Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 1 July

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүллээ

     Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.07.01/ өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн 622794 буюу 50,23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийг нь …

  • 1 July

    Их хурлыг жирийн гишүүд саналаа хэлж болохуйц хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй

     “Ардын намын анхны жигүүр”-ийн зохицуулагч Д.Идэрзаяатай МАН – ын шинэчлэлийн асуудлаар  ярилцлаа. -Танай нам сая болж өнгөрсөн сонгуулиар амжилтгүй оролцлоо. Үүнийг юунаас болсон гэж үзэж байна? -Бид удаа дараа шаардлага хүргүүлэн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын их хурлаа хуралдуулж бодлого үйл ажиллагаагаа шинэчлэх шаардлага бидэнд байгаа талаар намын удирдлагуудад санал бодлоо хүргүүлж байсан, хэдий ч намын удирдлагууд маань …

  • 1 July

    МАН наадмын дараа Бага хурлаа хийнэ

     Монгол Ардын нам Үндэсний их баяр наадмаас өмнө намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулахаар ярьж байгаа ажээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшадарын мэдэгдсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн асуудлыг дүгнэж, амжилтгүй оролцоход нөлөөлсөн хүчин зүйлийг судлана. Үүнд буруутай намын албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн наадмаас өмнө УЗ-өө хуралдуулж, наадмын дараа Бага хурлаараа намынхаа Их хурлын товыг …

  • 1 July

    БНХАУ-ын дарга Си Зиньпин Ц.Элбэгдоржид баяр хүргэлээ

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА УЛААНБААТАР Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон баяртай мэдээ сонсоод Танд халуун баяр хүргэе.       Өнөөдөр Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өдрөөс өдөрт өргөжин гүнзгийрч байгаад миний бие баяртай байдаг юм. Хятадын тал Хятад, Монголын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг төдийгүй Монгол Улсыг …

  • 1 July

    Наадмаар 7 музей үнэ төлбөргүй үйлчилнэ

     Монголчууд Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн өдрүүдэд Улаанбаатар хотын долоон музей  үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.  Уг үйл ажиллагаа нь “Түүхээр аялахуй” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей мөн Уран зургийн галерейг үнэ …

  • 1 July

    Эр хонь 260 мянган төгрөгийн үнэтэй байна

     Улсын баяр наадам дөхөж буйтай холбогдуулан малчид хот руу хонь, ямаа борлуулах нь ихэсдэг. Баяр наадмаар шинэ хонины шөл уужих сонирхолтой хотынхонд шөлний хонь дөхүүлж буй нь тэр юм. Гэвч замаас нь худалдаж аваад, үнэ нэмж зардаг ченж нарын нарийн аргыг шүүмжлэх хэдий ч зогсоож арга хэмжээ авч чадахгүй байсаар олон жилийн нүүрийг үзэж буй юм. Энэ жил ч махны …

  • 1 July

    Өнөөдөр “Solo recital” төгөлдөр хуурын тоглолт болно

     Италийн Имола хот дахь Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй төгөлдөр хуурч С.Одгэрэл өнөөдөр буюу 7 сарын1-ны өдөр ХБК-ийн концертын танхимд  “Solo recital” тоглолтоо толилуулна. Пиано соло реситал гэдэг нь гоцлол төгөлдөр хуурч тоглолтын эхлэл, өрнөл, төгсгөлийг дангаар гоцлон, тоглох бүтээлүүдийн хоорондын уялдааг гаргадгаараа маш  их ур чадвар, бэлтгэл шаарддаг. Анх Унгарын хөгжмийн зохиолч Франц Лист тоглолтын ийм ур маягийг санаачлан боловсруулжээ. Тоглолтын …

  • 1 July

    “Их хурд-6” уралдааныг 21-нд Хархоринд зохион байгуулна

     Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж “Их хурд-6” уралдаануудын зохион байгуулах асуудлаар зөвлөлджээ. Гурван жил тутамд зохион байгуулагддаг монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаан энэ жил зохион байгуулагдах юм байна. Уралдааныг энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумнаа зохион байгуулахаар бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Энхболд, нарийн бичгийн даргаар П.Сэргэлэн нарыг томилсон …

  • 1 July

    “Brazil 2014”-ийн сүлд дуу TODO MUNDO

    Хөлбөмбөгийн 20 дах удаагийн ДАШТ ирэх онд Бразил улсад зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тиймээс тэмцээний бэлтгэл ажилтай Олон улсын хөлбөмбөгийн холбооны ажилтнууд танилцсан байна. Энэ үеэр “Brazil 2014”-ын сүлд дууг олон нийтэд танилцуулсан байна. Дууг Бразилийн нэрт дуучин Gaby Amarantos дуулжээ. Сониурхуулахад, 20 дах удаагийн ДАШТ-ыг Бразилчууд 12 хотдоо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 9 цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтанд …

  • 1 July

    НИЙСЛЭЛЧҮҮД ЦЭМЦГЭР ОРЧИНД НААДНА

     Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач Э.Бат-Үүл бямба гарагт Үндэсний их баяр наадмын бэлтгэл болон тохижилт, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.  Төв цэнгэлдэх хүрээлэн анх 1958 онд ашиглалтад орсон,  12 500  үзэгчийн суудалтай. Энэ жилийн хувьд  шинээр 2000 үзэгчийн суудал нэмж байрлуулахаар болоод байгаа юм. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд  наадмын үйл …

  • 1 July

    7 сарын 1 буюу эс мартагдах өдөр

     Таван жилийн өмнөх энэ өдөр монголын түүхэнд “Цуст мягмар гараг” нэрээр үлдэж хоцорсон юм. 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шаралхсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан эцэстээ монголын түүхэнд байгаагүй хүчирхийлэл болон хувирсан билээ. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын төв байрын урд талд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн томоохон жагсаал болсон. Энэхүү …

  • 1 July

    Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

     УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодын ажлын хэсэг хуралдана. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд. ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН: 7 дугаар сарын 01-ний Даваа гарагт: Иргэний эрүүл …

  • 1 July

    Хүй долоон худагт 50 метр тутамд хогийн сав байрлуулна

     Хүй долоон худагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.  Хүй долоон худгийн  20 га талбайд 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн наадаар 5800 автомашины зогсоолыг хийж дуусгах юм байна. Мөн 12,5 га талбай буюу наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд тойрог хэлбэрээр эко хавтан тавьж,  тойргийн голд зүлэгжүүлэлт хийн наадмын үзүүлбэр, тоглолтуудыг зохион байгуулах юм. Үйлчилгээний …

  • 1 July

    УИХ-ын даргын захирамжаар хаврын ээлжит чуулганы хугацааг сунгалаа

     Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн өнөөдөр 104 тоот захирамж гаргалаа. Уг захирамжид Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • 1 July

    “БУЯНТ-УХАА” ХОРООЛЛЫН ЭХНИЙ ХЭСЭГ 12 САРД АШИГЛАЛТАД ОРНО

     Орон сууц санхүүжилтийн корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт  2000 айлын орон сууц бүхий “Буянт-Ухаа” хороолол баригдаж байгаа билээ. Өнгөрсөн бямба гарагт  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг болох “Буянт- Ухаа” хороолол нь  ОССК-ийн 4,63 га талбайд 2000 айлын орон сууц,  цэцэрлэг, үйлчилгээний төв, …