Tag Archives: гэмт хэрэг

April, 2016

  • 4 April

    Хүний аминд хүрсэн цагдаад 15 жилийн ял оноолоо

    Цагдаагийн албан хаагчид амралтын газар нэгийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд гарсан. Тодруулбал 2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаа дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очихдоо нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд байсан талаар бид …

  • 1 April

    Сэлэнгэ аймгийн Алтанбулагт суманд ченжийн амь насыг хороосон хэрэгт 22 жилийн ял оногдууллаа

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ченжийн амь насыг хохироосон онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэн гарч хэвлэл мэдээллийн  хэрэгсэлүүдээр мэдээлэгдэж байсан билээ. Хэргийг үйлдсэн  “Б” гэгч нь  нь 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө тус аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Б-н биед нь байсан 30.300 доллар, 800 рубль /Монгол  мөнгөөр 60.472.360 сая төгрөг/ зэргийг авах …

March, 2016

  • 29 March

    Хөршийн хяналтыг сайжруулж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

    Тус дүүргийн 4 дүгээр хороо Арцатын гудамжинд оршин суух иргэн Ч-н гэрт хулгайч орж 42 инчийн зурагт, гар утас хулгайд алдагдсан хэргийг тус цагдаагийн хэлтсээс шуурхай эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгийн харьяат, 5 удаагийн ял шийтгэлтэй У үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна. Мөн тухайн этгээд нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоод байна. Иймд иргэд …

  • 28 March

    Согтуу дугуйчин автобустай шүргэлцжээ

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 422 дуудлага мэдээ мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 16 хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 3, Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл …

  • 23 March

    Бага насны хүүхэд мөргөж гэмтээжээ

    2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөрУлаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 256 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 188 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 86 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд …

  • 21 March

    Хүн амины хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2008 оны 06 дугаар сарын 29-ний өдөр О гэгч нь иргэн У-г хүчиндэх явцдаа боомилж санаатай алсан гэмт хэрэгт тус аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллагдагч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах …

  • 18 March

    Хүүхдийн аминд хүрсэн нохойны эзэнд эрүү үүсгэв

    Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарсан билээ. Тодруулбал нохойд хазуулсан хүү тус өдрөө Яаралтай түргэн тусламжийн тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн очиж хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр нас барсан байна. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн байна. Талийгаач хүү …

  • 17 March

    Нохойд хазуулсан хүү шархаа даалгүй нас баржээ

                       Бяцхан хүү нохойд хазуулж, улмаар шархаа даалгүй амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух дөрвөн настай Г гэх хүүг тус хорооны иргэн Б-ын нохой хазаж, улмаар хүнд гэмтээсэн байна. Хүү яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д ирж хэвтэн хэвчлүүлсэн ч шархаа даалгүй нас баржээ. Хазсан нохой …

  • 17 March

    Гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгдсэн байна

    Хоногийн нөхцөл байдлын мэдээ Улаанбаатар хотын хэмжээнд 03-р сарын 16-ний өдрийн 05:00 цагаас 03-р сарын 17-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 4521 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 143,зөрчлийн 1318, согтуугийн 437, зам тээврийн ослын 317, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгайгэмт хэрэг Танхайгэмт хэрэг …

  • 16 March

    БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаад амиа алдсан иргэний гэнэтийн ослын даатгалыг Солонгосчууд завшсан байж

    Манай улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоогоод 25 дахь жилтэй золгож байна. Энэ хооронд улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хувийн хэвшлийн хооронд янз бүрийн салбарт хоёр орны харилцаа маш өргөн хүрээнд хөгжиж ирсэн билээ. Үүний нэг нь манай улс Солонгос улсын хөдөлмөрийн салбарт ажиллах хүч нийлүүлэх болсон явдал юм. Монголчууд Солонгос улсад гэрээгээр ажиллаад 10-аад жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд олон …

  • 16 March

    Арван сартай хүүг зодсон тогоочийн хэрэг шүүхэд шилжлээ

    2015 оны 11-р сард Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим сүлжээгээр тархсан билээ. Уг хэрэг болсон Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийг түр хугацаагаар хаагаад байсан бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүр мөсөн цуцалжээ. Үүнтэй холбоотойгоор улсаас хүүхэд тус бүрийн тоогоор өгдөг байсан санхүүжилтийг зогсоосон байна. Уг бичлэг …

  • 16 March

    Хорих ангиас суллагдаж буй хүмүүсийг ажилд зуулчилна

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа нар 2016 онд хамтран ажиллах талаар санал солилцож, гэрээнд гарын үсэг зуржээ. Хоёр тал хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах, ажлын байранд зуучлах чиглэлээр хамтран ажиллах аж. Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж буй хүмүүст …

  • 16 March

    Л.Гансүх нарыг шүүх хурал ирэх лхагва гаригт болно

    Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Л.Гансүхэд шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг яллагдагч талаас эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан юм. Шүүх хурлыг хоёрдугаар сарын 25-ны дотор товлох ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас 14 хоног хойшлуулжээ. Тэгвэл уг хугацаа …

  • 15 March

    Ченжийг орцонд нь зодож, алтан гулдмайнуудыг нь дээрэмджээ

    Ченжийг орцонд нь зодож, улмаар авч явсан алтан гулдмайг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Баянмонгол” хороололд оршин суудаг 37 настай иргэн Д-г өнгөрсөн ням гарагийн шөнө 01:30 цагийн үед гэр рүүгээ орж явах үед орцонд нь гэмт этгээд халдаж, гар цүнхийг нь дээрэмдсэн байна. Гар цүнхэнд нь цамцанд ороож боосон нийт 150 сая орчим …

  • 14 March

    Авто машины толь хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдэл

    Гуравдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн авто машины толь хулгайлж байсан Н-г Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Энэ этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн авто машины толь хугалж, хулгайлсан 123 удаагийн …