Хамгийн хөдөлмөрч, дайчин уран бүтээлж хэмээн нэрлэгдэх болсон Төрийн соёрхолт, дуучин Д.Болд VIP тоглолт хийх гэж байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан фенүүддээ зарласан билээ. Тэгвэл тэрээр эл тоглолтоо энэ сарын 17-ны 19:30 цагаас зайсангийн “Bella Vesta” хотхонд байрлах RioGrandeLounge-д “BOLD UNPLUGGED NIGHT” нэртэй хийхээр болсон аж. VIP тоглолтыг 40 хүн л үзэх боломжтой бөгөөд тасалбар нь 200,000 төгрөг юм байна. Лавлах утас: 88112598 …
Мэдээ мэдээлэл
August, 2013
-
9 August
Уул уурхайн нөхөн сэргээлт хэмээх “гурилдалт”
Алдарт Д.Нацагдорж нэгэнтээ “Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд” хэмээн дуу алдан шүлэглэсэн алт, эрдэнэсийн өлгий Монгол нутаг өнөөдөр “Хүн, мал унаж үхсэн, хоосон гуу жалганууд, эрдэс баялгийг нь ухаад авчихсан уурхайн хаягдал овоолгууд” газар сайгүй багширсан, хөөрхийлөлтэй нутаг болжээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын санаачилсан “Алт” хөтөлбөр 20 жил хэрэгжихдээ бидэнд багагүй өгөөжөө өгсөн нь үнэн. Гэхдээ онгон, …
-
9 August
Дэлгүүрийн хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож, хүнд гэмтээжээ
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Тааз” дэлгүүрийн хамгаалагч Б нь тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан Б-г шалтгаангүйгээр зодож танхайрчээ. Хамгаалагч эр үйлчлүүлэгчийн нүүрэн тус газар нь олон удаа хүчтэй цохин үүдэн шүднүүдийг нь хугалж, толгойд нь хүнд гэмтэл учруулсан байна. Одоогоор уг хэрэгт эрүү үүсгэн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ. Г.Сонор ugluu.mn
-
9 August
Цахилгааны үнийг нэмж болохгүй
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Улсаас нэмэгдэл татаас авдаг хэрнээ үнээ нэмсэн нь буруу Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ долоо хоногийн даваа гарагаас цахилгааны шинэ тариф мөрдүүлэхээр болсон. Энэ шийдвэрийг иргэд эсэргүүцэж, манай сонинд өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэдний үзэж буйгаар хэрэглэгчдийг үр ашигтай цахилгааны хэрэглээнд шилжүүлэх зорилгоор ялгаатай тариф тогтоосон гэж байгаа ч 150 кВт хүртэл хэрэглээтэй, цахилгаан бага …
-
9 August
Ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаана
“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Дархан Минж”-ийн буюу ХӨСҮТ-ийн баруун урд, Бөхийн өргөөний, Тасганы овооны, Х хорооллын, 25-р эмийн сангийн, I хорооллын арын, III, IV хорооллын эцсийн, Ажилчны гудамжны гэсэн найман уулзварыг шинэчлэх ажил үргэлжилж байгаагаас ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаах юм. Тодруулбал, “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх долоо хоногийн …
-
9 August
Хойд Солонгосчууд худалдааны чөлөөт бүсийг хаахгүй гэлээ
Хоёр Солонгосын хамтран байгуулсан Хойд Солонгос дах худалдааны чөлөө бүс Кесонгкунгданыг дахин нээн ажиллуулах талаар хийгдэж байсан 6 удаагийн хэлэлцээр амжилтгүй болж дуусаад байгаа билээ. Хойд болон Өмнөд Солонгосын талуудын бие биедээ тавьж буй шаардлагууд хэн хэнийхээ хүсэн хүлээж буй үр дүнг өгөхгүй байгаагаас болж хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын тал өнгөрсөн 7 сарын 28-нд дахин …
-
9 August
Зөрчилтэй 40 барилга байгаа нь тогтоогдлоо
Нийслэлд барилга угсралтын ажил зөвшөөрөлгүй эхлүүлэх зөрчлүүд ихээр илэрч байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоосон байна. Тус байгууллагаас хийсэн шалгалтаар энэ оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 40 барилга байгаа нь тогтоогдсон байна. Эдгээрээс барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй 36, зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн дөрвөн барилга байгаа аж. Уг барилгууд цаашид зөрчлөө арилгахгүйгээр ажлаа үргэлжлүүлсэн …
-
9 August
Ё.Отгонбаярын хэрэг олон холбогдогчтойгоор шалгагдаж байна
Эхнэрийнхээ дансаар их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгагдаад буй УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, эхнэр О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэрэг зуны амралтын өдрүүдтэй давхцаад нам гүмхэн боллоо гэж үзэх хүн олон байна. Учир нь түүний эхнэрийг өнгөрсөн зургаадугаар 5-нд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад тун удалгүй таван хоногийн дараа батлан даалтад гаргасан юм. Хуулийнхан “О.Эрдэнэсолонго гэдэг хүнийг маш …
-
9 August
Нэгдүгээр хорооллын арын замын зарим хэсэг нэг чигийн хөдөлгөөнтэй болно
Нэгдүгээр хорооллын арын замыг ГССҮТ-өөс уруудах замтай шууд холбосон уулзвартай болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэлж байгаатай холбогдуулан тус замын зарим хэсэг өнөө оройноос эхлэн тодорхой хугацаанд нэг чигийн хөдөлгөөнтэй болж байна. Тодруулбал, Нэгдүгээр хорооллын нэгдүгээр байрны араар Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзвар руу чиглэсэн хөдөлгөөнийг хэвээр үлдээж, зүүнээсээ баруун тал руугаа зорчих хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Уулзварын өргөтгөл, …
-
9 August
Нийслэлийн ирэх оны төсвийн орлогыг 443,3 тэрбум байхаар тооцжээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн урьдчилсан танилцуулгыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, 2015–2016 оны төсвийн төсөөллийн урьдчилсан танилцуулгын талаарх мэдээллийг удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлийн ирэх оны төсвийн саналыг Монгол улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон …
-
9 August
Монгол ногооны үнэ нэмэгджээ
Үндэсний Статистикийн газраас мэдээллэж буйгаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 8-р сарын эхний долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 7 нэрийн барааны үнэ өсчээ. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7550 төгрөг, үхрийн ястай мах …
-
9 August
Азийн хүүхдийн спортын наадамд оролцогчидыг өнөөдөр үднэ
”Наньжин 2013” Азийн хүүхдийн спортын хоёрдугаар наадамд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордоно. Тамирчин хүүхдүүдийг гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОХ-нд 12:30 цагаас болно. ”Наньжин 2013” Азийн хүүхдийн спортын хоёрдугаар наадамд спортын 10 төрлөөр 87 тамирчин оролцох юм. Ugluu.mn Т.Түвшин
-
9 August
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллав
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 8 дугаар сарын 02-ноос 05-ны өдрүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллажээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн 40-жилийн ойн арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүлж, 120kb-ын цахилгаан дамжуулах шугамтай болж буй тус багийнхантай баярыг нь хуваалцсан байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон, Шарга багууд Цэцэрлэг сумын 6-р багийн иргэд сонгогчидтой мөн …
-
8 August
“Шарилжгүй Улаанбаатар” аяныг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийллээ
“Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтаас санаачлан зохион байгуулж буй аянд нэгдэх хүсэлтээ байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс нэмэгдсээр байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү аянг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Одоогоор тус аянд дэмжиж оролцох хүсэлтээ 30-аад байгууллага ирүүлээд байгаа юм. Тухайлбал, БОНХЯ, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам, ССАЖЯ, Эрүүл мэндийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл