“Glissando” хамтлаг гэж та сонсож байсан уу? Үгүй гэх хүмүүс олон байгаа байх. Тэгвэл ҮДБЭЧ-аас эхтэй энэхүү хамтлаг Ихбаяр, Алтанцэцэг, Шинэхүү, Отгонжаргал гэх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд сүүлийн үед олны анхаарлыг их татах болсон аж. Ардын дууны хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулан тоглодог “Шанз-3” хамтлаг сүүлийн үед олны танил болоод амжсан. Хэдийгээр “Шанз-3” хамтлагаас өмнө байгуулагдсан ч олонд танигдаж амжаагүй яваа “Glissando” хамтлагийнханыг …
Мэдээ мэдээлэл
August, 2013
-
5 August
“Хааны эрэлд”- Цэнхэр дуулгатан, энхийг сахиулагчдын эгнээг өргөтгөж, чадамжийг нэмэгдүүлж байна
“Хааны эрэлд 2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлагч адмирал Самуэль Жэй Локлир, АНУ, ИБУИВУ, БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар, БНЭУ, ХБНГУ, Канад Улсын элчин сайдын орлогч нар болон ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНЭУ, Канад улсуудын Батлах хамгаалахын …
-
5 August
Зах, худалдааны төвүүдийн автозогсоол стандартын шаардлага хангахгүй байна
Улаанбаатар хотын автозамын түгжрэл, саатлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Да хүрээ”, “Өгөөмөр” автомашин болон сэлбэгийн худалдааны төвүүдийн автомашины зогсоолын байдалтай танилцаж, шалгалт хийжээ. Шалгалтаар автомашины зогсоолын талбай хүрэлцдэггүй, нэмж байгуулах нөөц байхгүй, зогсоолын эгнээ хооронд болон зориулалтын бус газарт машин байрлуулдаг, замын зорчих хэсэг болон явган хүний замыг зогсоолын зориулалтаар ашигласан, автомашины …
-
5 August
Нийслэлийн нийт хүн амын 92,4 хувь нь газраа өмчилж аваагүй байна
2002 онд батлагдсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ гэж заасан байдаг. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран өөр өөр хэмжээтэй байх бөгөөд нийслэлийн иргэд 0,07га хүртэл хэмжээтэй газрыг нэг удаа үнэгүй өмчлөх боломжтой юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд …
-
5 August
МАН-ын Бага хурал хойшилж магадгүй байна
МАН-ын ээлжит Бага хурал өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар товлогдсон ч хараахан эхлээгүй байна. Учир нь гишүүдиийн ирц хүрэхгүй байгаа тул ийнхүү намын Бага хурал хуралдаж чадахгүй байгаа юм. Бага хурал нийт 310 төлөөлөгчтэй ба 50-иас дээш хувь нь ирсэн тохиолдолд хуралдах боломж бүрдэх юм. МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүд намынхаа удирдлагуудыг ирц бүрдүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж …
-
5 August
МАН-ын Бага хуралд С.Баяр ирлээ
МАН-ын ээлжит Бага хурал өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар товлогдсон ч хараахан эхлээгүй байна. Тус хуралд Ерөнхий сайд асан, МАН-ын даргаар ажиллаж байсан С.Баяр хүрэлцэн ирлээ. Канад улсад удаан хугацаанд амьдарч, намынхаа хурлуудад ирэлгүй удсан тэрээр өнөөдөр Тусгаар тогтнолын ордоноо Бага хуралд суухаар хүрэлцэн ирсэн юм. Удаан уулзаагүй экс даргыгаа МАН-ын гишүүд хүндэтгэлтэйгээр угтан авч байлаа. Тэрээр …
-
5 August
Жервино болон Шамах нар их буучдыг орхилоо
Их буучид Cote d’Ivoire улсын шигшээ багийн тоглогч Gervinho-г Италийн Сери А лигийн Рома клуб рүү 8 сая еврогоор явуулж байгаа бөгөөд хэрэв Gervinho тэндээ амжилттай тогловол Рома клуб нэмж мөнгө төлөх аж. Харин Chamakh-ыг Лондонгийн цэнхэр шувуунууд буюу Crystal Palace-луу зургаан сарын зээлээр илгээсэн байна. Рома клуб улирлын өмнөх бэлтгэлээ АНУ-ын Бостон хотод базааж байгаа учир Gervinho тус клубтэй …
-
5 August
Өнөөдөр олон улсын тууль хайлаачдын их наадам эхэлнэ
Монгол угсаатны аман зохиолын онцгой төрөл болох тууль нь 2009 онд “ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдэж “дэлхийд данстай” болсон билээ. Энэ нь Монгол тууль зөвхөн Монголын ард түмний төдийгүй хүн төрөлхтний оюуны соёлын үнэт ололт болохыг олон улсын түвшинд баталгаажуулж, уг өвийг хадгалж хамгаалах, хойч үед өвлүүлэх, сэргээн уламжлах хариуцлагатай үүргийг бидэнд хүлээлгэсэн чухал үйл …
-
5 August
5 сарын 30-наас хойш нийслэлд ирсэн иргэдэд газар өмчлүүлэхийг түр зогсоолоо
Улаанбаатар хотын хүрээлэн байгаа орчны бохирдол, гэр хорооллын тэлэлт, эмх замбараагүй газар олголтоос шалтгаалан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, хотын үйлчилгээ иргэддээ хүрч чадахгүй хэмжээнд хүрсэн билээ. Тиймээс хот байгуулалтыг зөв гольдролд оруулж, алдаа гажуудлыг засаж залруулах, Улаанбаатар хотыг иргэддээ ээлтэй, эрүүл, аюулгүй хөгжингүй хот болгон хөгжүүлэхийн тулд зохион байгуулалтын хэд, хэдэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж …
-
5 August
УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн “Хүндэт иргэн” боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит дээд шагнал Өвөрхангай аймгийн “Хүндэт иргэн” цол, өргөмжлөлөөр шагналаа. Шагналыг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХурлын дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн ЗДТГазрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ганболд нар болон бусад албаны хүмүүс гардууллаа. Тус шагналаар аймгийн хэмжээнд нийт 7 иргэн шагнагдсан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд 8 дахь …
-
5 August
Сургууль цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дууслаа
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ жилийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын 53 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дууслаа. Сурах орчин нөхцлийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил нийслэл хотод 80 бага сургууль шинээр барихаар төлөвлөсөн. Түүнээс гадна одоо байгаа сургуулиудын газар дээр 300 хүүхдийн сургууль нэмж байршуулах, суурьшил үүссэн гэр хороололд 3-6 хашаа чөлөөлж, дэд бүтцийг бие даасан …
-
5 August
МАН-ын Бага хурал хуралдана
МАН-ын ээлжит Бага хурал өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ. Бага хуралд аймаг, нийслэлийн есөн дүүргүүдийн нийт 310 төлөөлөгч оролцох ёстой. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцэж, хариуцлага тооцох асуудлыг ярих юм. Мөн УИХ, Орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн асуудлыг хэлэлцэж, алдаа оноо юу байсаныг хэлэлцэх ажээ. МАН-д шинэчлэл хэрэгтэй гэсэн намын …
-
5 August
МАН-ын шинэчлэл, шийтгэлийн зааг
МАН-ын шинэ дарга М.Энхболд уу, У.Хүрэлсүх үү МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Өөрөөр хэлбэл тэд энэ удаа Бага хурлын гишүүдээ цуглуулж, намынхаа ирээдүйг шийдэх юм. Тиймээс өчигдөр “Шинэчилье” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Бага хурлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийх ёстойг анхааруулсан төдийгүй гишүүддээ хандан уриалга гаргасан байна. Энэхүү уриалгад “МАН сонгуульд шат дараалан ялагдсан учир шалтгаанд дүгнэлт өгөх, цогц шинэчлэлийн хүрээнд …
-
5 August
Монгол оюутан танхайн хэргээр саатуулагджээ
Архидан согтуурсны улмаас бусадтай зодолдон биед нь гэмтэл учруулсан хэргээр тус улсад суралцаж буй Монгол оюутан B-г (21) өнгөрсөн бямба гаригт Сөүл хотын Шинчүн дүүргийн цагдаагийн газраас саатуулжээ. Тэрээр 8-р сарын 3-ны шөнийн 03.00 цагийн орчим тус дүүрэг дэх нэгэн бааранд найзуудтайгаа сууж байгаад зэргэлдээ ширээний Иран улсаас ирсэн оюутантай маргалдаж эхэлсэн байна. Солонгос хэл сайн мэдэхгүй Монгол, Иран 2 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл