Tag Archives: зөвлөгөө

November, 2016

  • 11 November

    Өтгөн цайнаас татгалзаарай

    Үргэлж өтгөн цай уувал эрүүл мэндэд муу. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвчтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин сэдэрнэ. Иймд өглөө хярам, буцалсан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж бай. Өтгөн цайн биенд шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгадаг. Цус төлжилтийг сааруулж, даралт бууруулдаг төдийгүй унтахын өмнө өтгөн цай уувал нойр хулждаг.

  • 11 November

    Хүүхэд нь амжилтад хүрдэг аав ээжийн нийтлэг шинжүүд

    Үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж бүх л аав ээж хүсдэг. Хүүхэд бүрийг амжилтад хүргэдэг хүн бүхэнд үйлчлэх бэлэн жор байхгүй ч зарим нэг судалгааны дүнд амжилтад хүрдэг хүүхдийн аав ээжид ажиглагддаг зарим нийтлэг шинж тодорхой болж ирж байна. Эдгээрт • Хүүхэддээ итгэл хүлээлгэдэг • Өөрсдөө нийгэмд зохих хэмжээний статустай • Өндөр боловсролтой • Харьцангуй багаас нь үсэг тоо зааж …

  • 11 November

    Нүүрсэн эмний ач тус

    Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрсэн эмийг ахуйн болон гоо сайхандаа ашигтайгаар хэрэглэж болдгийг та мэдэх үү? Зөвхөн ходоод гэдэсний өвчлөлд бус, өөр олон хэлбэрээр ашиглаж болдог байна. Иймд бид та бүхэндээ нүүрсэн эмийг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах маш хэрэгтэй аргуудыг танилцуулъя. Өөрт хэрэгтэй гэж бодсон аргуудаа туршаад үзээрэй. 1.Батга эмчлэх Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том …

  • 11 November

    Эрт босохын ач тус

    Судалгаагаар өглөө эрт босохын 5 ач тусыг доорх байдлаар гаргажээ. Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг Үүнийг тайлбарлахад маш энгийн.  2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байсан байна.  Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг гэнэ. Өглөө эрт босдог …

  • 10 November

    Хамраа зөв ухвал ядаргаа арилдаг

    Хамраа ухах нь хэдий эвгүй харагддаг ч энэ нь эрүүл мэндэд тустай болохыг английн эрдэмтэд нотолжээ. Хамрын дотор зөөлөн эдэд янз бүрийн цэгүүдийн байршил байдаг гэнэ. Тийм учраас хэрэв та хамраа зөв ухаж сурах юм бол бүтэн биеийн массаж хийлгэсэн мэт хамаг ядаргаа чинь тайлагдаад зогсохгүй биеи чинь хөнгөрч сэргэлэн цовоо болно хэмээн үзэж байна. Хамраа зөв ухах арга:Хамрынхаа нүх …

  • 10 November

    Бөөрөлзгөнө халуун бууруулна

    Бөөрөлзгөнө нь халуун бууруулах хөлөргөх үйлчилгээтэй. Уг жимсэнд салицилийн хүчил агуулагддаг нь халуун бууруулдаг аспиринтай адил үйлчилгээтэй гэнэ. Гэхдээ ходоодны салст бүрхүүлд эерэг нөлөө үзүүлдэгээрээ давуу талтай. Үүнээс гадна уг жимс нь хоол идэх дур хүслийг сайжруулж, цус тогтоох буюу нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Харин нуруу болон бөөрний өвчтэй хүмүүс бөөрөлзгөнийг ихээр хэрэглэж болохгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

  • 10 November

    Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс

    Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна. 1.    Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80.9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3% , тос 0.9% , эслэг 2.4%-ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна …

  • 10 November

    Нүдээ хайрлаж хамгаалах зөвлөмж

    1. Хэрэв таны нүд компьютер, зурагтнаас болж ядардаг бол 20 минут тутамд нүдээ дэлгэцнээс өөр зүйлд хандуулаарай. Өөрөөсөө 20 тохой хэмжээний зайд байгаа ямар нэг зүйл рүү 20 секунд харахыг зөвлөж байна. 2. Өдөрт 1-2 удаа нүднийхээ зовхины гадна талаас хурууны өндгөөр зөөлөн иллэг хийж өг. Нүцгэн гараар эсвэл бүлээхэн алчуураар хийж болно. Дээд зовхи, доод зовхи, хөмсөгний булчингийн ойролцоо …

  • 10 November

    Суугаа ажилтай хүний заавал хийх иог болон дасгалын нийлэмж

    Та өдөржин компьютерийн ард байхдаа чилдэг үү? Биеээ нэг сайн хөдөлгөмөөр санагддаг уу? Тэгвэл Frida Harju-ийн гаргасан шинэ дасгалууд биеийн бүх хэсэгт жигд  нөлөөлдөг гэнэ. Шведийн эрдэмтэн тэрээр дараах дасгалуудыг тогтмол цагт хийх нь илүү үр дүнтэйг баталсан юм. Суудлын өвчин гэгдэх гэдэс унжих, бөөр муудах, арьс унжих, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй бүхий л төрлийн өвчин, таргалалт, стресс, нойргүйдэл, үргүйдэл зэрэгт …

  • 10 November

    Илчлэгийг итгэмээргүй шатаадаг байгалийн гаралтай найман хүнс

    Өдөр бүр идэж болохуйц жингээ хасах, илчлэгээ шатаах боломжтой хоол хүнс олон байдаг. Сайн мэдээ нь эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь бүгд супер амттай бөгөөд тэдгээр нь эрүүл мэндэд гайхалтай эерэг нөлөө үзүүлдэг байна.  Өдөр тутмын болон долоо хоног тутмын хоолны дэглэмдээ та доорх хүнсний бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийхээ мэдээж мартаж болохгүй. Одоо ингээд тэдгээр гайхалтай 8 …

  • 9 November

    Эрүүл амьдруулдаг үнэ төлбөргүй 16 арга

    1.    Үсийг үргэлж илж бай Өглөө бүр 10 хуруугаар үсээ урдаас нь арагш нь, араас нь урагш нь зугуухнаар хэдэн арван удаа самна. Ингэснээр толгойд буй биологийн идэвхит цэгүүд хурууны өндгөнд цочирч тархи оюун сэргэх , даралт буурах , урам зориг дээшлэхийн  сацуу толгой загатнах, эргэх, өвдөх, үс унах, зүрх хурдан цохилох, мэдрэлийн ядаргаа зэрэг өвчнөөс сэргийлдэг. 2.    Нүүрээ олонтаа …

  • 9 November

    Үргэлж сайхан харагдах долоон дадал

    1. Үс, нүүр будалтандаа цаг гарга Миний хувьд тухайн өдөр сайхан харагдахыг хүсвэл үс болон нүүр будалтандаа цаг гаргахыг хичээдэг. Энэ хоёрыг сэтгэлдээ хүртэл хийчихвэл тэр өдөртөө л сэтгэл татам, сайхан байгаагаа улам ихээр мэдэрдэг шүү. Та маш завгүй хүн байж болно л доо. Эсвэл нялх хүүхэдтэй, толинд ч харах цаггүй ч байж мэдэх юм. Гэхдээ л үсээ самнаад, нүүрэндээ …

  • 9 November

    Хүний зан аашинд эерэгээр нөлөөлдөг найман хүнс

    Таны зан аашинд дараах хүнсүүд сайнаар нөлөөлдөг байна. Хар шоколад Хар шоколад нь магниар тун баялаг. Эрдэс бодис нь таны эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй. Салмон Салмон болон самар. Эдгээр нь омега-3-аар баялаг, депрессийн эсрэг сайн үйлчилгээтэй. Зан аашийг зөөлөн, сайхан болгоно. Тэд мөн таны ой санамжинд сайнаар нөлөөлдөг. Бууцай Бууцай нь В витамин …

  • 9 November

    Унтахтай холбоотой 10 хорт зуршил

    Унтахын өмнө уурлах нь зүрхний цохилт хурдсах, амьсгал давхцах, улмаар тархи толгойд элдвийн зүйл бодогдоход хүргэнэ. Энэ байдал нь нойр хулжих шалтгаан болно. 1. Унтахын өмнө уурлах Унтахын өмнө уурлах нь зүрхний цохилт хурдсах, амьсгал давхцах, улмаар тархи толгойд элдвийн зүйл бодогдоход хүргэнэ. Энэ байдал нь нойр хулжих шалтгаан болно. 2. Унтахын өмнө хэт цадтал идэх Унтахын өмнө хэт их …

  • 8 November

    Гуяны булчин чангалах 10 дасгал

    Сайхан өгзөгтэй, тэгшхэн хөлтэй байхыг хүсэхгүй хэн байх билээ. Энэ удаад өгзөг, гуяны булчин чангалах 10 дасгалыг хүргэж байна. Танд гантел хэрэгтэй болно. Хэрвээ байхгүй бол ном ашиглаж болно. 1. Нэг хөл дээрээ хагас суух: 1 удаа хийхдээ 15 удаа давтан хийх бөгөөд энэ дасгалыг удаан хийсний дараа тоог нь нэмж болно. Эхний 7 хоногт 15 удаа хийх нь зөв. 2. 15 …