нэмэгдэж, ард иргэдийнх нь дунд томоохон эсэргүүцэл дэгдэж байсан. Тухайн үед байрны мөнгө нь авч буй тэтгэврийн хэмжээнээс нь хэтэрсэнд цочирдсон ахмад настнууд газар дээрээ цус харван, амьс­гал хурааж байсан тухай манай сонин мэдээлж байсан билээ. Дээрх асуудлаас болж Болгарын Засгийн газар өнгөрөгч хоёрдугаар …

  • 6 August

    Буянт-Ухаа орон сууцны хорооллын ажилтай Ерөнхий сайд танилцана

      Барилга бүтээн байгуулалтын ажил хот хөдөөгүй өрнөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Гүйцэтгэх засаглалтын тэргүүн Н.Алтанхуяг өнөөдөр Буянт-Ухаа орон сууцны хороололын Барилгын ажлын явцтай танилцана. Тэрээр өнгөрсөн хавар “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажлын шавь тавих ёслолд оролцож байсан юм. “Буянт-Ухаа” хороололд 1570 айлын 25 барилга, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулагдахаар ид ажил нь өрнөж байгаа юм. Энэ …

  • 6 August

    МАН Их хурлаа аравдугаар сарын 27-нд хийхээр товложээ

       МАН-ын Бага хурлын VIII хуралдаан  шөнийн 00:00 цаг хүртэл хуралдаж өндөрлөсөн байна. Бага хурал хаалттай хуралдсан юм. Хурлаар намын Их хурлын товыг гаргаж, аравдугаар сарын 27-нд хийхээр болжээ. МАН-ын залуучуудаас үүсгэн байгуулсан “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намаа шинэчлэх асуудлаар хуралд илтгэлээ тавьсан байна. УИХ-ын гишүүн, “Шинэчилье” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбат уншиж танилцуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар намын залуу гишүүдийн санаалчлагыг удирдлагын …

  • 6 August

    Хурд хэтрүүлсэн 2006 зөрчил илэрчээ

    Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчил гаргагчдад хариуцлага тооцох тогтолцоог тодорхой болгох үүднээс Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчид “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ”-ыг баталж, энэхүү журам 8 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.  Журам хэрэгжсэн өдрөөс эхлэн 8 сарын 4-ийг дуустал нийслэлийн хэмжээнд хурд хэтрүүлсэн 2006 зөрчил, гэрлэн дохионы 817 зөрчил илэрчээ.  …

  • 5 August

    Автобусны буудлуудыг шинэчлэнэ

     Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд автобусны буудлыг шинэчлэхээр болсон байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын автобусны буудлууд дээр байрлан үйл ажиллагаа явуулж, нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг шинэчлэн, өнгө үзэмжийг нь нэмэгдүүлэн, чанар стандартын шаардлагад нийцсэн 200 ширхэг  “Шинэ киоск” /байгууламж/ байршуулах ажил хийгдэх ажээ. Энэхүү киоскийг БНХАУ-ийн Жөү хотын Гуан Жөү …

  • 5 August

    Бага хурлыг Д.Лүндээжанцан удирдаж байна

      МАН-ын Бага хурлын VIII  хуралдаан үргэлжилж байна. Намын дарга Ө.Энхтүвшин хурлын илтгэлийг тавьлаа. Бага хурлыг УИХ-ын гишүүн, намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Лүндээжанцан удирдаж байна. МАН өнөөдөр хуралдаж дуусах төлөвлөгөөтэй байсан ч хурал хойшлогдож үдээс хойш эхэлсэнтэй холбоотойгоор хэлэлцэх асуудлаа өнөөдөртөө амжихгүй байх гэсэн мэдээлэл байгаа юм. Намын Бага хуралд МАН-ын дарга асан С.Баяр ирээд байна. Залуус намаа шинэчлэх асуудлыг …

  • 5 August

    Ж.Мөнхбат Удирдах зөвлөлөөс татгалзлаа

      МАН-ын Бага хурал эхлээд байна. Бага хурлаас өмнө намын Удирдах зөвлөл хуралдсан. Тус хурлаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Удирдах зөвлөлийн гишүүнээсээ татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр МАН өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт муутай оролцсон нь Удирдах зөвлөлийн гишүүдтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 5 August

    СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа тайлагнав

     Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн зардлын тайланг нийтэд мэдээлж байна Намын сонгууль эрхэлсэн байгууллага санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногт багтаан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан билээ. Энэхүү ирүүлсэн сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн Ерөнхий Хороо хянаад дүнг нийтэд мэдээлж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. МОНГОЛ УЛСЫН …

  • 5 August

    МАН-ын Бага хурал эхэллээ

      МАН-ын Бага хурлын VIII хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэх байсан ч 15:00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тов ёсоор сая МАН-ын Бага хурал эхэллээ. МАН-ын хуралд 310 төлөөлөгч оролцох ёстой ба 50-иас дээш хувийн ирц бүрдсэн тул хурлыг эхлүүлсэн байна. МАН-ын Бага хурлыг нээж намын дарга Ө.Энхтүвшин үг хэлж байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 5 August

    Цагдаагийн хэсэг ажилтнууд гэнэт ажилгүй болсондоо итгэж чадахгүй байгаа гэнэ

    Иргэдийн  эрх, эрх чөлөөний төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн албан хагчдын ажил хүнд хэцүү гэдгийг хэн  хүнгүй сайн мэддэг.  Эх орон ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн албан хаагчид шөнө өдрийг үл хайхран ажлынхаа төлөө зүтгэдэг.  Гэхдээ хүн л юм хойно алдаж эндэх нь байдаг биз.  Тэгвэл нийслэлийн  Цагдаагийн газраас нэр бүхий хэдэн цагдааг гаргасан жижиг алдаан дээр нь дөрөөлөн,  ажлын …

  • 5 August

    Банкуудын дампууралд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл буруутай юу?

    Саяхан л  Монголд  толгой цохиж байсан Хадгаламж банкны дампуурал нь  арил­жааны банкуудад итгэх ит­­­гэлийг үгүй хийсэн гэхэд болно. “Жаст” компанийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү­гийн “Хадгаламж  банк”-ны дампуурал “Олон овоот”-оос эхтэй гэсэн мэдэгдэлтэй зэрэгцэн  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 15.5 тонн нөөцтэй хэмээсэн баталгаа хуурамч байж бол­зошгүй нь манай уул уурхайн салбарт гарч байгаагүй дуулиан, шуу­гианыг тариад байгаа юм. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын …