“Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан ч дахин хойшилсон. Тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа юм байна. Харин экспорт хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй, “Оюутолгой” компанийн зүгээс шалтгаалсан аж. Эх сурвалжаас үзэхэд, “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
21 June
Өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ
Орон сууцны зээлийн хүүг бууруулсантай холбогдуулан өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 4700 иргэнд дээрх лавлагааг олгожээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол ачаалал ихэссэнтэй холбогдуулан мэргэжилтнийхээ тоог нэмж 12 болгон иргэдэд үйлчилж байгаа аж. Иргэдийн лавлагаа авах эрэлт их байгаа тул …
-
21 June
“Дээлтэй Монгол-2013” наадам болно
“Дээлтэй Монгол-2013” наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монголчуудын уламжлалт соёл, үндэсний хувцсыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг Улаанбаатар хотын төв талбайд 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Төрт ёсны Их баяр наадам, Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн …
-
21 June
Гүнтийн замыг хаах гэж байна
Зуслангийн чиглэлийн автозамын засвар эхэлсэнтэй холбогдуулан Шарга морьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд таван км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлэх гэж байна. Жигжидийн уулзвараас хойш 900 метр замыг өнөөдрөөс эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах ажлуудыг хийж гүйцэтгээд, ирэх сарын 10-нд нээнэ. Зуслан чиглэлийн автозамыг “Жэй Кэй Си” ХХК хариуцан 10 сарын …
-
21 June
“Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болно
Ирэх долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн шилдэг эдийн засагчдын “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болох гэж байна. Чуулганыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн Онолын тэнхимээс зохион байгуулж байгаа аж. Уг чуулганы зорилго нь эдийн засгийн ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудыг хэлэлцэх, Монголд болон хилийн чанадад ажилладаг Монгол эдийн засагчдын сүлжээ бий болгох. Мөн олон улсын шилдэг судлаачдыг урин, Монгол …
-
21 June
Г.Баасан хадагтай Ц.Элбэгдоржийг дэмжив
Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан цахим хэрэглэгчидэд хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Тэрээр мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж буйгаа илэхийлэхээ ч мартсангүй. Г.Баасан хадагтай “Сайн байцгаана уу? Сайхан зуншиж байцгаана уу. Та нарынхаа энэ өдрийн амгаланг айлтгая Монголчууд ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ? гэж санал бодлоо уралдуулж байгаа мөчид та бүхнийг идэвхтэй оролцож байгаа гэж найдаж байна. Монгол улсынхаа ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржийг …
-
21 June
Монгол улсад 203 сая воны үнэ бүхий хувцас бэлэглэнэ
Солонгосын бэлэн хувцас үйлдвэрлэлийн “Алл Фор Ю” брэнд сүүлийн 6 сарын турш ядуу амьдралтай Монгол хүүхэд, өндөр настнуудад зориулан хувцас цуглуулах аян зохион байгуулсан юм . Одоогоор нийтдээ 203 сая 448 мянга воны үнэ бүхий хувцас цуглуулж эдгээр тусламжийн хувцсаа Монгол улсад хүргэж өгөхөд бэлэн боллоо гэж өнөөдөр мэдээллээ. Тус брэндийн нүүр царай болсон загвар өмсөгчид тун удахгүй тусламжийн хувцсаа …
-
21 June
Яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх хос цомог гаргажээ
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх нэртэй хос цомог, мөн уг нэрээр нэрлэсэн яруу найргийн номоо өлгийдэн авчээ. Уг бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт “Интер” номын худалдааны их дэлгүүрт 16:00 цагаас хийх гэж байна. Яруу найрагч М.Хүрэлсүх дууны шүлгээрээ алдартай бөгөөд түүний бичсэн дууны шүлэг хоёр жил дараалан “Морин хуур” наадмын …
-
21 June
Шведэд МЗХ-ны салбар зөвлөл байгуулагдлаа
Швед улсад ажиллаж амьдардаг, нийгмийн идэвхтэй манлайлагч болсон залуусын санаачилгаар Монголын Залуучуудын Холбооны Швед улс дахь “Залуучуудын Зөвлөл” албан ёсоор байгуулагдсан байна. МЗХ нь залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжин дэвшүүлж, чадавхижуулах зорилго бүхий “Залуучуудын зөвлөл”-ийг залуу хүн байгаа газар бүрт байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дүүргүүдийн ЗДТГ, ЕБС, банк, МСҮТ зэрэг албан байгууллагуудад мөн дүүргүүдийн хороодод …
-
21 June
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид жагслаа
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид өнөөдөр Сүхбаатарын талбайд жашсаал хийлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг газарт “Шүүхийн цогцолбор” барих тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд нийслэлийн засаг дарга цогцолбор барих боломжтой гэж мэдэгдсэн байна. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид төр засгийн удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр талбай дээр жагслаа. Жагсагчидтай Шинжлэх ухааны хүрээлэн болоод гадны …
-
21 June
УИХ-ын дарга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргыг угтан мэндчиллээ
Монгол Улсад анх удаа айлчилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремичийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 12 цаг 10 минутад Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. УИХ-ын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатан, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэр сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурсан юм. УИХ-ын …
-
21 June
“ИХ АЛТАЙН “ИМИЖ”-ИЙГ БҮРДҮҮЛЭХ”-ИЙН ТӨЛӨӨ
“Их Алтай” олон улсын аялал жуулчлал – спортын анхдугаар их наадмаас хийсэн сурвалжлага, тэмдэглэл 1. Их Алтайнхан “Шижигт”-ийн аманд чуулсан нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцлын ам, Ховд голын хөвөөн дэх хэсэгхэн газар таван хэлийн зочдоор 4 өдрийн турш бүчүүлж, олны хөлд дарагдав. Тэнд барагцаалбал 500 орчим метрийн голч бүхий хүрээ үүсгэн барьсан Монгол гэрүүд …
-
21 June
“Цалинтай бол байртай” 8 хувийн хүүтэй зээлийн гарааны 96 цаг
Мөнгө санхүүгийн гэхээсээ жирийн монгол айл тулганд галаа бадраах, гэмт хэрэг, гэр бүл салалт, агаар, хөрсний бохирдол, хот, хөдөөгийн ялгааны уг үндэс, учир шалтгааныг нь арилгаж өөрчлөх орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн гарааны 96 цагт юу болсон бэ? “Гараа сайн бол бариа сайн” учраас нүдээр харж, чихээр сонсон, иргэдийн санал бодол, банк, төрийн үйлчилгээний чанар ямар байгааг сурвалжлав. Эмч, …
-
21 June
“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо
Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барилгын шинэ дэвшилтэт технологийн төвийн хурлын танхимд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлож, тэдэнд хандан үг хэлж, ярилцсан нь оролцогч ахмадуудын сэтгэлийг сэргээсэн урамтай үйл ажиллагаа боллоо. Эрүүл …
-
21 June
Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун сонгуулийн бэлтгэл ажилтай танилцана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн лхагва гаригт болно. Сонгуулийн санал хураалт дөхөж буйтай холбоотойгоор Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана, С.Отгонгэрэл, Т.Батдорж нар дүүргийн сонгуулийн хороод дээр ажиллаж сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаатай танилцана. Т.Түвшин Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл