Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр бүхий наалтуудыг байрлуулах, мэдэгдэл өгөх ажлыг эхлүүлж байна. Өндөр шилэн барилгыг мөргөж тоо толгой нь хорогдох явдал нүүдлийн шувуудад ихээхэн тохиолддог бөгөөд үүнээс шалтгаалан …
Мэдээ мэдээлэл
May, 2020
-
4 May
Сурагч Х.Энхжин өөрийн бүтээлээсээ цагдаагийн байгууллагад дурсгалаа
Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн долдугаар ангийн сурагч Хонгорзулын Энхжин сийлбэрээр хийсэн өөрийн бүтээлээсээ Цагдаагийн ерөнхий газарт дурсгалаа. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр /2020.05.04/ болж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, цагдаагийн хошууч Д.Будзаан нар оролцов. Сурагч Х.Энхжин нь хоёр дахь жилдээ сийлбэр хийж олон бүтээлүүд урлаж, хийсэн бүтээлүүдээ орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтэс …
-
4 May
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай хамтран ажиллаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй. Хамтын ажиллагааны гэрээний дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн сард орон нутагт дараах ажлуудыг зохион байгууллаа. Цогтцэций сум химийн аюултай хог хаягдлаа халдваргүйжүүлж устгах боломжтой боллоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд химийн хортой хог хаягдал устгах автоклав болон аж ахуйн нэгжүүд химийн хортой хогт хаягдлаа зориулалтын …
-
4 May
“Хамтдаа сэргийлье” цахим гар зургийн уралдаанд сурагч, багачууд идэвхтэй оролцож байна
Дэлхий нийтийг түгшээсэн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Монгени” цогцолбор сургуультай хамтран гэртээ байгаа сурагч багачуудад чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх, үзэл …
-
4 May
Танилц: Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК
“НӨУБХОМ ҮЦК” ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм эдийн засгийн үр ашигтай дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татан төвлөрүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэн төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг дэмжин үйл ажиллагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, …
-
4 May
АН: Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдрөөс бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөх ёстой
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ хоногт УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотойгоор Үндсэн хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай учраас байр сууриа илэрхийлж буйгаа Д.Эрдэнэбат дарга хэллээ. УИХ-ын …
-
4 May
С. Амарсайхан: Улсын онцгой комисс болон холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэв. Худалдааны эхэнд үүссэн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор “Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр …
-
4 May
Улсын Онцгой комисс 16:00 цагт хуралдана
Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.05.04/ шуурхай хуралдаан зарлалаа. Хуралдааныг 16:00 цагт Төрийн ордонд товлоод байна. Энэ удаагийн хуралдаанаар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар хуралдаж, шийдвэр гаргахаар төлөвлөжээ. http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html
-
4 May
IV/30-ны байдлаар Монгол банк 6.7 тонн алт худалдаж авсан нь өмнөх оноос 3 дахин өслөө
Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монголбанк 6.7 тонн үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт гэдгийг Төв банкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар мэдээллээ. “COVID-19”-ийн нөлөөтэй хямралын энэ үед гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд УИХ, Монголбанкнаас алтны салбарт гол найдлага тавьж байна. Тухайлбал: УИХ-аар баталсан “COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг …
-
4 May
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургууль хийнэ
“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дадлага сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох сургуулийг 05 дугаар сарын 07-нд зохион байгуулах юм. Энэ үеэр буюу өглөөний 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл …
-
4 May
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 14-нд болно
Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит хоёр удаагийн хуралдаанаа өнжөөсөн юм. Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит XXXIII хуралдаанаа тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдуулахаар тогтлоо. Тус хурлаар шинэ коронавирусний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах …
-
4 May
Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд …
-
4 May
АНУ 8.3 тэрбум төгрөгийн төслийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ
Монгол Улсын Сангийн яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) хооронд байгуулсан хоёр талт тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 8.3 тэрбум төгрөг (гурван сая ам.доллар)-ийн нэмэлт тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээ АНУ-ын Засгийн газар мэдэгдэв. Уг тусламж нь сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэх аж. ОУХА-аас …
-
4 May
Нөөцийн махны худалдаа энэ сарын 8-ныг дуустал үргэлжилнэ
Махны өргөтгөсөн худалдаа нийслэлд энэ сарын 2-нд эхэлсэн бол 8-ныг дуустал үргэлжилнэ. НМХГ өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх худалдааг хянаж шалган заавар зөвлөмж өгч ажилллалаа. Махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгах зорилготой уг худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар, кг-ыг 6000-6500 төгрөгөөр худалдаж байгаа юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа “Хархорин хүрээ”, “Тэнгэр плаза”, Лавай”, “Сансар” худалдааны төв, “Скай хайпермаркет” дэлгүүр зэрэг …
-
4 May
Чөлөөлөх дайны байлдааны ялалтын 75 жилийн ойн медалийг ахмад дайчдад гардуулав
Чөлөөлөх дайны байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүрэгт оршин суудаг ахмад дайчин Чойжилын Лувсандорж, Хандын Осор, Лувсангийн Ерөөлт, Баастын Рагчаа, Сангидорж Ванчигдоо нарт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарилгаар ялалтын 75 жилийн ойн медаль, гарын бэлгийг гардууллаа. Тус арга хэмжээнд ОХУлсаас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Евгений Витальевич, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа …