Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 1 August

    Аалзны тор шиг хэлхсэн авлигаас хэрхэн ангижрах вэ?

       Шинэчлэлийн Засгийн газар дэлхийн зах зээл дээрээс бадар бариад ч болтугай босгоод ирсэн “Чингис бонд”-оороо багагүй ажил амжуулж, яах аргагүй шинэчилсэн бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа. Улаанбаатарт урьд өм­нө зам засвар, барилга, орон сууц, тохижилт, шинэч­лэлтийн ийм өргөн далайцтай, бүтээлч хөдөлмөр өрнөж байсныг мэдэхгүй. Гэтэл сайны хажуугаар саар гэгч нь салалгүй дагаж явдаг бололтой. …

  • 1 August

    Өнөөдөр манай эрэгтэй баг болон холимог багууд алтын төлөө өрсөлдөнө

     Манай улсад зохиогдож буй байт харвааны Азийн Гран  При тэмцээн дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр учир тамирчид медалийн төлөөх харваануудаа хийх учиртай. Өчигдөр рекурвийн буюу 70 метрийн зайд, компаунд буюу 50 метрийн зайд цэц мэргэнээ сорьдог харваагаар тамирчид өрсөлдлөө.  Манай эрэгтэй баг болон холимог багууд алтын төлөө өрсөлдөх юм. Эрэгтэй шигшээ баг алтан медалийн төлөө …

  • 1 August

    МХБ 454 104 ширхэг хувьцаа арилжаалав

       Монголын хөрөнгийн биржийн өчигдөрийн арилжаагаар нийтдээ 454 104 ширхэг хувьцааг 153,6 сая төгрөгөөр арилжаалсан байна. “Мон инж бар”, “Гермес центр”, “Ремикон”, АПУ, “Хишиг-Уул” ХК-ийн хувьцаанууд хамгийн олон ширхэг борлогдсон байна. Харин хамгийн өсөлттэй хувьцаагаар “Сор”, “Баянхайрхан”, “Орхон булаг”, “Хишиг-Уул” зэрэг Бөөний худалдаа компаниудын хувьцаа тодорчээ. Харин “Хөх ган”, “Багануур” зэрэг ХК-ийн хувьцааны үнэ ханш бага зэрэг бууралттай гарчээ. Ugluu.mn

  • 1 August

    Г.Эрхэмбаяр аваргын цолны мялаалгийн баяр наадам өнөөдөр болно

       Монголын Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын цолны  мялаалгийн баяр өнөөдөр болно. Сэлэнгийн шинэ аваргын цолны мялаалга Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод болно.  Арга хэмжээнийн үеэр гурван насны морь уралдаж, халх сурвын харваа харвана. Хүчит бөхийн барилдаантай. Долоо хоногийн дараа Мандал сумынхан аваргынхаа баярыг мөн хуваалцах юм. Т.Түвшин Ugluu.mn

July, 2013

  • 31 July

    Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан Д.Бат-Эрдэнийг эсэргүүцэж жагслаа

       Нийслэлийн Авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар томилогдоод нэг их удаагүй. Гэтэл 70 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засуулсан талаар иргэд хэл ам хийх болсон. Тэгвэл эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөөдөр АТГ-ын үүдэнд боллоо. Иргэдийн хамт Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан ирсэн байв. Тэрбээр Д.Бат-Эрдэний эл үйлдлийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буй юм. Ч.Дэчингалсан хэлэхдээ “  …

  • 31 July

    Сагсан бөмбөгчидөд төрийн одон, медаль гардууллаа

      Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг үүсч хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн, тамирчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, мөн ССАЖЯ-ны харьяа Спортын Бэлтгэлийн төвийн дарга МУГТ Б.Наранбаатар нар гардуулан өглөө. Ингээд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Сагсан  бөмбөгийн Алдарын танхимын гишүүн, сагсан бөмбөгийн анхны эмэгтэй спортын …

  • 31 July

    Монголын эмнэлгүүд шаардлага хангахгүй байгаа нь тоног төхөөрөмжтэй холбоотой

      Эрүүл мэндийн сайд Н.Удвал Японы Сакура группын ерөнхийлөгч, Омета группын эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, техникийн тусламж хариуцсан дарга ноён Кэничи Мацумотог хүлээн авч уулзлаа. Талууд эрүүл мэндийн салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, хорт хавдрыг эд эсийн түвшинд эрт оношлох, эмчлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал …

  • 31 July

    Монголын эрдэмтэн Б.Лхамсүрэнд Нобелийн шагнал олгохоор хэлэлцэж эхэлжээ

       Монголын эрдэмтэн  Б.Лхамсүрэн кальцитаас очир үеийн алмааз гарган авах анхны туршилтаа амжилттай хийснээр Нобелийн шагнал хүртэхээр болжээ. Энэ тухай  http://www.bild.de сайт өнгөрөгч дэлхий дахинд мэдээлсэн байна.   Түүний багийнхны гаргаж авсан алмааз нь томруулагч багажаар харахуйц жижиг боловч  тэд энэхүү судалгаагаа үргэлжлүүлж,  Нобелийн шагналд хүртэх боломж нь бүрджээ. Германы Франкфурт хотноо амьдарч буй тэрээр анх удаагаа энэхүү нээлтийг хийжээ. Б.Лхамсүрэн  харин …

  • 31 July

    Хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцно

       Нийслэлийн ИТХ-аас баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”  хэрэгжих болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох юм. Замын хөдөлгөөний хяналтын камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд , хэзээ, хэдэн км цагийн хурдтай …

  • 31 July

    “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болно

     Монгол Улсын Ерөнхий сайдын пүрэв гаригийн 12:30 цагт Төрийн ордны А Танхимд болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт маргааш болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийнхний сонирхсон асуултанд хариулт өгнө. Т.Түвшин Ugluu.mn

  • 31 July

    Didier Drogba, Челситэй нэгдэхийг хүсэж байна

    Челси клуб Didier Drogba-г эргүүлэн авчрахаар ажиллаж эхэлсэн тухай мэдээнүүд эрчийг аваад байна.Гадны сайтуудын мэдээлэлж буйгаар Drogba өөрөө Челситэй нэгдэхийг хүсэж байгаа ба Лондонгын багийн албаны ажилтан ярихдаа “ Бид Drogba-г энд авчрахаар ажиллаж эхэлсэн нь үнэн.Тэр одоо ч гайхалтай тоглолтоо үзүүлсээр байгаа.Түүнийг Лондонд эргэн ирвэл Челси клубтэй холбоотой бүх хүмүүс баяртай байх нь ойлгомжтой.Челсигийн дэмжигчид түүнийг үргэлж хүндэлж, хайрлаж, …

  • 31 July

    Техникийн дэвшил Монголд нэвтрэв

      2014.07.31-ний өдрөөс эхлэн танай телевиз шууд тоон системд шилжинэ гэсэн реклам цацагдаад багаггүй хугацаа өнгөрч байгаа. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд дэлхийн бүх улсууд аналоги системээс тоон системд шилжихийг уриалаад байгаа юм. Монгол Улс ч ирэх оны долоодугаар сарын 31-ний өдөр тоон системд бүрэн шилжиж орохоор болоод байгаа аж. Харин манай улс телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги …

  • 31 July

    Онцгой дахь “онцгой” сүлжээгээ задлахгүйн тулд Д.Тэрбишдагва огцроно гэв үү?

       Тангараг өргөсөн аврагчид үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад дарга нарынхаа хувийн барилга дээр ажиллаж амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байхад ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Храин ч хурандаа цолоор шагнуулан тодорсон. Учир нь Шадар сайд Д.Тэрбишдагвын туслахаар ажиллаж байсан, итгэлт хүн нь. Туслах, итгэлт хүн гээд төрийн тусгай албанд алдаа завхрал гараад байхад толгойг нь илж, хууль зөрчин …

  • 31 July

    Хөгшчүүдэд зориулсан “Хаш чулуун эмчилгээ”-ний үнэгүй сувилал

     Хаш чулуу нь эрч хүчний энергитэй ихтэй чулуу бөгөөд  хүний биед хэрэгтэй кали, кальци, магни, төмрийн царуудаас тогтсон эрдэст чулуу юм. Ийм учраас хаш чулуу хүний биед цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос сахарын хэмжээг бууруулах гээд  бие организмд хэрэгтэй олон чухал элементийг нөхөж өгдөг ажээ. Монголд Солонгосын хөрөнгө оруулалттай …

  • 31 July

    Торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг 2 жил хүртлэх хугацаагаар цуцлана

     Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийт замын хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагын үндсэн дээр холбогдох хууль дүрмийн дагуу “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-г  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7-р сарын 15-ны А/80 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү журам маргаашнаас эхлэн хэрэгжих болсон талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан …