Tag Archives: гэмт хэрэг

March, 2015

  • 23 March

    “Их засаг” -ийн хоёр оюутан амиа хорложээ

    Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 19-ний өдөр “Их засаг” Олон улсын их сургуулийн нэг ангийн хоёр оюутан амиа хорлосон хэрэг гарчээ. Тэдгээр оюутнууд сургуулийнхаа хажуу талын зочид буудлын өрөөнд өөрсдийгөө боомилж, амиа хорлосон байдалтай олдсон аж. Хэрэг юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор шалгаж байгаа юм байна. Энэ талаар тус сургуулийн холбогдох албан тушаалтнаас утсаар тодруулахад, “Ямартай …

  • 23 March

    Дээрэм, танхай, хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн 29 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдвэрлэлээ

    Яллагдагч А.Золбаяр, Б.Анхзаяа, Ч.Энхтөр, Б.Мөнх-Эрдэнэ, С.Мөнхбаясгалан, Л.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Д.Алтанцог, Б.Мөнх-Очир, Г.Зоригтбаатар, Н.Баярбат, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Гэндэндэмид, Б.Ангараг, М.Лхагвасүрэн, М.Мөнхбаяр, Б.Тэлмэн, Б.Батзоригт, Д.Борзүрх, Э.Мөрөн, Г.Уранбаяр, Э.Содбаяр, Д.Ариунбаатар, Э.Алтанбагана, Д.Амарсайхан, С.Энхтөр, Г.Батбаяр, Э.Сүхбаатар, Б.Шижирхүү нь бүлэглэн 2011 оны 02 дугаар сараас эхлэн Төв, Дархан-Уул аймаг болон Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт 117 удаагийн давтан үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэх, танхайрах, …

  • 23 March

    Шатахуун түгээх станц дээрэмдсэн этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Улаанбаатар хотын харъяат Ө, М, С нар бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны орой 22 цаг 50 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ын Орхон аймаг дахь ШТС-ийн байранд түгээгч Д, Д  нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөнгө эд зүйлийг нь авах зорилгоор  нүүр хэсгээ халхлан довтолж,  бие махбодид нь хөнгөн зэргийн …

  • 22 March

    Талийгаач эмэгтэйн цогцос хоногийн 90 мянган төгрөгөөр Эрээн хотын хувийн моорогт хадгалагдаж байна

    Хилийн цаана бас нэгэн Монгол бүсгүй амиа алдсан хэрэг өдгөөгөөс 5 хоногийн өмнө гарсан юм. Ингэхдээ Монголчуудын хамгийн их зорчдог БХНАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн амиа алдсан байна. Урд хөршид гадны нөлөөтэйгээр амиа алдсан Монгол эмэгтэй хувьд 49 настай нөхөр, гурван хүүхдийн эх хүн байжээ. Талийгаачийн гэр бүл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг байсан аж. Ар гэрийнхээ амжиргаанд нэмэр …

  • 20 March

    Урьд оны үлдэгдэл хэргүүдээ шийдвэрлэж зохих үр дүнд хүрсэн байна

    Булган аймгийн прокурорын газар 2015 оны 3 дугаар сарын 19-ны байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 161 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 54 буюу 33.5 хувь нь урьд оны үлдэгдэл хэргүүд байсан бөгөөд эдгээр хэргүүдийг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар одоо 36 хэрэг буюу 66.6 хувийг нь …

  • 20 March

    Аймаг, нийслэлийн дүүргүүд дамжсан олон удаагийн үйлдэлтэй бүлэг хулгайн хэргийг шүүх шийдвэрлэжээ

    Э.Ганбагана, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Э.Сүхбаатар, Б.Сүхбаатар, Б.Цогтбаатар, Г.Төгөлдөр, А.Энхсайхан, Н.Алтанбаатар, Э.Эрхэмжаргал нар нь бүлэглэн 2009 оны 09 дүгээр сараас эхлэн Дорнод аймаг, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр бусдын орон байранд хууль ёсоор нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  …

  • 19 March

    Нийтийн тээврийн жолоочид сахилга хариуцлагаа дээшлүүлэх шаардлагатай байна

    2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 274 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан хэдий ч согтууруулах ундааны …

  • 19 March

    Архидан согтуурахтай тэмцэж байна

    Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 411 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 297 супермаркет, 1904 хүсний дэлгүүр, 198 баар, шөнийн клуб, 491 ресторан, зоогийн газар, 424 кароаке, 429 кафе, паб зэрэг бүртгэлтэйгээр нийт 3743 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2014 оны 427 гэмт …

  • 19 March

    Т.Цогт: Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгүй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгүй, бие засуулахгүй хорьдог байсан

    -Г.Маралмаа хэргийн гол буруутан болж үлдэх магадлал өндөр байна. 4 настай охин хойт эх, төрсөн эцэг хоёрынхоо гарт өртөн амиа алдсан хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд сэжигтнүүдийг байцааж, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа юм. Харин сэжигтнүүд эл хэргийг бие биерүүгээ бухаж, амиа аварч үлдэх аргыг хайсаар байгаа аж. Тухайлбал, талийгаач охины хойт эх  Г.Маралмаа “Т.Цогт охиноо …

  • 18 March

    Давж заалдах шатны шүүх Г.Буяндоржийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

    Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх Г.Буяндорж тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. Улсын бүртгэлд огт байдаггүй “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндоржийг иргэн С.Билэгтэд зарсан компаниа буцаан авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, хууль бус шийдвэр гаргуулсан учир гэм буруутайд тооцон  2,3 жилийн хорих ял оноосон байдаг юм. …

  • 17 March

    Согтуудаа жолоо барихгүй байхыг зөвлөж байна

    2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 342 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  269 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 гарч 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Зам тээврийн осолд  2 хүүхэд бүртгэгдсэн  байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1   Согтуугаар тээврийн …

  • 17 March

    Хоёр сартай хүүхдээ гудамжинд хаяжээ

    Өнгөрсөн нэг дэх өдөр буюу 2015 оны 03 сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 22-р хороо буюу бичилийн арын гэр хорооллын гудамжинд хүүхэд хаягдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 2 сар 22 хоногтой эмэгтэй хүүхдийг гудамжинд орхисон байсныг тус хорооны айл олсон байжээ. Нярайг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр төрсний гэрчилгээ мөн ээжийнх нь иргэний үнэмлэхний …

  • 17 March

    Сөжү татваргүйгээр оруулж ирдэг солонгосуудыг шалгаж эхэлжээ

    Их хэмжээний сөжү архи БНСУ-аас оруулж ирдэг солонгос иргэдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Тодруулбал, БНСУ-ын иргэн И, К, С гэгч нь мөрдөн байцаалтын явцад сөжү архийг их хэмжээгээр татваргүйгээр манай улсад оруулж ирдэг байсан нь илэрчээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу ийнхүү цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Солонгос улсын иргэн И, К, С-ын агуулахаас 8000 шил сөжү архийг хураан …

  • 16 March

    Нийслэлд 11 осол гарчээ

    2015 оны 03-р сарын 16-с 17-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1353 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 8 хүн, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 24, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 5, …

  • 16 March

    Гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээллийг шалгав

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг …