Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 3 June

    Парламентын сэтгүүлчид мэдээллээ илүү шуурхай түгээх боломж бүрдлээ

      УИХ-ын Тамгын газар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх ажлын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Парламентын сэтгүүлчдийн шуурхай ажиллах боломжийг нь бүрдүүлж өндөр үзүүлэлт бүхий компьютерээр сэтгүүлчдийн өрөөг шинэчилэн тохижууллаа. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ сэтгүүлчдийн ашиглах компьютерт нээлттэй эхийн программ суулгаснаас …

  • 3 June

    ХОТЫН ДЭД ТӨВӨӨС ИРГЭД НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦООР НЬ АВАХ БОЛОМЖТОЙ

     НИТХ-ын ээлжит хуралдаан 05 сарын 30-ны өдөр болж, хуралдаанаар “Гэр хорооллын шинэ дэд төвийн байршил тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Танилцуулгад “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн тав тухтай, тохилог аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Азийн хөгжлийн банк хамтран ажиллахаар хамтын …

  • 3 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төвүүд нээгдлээ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл олгох Нийгмийн эрүүл мэндийн төв, Сэргээн засалтын кабинет Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд байгуулагдлаа. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Италийн АИФО байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Д.Тулгамаа нар оролцож тууз хайчлан, төвүүдийг албан ёсоор нээлээ. Энэ үеэр Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд хамт олонд түшиглэн сэргээн засах 3 хоногийн сургалтыг эхлүүллээ. Ugluu.mn

  • 3 June

    Ерөнхийлөгч “Нүүдлийн цаачид” төслийн удирдагчдыг хүлээн авлаа

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Нүүдлийн цаачид” төслийн удирдагчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. “Нүүдлийн цаачид” төслийн ахлагч Свейн Диш Майтиесен “Биднийг хүлээн авч уулзаж байгаад гүнээ талархал илэрхийлье. Холбооныхоо нэрийн өмнөөс биднийг бүх талаар дэмжиж тусалдагт талархаж байна. Цаатнууд болон тэдний соёл, зан заншил, амьдрал ахуйг дэмжих тал дээр гаргаж буй та бүхний хүчин чармайлтыг харахад үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Өнөөдрийн …

  • 3 June

    НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР ИРГЭДИЙГ ТҮР АЖЛЫН БАЙРААР ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

     Нийслэлийн Хөдөлмөрийн газраас нийтийн эрх ашгийг хамгаалах бүтээн байгуулалтын болон ногоон хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, эх орныхоо газар нутгийг хайрлан хамгаалах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, хог хаягдлыг цэвэрлэх, эрсдлээс сэргийлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэх иргэдийн бүлгийг дэмжих замаар иргэний хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор иргэдийн түр ажлын байраар ханган ажиллаж байна. …

  • 3 June

    Наадмаар Нарантуул, Дүнжингараваас төв цэнгэлдэх хүртэл үнэгүй унаагаар үйлчилнэ

     Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр болж тус хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, цэнгэлдэх орчимд байгуулах автозогсоолын байдалтай танилцлсан юм. Эдгээрийн урсгал засварт өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөг зарцуулж байсан бол энэ жил нийт 300 гаруй сая төгрөгийн засвар, тохижилтийн ажил хийх төсвийн санал иржээ. Үндэсний сурын холбооныхон талбайгаа томсгох, үзэгчийн суудал шинээр …

  • 3 June

    Цаатан иргэд мөнгөн тэтгэмжээ авч эхэллээ

     Засгийн газраас үндэсний цөөнх хэмээгддэг Цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гарсан билээ. Энэ дагуу Цаатан иргэдэд 6-р сарын нэгнээс эхлэн Хангайн бүсийн амьжиргааны доод түвшин 130900 төгрөгтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгож эхэлжээ. Тодруулбал, шийдвэр дагуу тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх 65450 …

  • 3 June

    “Стивэн Жэррардын гайхамшигт 10 мөч”

     Гайхамшигт ахлагч Стивэн Жэррардын Ливэрпүүлд байгуулсан гайхамшигт ялалтууд, торгон агшнуудаас хуваалцъя. Ахлагч маань анхны тоглолтондоо оролцсон 1998 оноос эхлэн өнгөрсөн жилийн Мэрсисайдын дэрбид хэт-трик хийх хүртэл олон гайхамшигтай ялалт байгуулж, гоолуудыг оруулж байсныг бүгд мэдэх биз. Эдгээрээс онцлох 10-г нь түүн авч жагсаая. 10. 2006 оны 4-р сар. PFA буюу Мэргэжлийн хөлбөмбөгчдийн оны шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ. Жэррард Мэргэжлийн хөлбөмбөгчдийн …

  • 3 June

    “МИАТ”-ын захирлуудын шүүх хурал хойшиллоо

     ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр 10:00 цагаас дайны эрсдэлийн сангаас мөнгө завшсан хэрэгт холбогдсон “МИАТ”-ын захирлуудад холбогдох хэргийг шүүхээр төлөвлөөд байсан юм. Гэвч шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь шүүгдэгчид өмгөөлөгчөө шинээр солих болсонтой холбоотойгоор хавтаст хэрэгтэй танилцах боломж олгохыг хүссэн байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийш хүлээн авч, хурлыг хойшлуулжээ. Тус хэрэгт МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж …

  • 3 June

    Ц.Нямдорж гишүүн “Уучлаарай” гэдэг үгийг харамласаар

     Хууль зүй, до­тоод хэргийн сайд асан, УИХ-ын ги­шүүн Ц.Нямдорж нэг танхимд зэ­рэг­цэж суудаг Х.Бат­тулгаас “Ууч­лаа­рай” гэдэг үгийг их л харамлаж байгаа гэнэ. Учир нь эр­хэм гишүүнийг Х.Баттулгын нэр төрд халдсан хэ­мээн хоёр шатны шүүхээс буруутгаад бай­гаа билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүхээс Ц.Нямдорж гишүүнийг Х.Баттулга гишүүний нэр төрд халдсан хэмээн уучлал гуйх шийдвэр гаргасан. Гэтэл Ц.Нямдорж “Хуулийн хувьд их хөгийн юм …

  • 3 June

    “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна

     Өнөөдөр “Дэлхийн байгаль орнчы өдөр” тохиож байна. Эл өдрийг дэлхийн бүхий л улс оронд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад олон нийтийг уриалах, татан оролцуулах, экологийн мэдлэг олгох зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. Энэхүү өдрийн хүрээнд манай улсад олон улсын марафон гүйлтээс гадна бүх насны дугуйчдын уралдаан зохион байгуулагдахаж. Уралдаанд зургаан насны ангилалд 200 гаруй тамирчин оролцож хурд хүчээ сорих бөгөөд 5-7, …

  • 3 June

    Өнөөдөр Батаарыг угсрана

     Өчигдөр орой 22:00 цагийн орчимд  Тарбозавр Батаарыг  “Туушин” ХХК-ийн баталгаат агуулахаас гаргаж Сүхбаатарын талбайд байрлах “Үлэг гүрвэлийн түр музей”-д шилжүүлэн авчиржээ. Тиймээс өнөөдөр Батаарыг угсрах болон гаалийн бүрдүүлэлтийн ажлыг хийх гэнэ. Гаалийн бүрдүүлэлтийг хийх болсоны учир нь Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор анх удаа гаалийн 600 горим буюу Монголын гарал үүсэлтэй гадаад барааг Монгол Улс өөрийн болгон хүлээн авч байгаа …

  • 3 June

    МҮЭ-ийн холбоо Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллана

     МҮЭ-ийн холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Г.Адьяа дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан менежер, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Гэвэрстэй уулзлаа. МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дэлхийн банкнаас Монголд үзүүлж буй төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн ач холбогдлыг сайшаагаад МҮЭ-ийн холбооноос иргэд хөдөлмөрчид, гишүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа. МҮЭ-ийн холбооноос Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай нийгмийн даатгал түүн …

  • 3 June

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Сочи-2014 цагаан олимпийн наадамд зориулсан хүүхдийн гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол 11:00 цагт  РЦНК-д эхэлнэ. Уг арга хэмжээг  МҮОХ, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөл хамтран зохион байгуулж буй юм. ШӨХТГ-ын хурлын зааланд 11:00 цагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гарсан тухай болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай. Монголын аялал жуулчлалын салбарт …

  • 3 June

    Төрийн ордонд Ногоон хөгжлийн үндэсний чуулган болно

     Төрийн ордонд  Ногоон хөгжлийн үндэсний чуулган өнөөдөр болно.  НҮБ-аас Ногоон эдийн засгийн хөгжлийн түншлэл хөтөлбөрийг зарлаж, дэлхийн 190 гаруй орноос 40 улсыг сонгож, ирэх долоон жилийн турш тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тэдгээр орны тоонд манай улсыг багтаасан бөгөөд чуулганы үеэр албан ёсоор зарлах юм байна.  Тус чуулганаар Монгол Улсын ногоон хөгжлийн талаарх үзэл баримтлалыг хэлэлцэж батална. Ногоон хөгжлийн үндэсний чуулганд …