Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 6 May

    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2020.05.06 /өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.  Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, энэхүү хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд О.Эрдэмбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон …

  • 6 May

    ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаан 15 цаг 08 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.  Төслийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар …

  • 6 May

    “Увертюра” хамтлаг онлайн тоглолт хийхээ зарлалаа

    Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх зургадугаар сарын 06-нд онлайн тоглолтоо хийх болсноо өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.   “Увертюра” хамтлагийн онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5  жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” …

  • 6 May

    “Бурхан багш” Энэтхэгийн олон ангит кино энэ сарын 8-ны өдрөөс эхлэн МҮОНТ-ээр гарч эхэлнэ

    “Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киноны нээлт өнөөдөр /2020.05.06/  боллоо. Уг киноны нээлтэд урилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар болон Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх нар оролцсон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон нийтийн баярын өдөр болгох …

  • 6 May

    “Шангри-Ла”-ын уулзварын чиглэлд өөрчлөлт орлоо

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпын гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпийн гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамж руу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө. Иймд иргэд та бүхэн Элчингийн гудамжруу нэвтрэхийн тул Буянгийн зам, Зоригийн зам зэргийг …

  • 6 May

    Жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ баг өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо

    Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/590 дугаар захирамжийн дагуу Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо. Бэлтгэлд зөвхөн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн хамрагдана. Бэлтгэлийн өмнө тамирчдын биеийн халууныг шалгаж, гарыг тогтмол ариутган, 2 цаг тутамд заалны ариутгалыг хийх зэрэг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж шаардлага, стандартыг мөрдөж ажиллах юм гэж Биеийн тамир, …

  • 6 May

    Бүх Оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” байгууллагад 20,000 ширхэг амны хаалт гардуулав

    Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Монгол цэргийн нэгдсэн холбооноос Бүх Оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” олон нийтийн байгууллагад 20,000 ширхэг амны хаалт, чин сэтгэлийн захидал илгээв. Энэхүү чин сэтгэлийн хандивыг Ерөнхий сайдын зөвлөх, МЦНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичид гардуулж өгөв. Дэлхий нийтийг цочроож буй цар тахал …

  • 6 May

    У.Хүрэлсүх: Хүн бүрт тааруулж биш, нийгмийн эрх ашгийн төлөө Засгийн газар шийдвэр гаргалаа

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. –  Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх …

  • 6 May

    Н.Цэрэнбат:Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтын төвтэй болсноор үйлчилгээний стандарт шинэ шатанд гарна

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Бүгд найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд аялал жуулчлалын сургалт, дадлагын төвийг байгуулах хүсэлтийг хүргүүлсний дагуу сургалт, дадлагын төвийг Арцатын задгай хэмээх газар байгуулахаар талууд тохиролцсон. Энэхүү төвийн шав тавих ёслолыг өнөөдөр хийж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, яамны удирдлагууд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын салбарын төлөөлөл …

  • 6 May

    Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар авдаг боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг цахимаар үзүүлэх үйлчилгээг авах боломжтой болгожээ. Хэрэв та зөрчил гарган өөрийн тээврийн хэрэгслийг ачиж журамлуулсан тохиолдолд  Smartcar системд нэвтрэн …

  • 6 May

    Дадлага сургуулилалттай холбоотой асуудлаар 30 иргэн шууд утсанд хандаж мэдээлэл авчээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт тус дүүргийн Шуурхай штабт болж байна. Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг …

  • 6 May

    Чингэлтэй дүүрэгт болох дадлага сургуулилалтын үеэр нийтийн тээврийн 7 чиглэлийн 47 автобус түр зогсоно

    Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, Судалгаа, шинжилгээний мэргэжилтэн Ш.Оюумаа, График төлөвлөлтийн мэргэжилтэн Э.Анхбаяр нар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдах “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеийн нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт маргааш зохион байгуулагдах дадлага сургуулилалтын үеэр 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио болон авто замын …

  • 6 May

    С.Чинзориг: Өнөөдрөөс эхлэн хүүхдийн үлдэгдэл 70,000 төгрөг олгогдож эхэлнэ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцуулсан билээ. Эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ныг хүртэлх хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргасан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг хүүхдийн …

  • 6 May

    Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтын давтлага өгөх зааврыг БСШУСЯ-аас хүргүүлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар 12 дугаар ангийн суралцагчдад давтлага өгөх боломжийг зөвшөөрлөө. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдын эцэг, эхийн хүсэлтийн дагуу, зөвхөн сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны тавдугаар сарын 11-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай …

  • 6 May

    Зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-аас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, “Ковид-19” цар тахлын энэ үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эзмэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр …