Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 10 May

    АН:Сөрөг хүчинд үгээ хэлэх боломж олгохгүйн тулд УИХ-ын баасан гаригийн чуулган хуралдсангүй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр /2021.05.10/ Чингисийн талбайд хаалттайгаар зохион байгууллаа. Хурлын дараа, Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нар мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Сөрөг хүчинд үгээ хэлэх боломж олгохгүйн тулд УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулган хуралдсангүй. Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг МҮОНРТ парламентын гишүүд нь өлсгөлөн зарлаад бараг долоо хонож байхад …

  • 10 May

    Засгийн газар төрийн 516 үйлчилгээг “E-Mongolia” системд нэгтгээд байна

    Иргэд, олон нийтэд үйлчлэх төв ажиллаж эхэллээ. Тус төв төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн …

  • 10 May

    Бокс:ОУХМ О.Есүгэн алт, Л.Алтанцэцэг мөнгө, Б.Мишээлт хүрэл медаль хүртлээ

    Чех улсын Усти-над-Лабем хотноо зохион байгуулагдсан 51 дэх удаагийн  “Гранпри” олон улсын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч”биеийн тамир техник спорт хорооны тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Тодруулбал, ОУХМ О.Есүгэн 57 кг-ийн жинд алт, ОУХМ Л.Алтанцэцэг 51 кг-ийн жинд мөнгө,  ОУХМ Б.Мишээлт 69 кг-ийн жинд хүрэл медаль тус тус хүртлээ. Тамирчид ХБНГУ-д кубын шигшээ багтай хамтран бэлтгэл хийх …

  • 10 May

    Б.Бямбадорж:Дүүрэг бүрд дархлаажуулалтын таван цэг ажиллаж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дүүрэг бүрд PCR шинжилгээний суурин цэг ажиллана. Мөн дүүрэг бүрд таван вакцинжуулалтын цэг ажиллаж байгаа. Нэг цэг нь АстраЗенека вакцины давтан тун хийх бол нөгөө нь 65-аас дээш насны иргэдийг Спутник вакцинд хамруулж, үлдсэн цэгт Вероцелл вакцин тарина” хэмээн …

  • 10 May

    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэхгүй

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж …

  • 10 May

    ЗХЖШ-ын даргыг Цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө” медалиар шагналаа

    ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг “Цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө” медалиар шагнасныг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэрэг, агаарын атташе, хурандаа П.Г.Анисов гардуулан өглөө. Хурандаа П.Г.Анисов “Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тушаалаар хоёр улсын цэргийн хамтын …

  • 10 May

    Хот хооронд зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ны өдөр хүртэл хязгаарласан

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье. -Хөдөө, орон нутаг руу хэрхэн зорчих вэ? -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хооронд …

  • 10 May

    Өнөөдөр 1, 6-гаар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

    Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжид өөрчлөлт орлоо. Тодруулбал, “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ  авч ажиллах” хэмээн өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, Даваа гарагт 1, 6-гаар Мягмар гарагт 2, 7-гоор Лхагва гарагт 3, 8-аар Пүрэв гарагт 4, 9-өөр Баасан гарагт 5, 0-ээр  төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд …

  • 10 May

    Н.Баярмөнх:Төрийн үйлчилгээг авахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй

    Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цар тахлын үед иргэд, төрийн албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, цаашлаад төрийн үйлчилгээг зогсолтгүй хүргэх зорилгоор иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Улсын бүртгэл, Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү, Төрийн сангийн хэлтэс зэрэг хэлтэс албадыг дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд үйл ажиллагаа явуулах чиглэл өгсөн. …

  • 10 May

    Зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээж байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 106 зах, худалдааны төвийн удирдлагатай цахимаар хуралдаж, тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл …

  • 10 May

    Улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна

    Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр цэгийг байгууллаа. Эдгээрт архаг суурь …

  • 8 May

    Д.Амарбаясгалан:26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгож болохгүй

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар өчигдөр /2021.05.07/ АН-ын дотоод маргаанд эрх баригч нам, төрийн байгууллагуудыг буруутгаж, хууль бус зүйл шаардаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс нэг л хүн нэр дэвшүүлэх хуультай. АН дотоод зөрчлөөсөө болж хоёр хуваагдаж, хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор …

  • 8 May

    Орон нутагт зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авна

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгасан. Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино. Ингэхдээ …

  • 8 May

    Энэ сарын 10-наас автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ

    УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А 357 дугаар захирамж гарч үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн …

  • 7 May

    Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгаад байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр тавьсан хайс, хашлага, шонг хуулийн дагуу буулгаж байгаа. Энэ ажил зөвхөн хөл хорионы үед хийгдэх биш, цаашид ч үргэлжлэх юм. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галтай ярилцлаа. -Нийслэлийн хэмжээнд хийж байгаа хашаа, …