Мэдээ мэдээлэл

February, 2020

  • 18 February

    УИХ-ын дарга Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн хамт энэ жил Монгол Улсын аварга малчин, аварга саальчин цолоор шагнагдсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээмарал сумын малчин, саальчидтай албан өрөөнөөсөө онлайнаар холбогдож, баяр хүргэлээ. Онлайн уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон дээрх сумдын удирдлагууд, аварга малчдынхаа хамт оролцлоо. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт …

  • 18 February

    Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүйгээ мэдэгдлээ

    Үндэсний сүлжээ “Оргил”, “Номин”, “Сансар”, “Миний” дэлгүүрүүд хамтран албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Монгол Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй бөгөөд Сүлжээ дэлгүүрүүдийн барааны эргэлт хэвийн, нөөц хангалттай байгаа ба Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

  • 18 February

    Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав

    Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 15-ны өдөр гурван автобусаар татан авч, 104 зорчигч, 3 жолооч хилээр нэвтрүүлэв. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийлээ. …

  • 18 February

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  ихэнх  нутгаар цаг агаар тогтуун байх боловч, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2020 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр  үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын …

  • 17 February

    Г.Занданшатар: Цахимаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.17) нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дөрвөн эмийн сангаар ороход хоёр эмийн санд нь нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц байхгүй, дууссан байлаа. Шүүлтүүртэй даавуун амны …

  • 17 February

    У.Хүрэлсүх: Цагаан сараар бид хариуцлагатай улс гэдгээ харуулах ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав. Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад  2020 оны нэгдүгээр сарын 21,25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаагийн эрсдлийн …

  • 17 February

    “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” ХХК-ийн нэрийг өөрчиллөө

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” ХХК-ийн нэр болон дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Улмаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК болгон өөрчлөхийг Тэргүүлэгчдийн олонх дэмжсэнээр компанийн нэр болон, дүрэмд өөрчлөлт оруулав. Мөн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахад хяналт тавих, журам боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. 2013-2016 онд Улаанбаатар хотод хэрэгжсэн …

  • 17 February

    Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ

    Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь шинэ коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг захиргааны байруудад ажиллаж буй төрийн албан хаагчид, үйлчилгээ авч буй иргэдэд тогтмол амны хаалт зүүх шаардлага тавьж, халуун хэмжигчээр халууныг шалган нэвтрүүлж байна. Мөн Нийслэлийн засаг захиргааны байруудын нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөнд гар ариутгагч спиртэн суурьт халдваргүйжүүлэлтийн уусмалыг байршуулан ажиллаж байна. Тус халдвараас урьдчилан …

  • 17 February

    Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг даалгалаа

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн, 86 хувийн биелэлттэй. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хог ачилтын компаниудыг цахим системд холбосон, одоогийн байдлаар 15 байгууллагын 234 тээврийн хэрэгсэл GPS-ээр …

  • 17 February

    НӨАТ: 30 сая төгрөгийн супер азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2020 оны  02 дугаар сарын 16-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдаж 30 сая төгрөгийн супер азтан тодорлоо. Энэ удаагийн тохиролд  2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 02 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,974,634 баримт  хамрагдсанаас:  5 сая …

  • 17 February

    Налайх эрүүл мэндийн төв амны хаалтаа дотооддоо оёж эхэллээ

    Дэлхийн 20 гаруй оронд бүртгэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас үүдэн улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед амны хаалтны хэрэгцээ нэмэгдэж, хомсдол үүсч байна.Тиймээс Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд байсан таван оёдлын машиныг Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, ажлын бус цагаар амны хаалтаа өөрсдөө боломж бололцоондоо тулгуурлан оёж байна.Тус үйл …

  • 17 February

    Телевиз, радиогийн үндэсний бүтээлийн шилдгийг шалгаруулна

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр 2020 оны 02 дугаар сарын 22-29-ний хооронд үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх хэл, бичиг, эх оронч үзэл, монгол хүний үнэт зүйл зэргийг сурталчилан таниулсан үндэсний шилдэг бүтээл болон долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз, радио шалгаруулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан ажлын явцын …

  • 17 February

    С.Амарсайхан: Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас бид сонор сэрэмжтэй байж иргэдээ хамгаалах,хүнд нөхцөл байдлыг даван туулна

    Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар  нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга  Л.Төмөрбаатар “Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдээгүй. Нийслэлийн Засаг Даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд шаардлагатай арга …

  • 17 February

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2020 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 15 February

    НӨАТ: 30 саяын азтан маргааш тодорно

    НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гарагт 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана. Иргэн та 2020 оны нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html