Tag Archives: Монгол уламжлал бахархал
June, 2016
February, 2016
-
25 February
Тэргүүн миссийг “Соната 7” машинаар шагнана
Дэлхийн Монголчуудын Глобал” нийгэмлэгээс ирэх сарын 3-28-ны өдрүүдэд “Монгол туургатны мисс 2016” тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд Монгол, Тува, Өвөрмонгол, Буриад, Халимагийн охид өөрсдийн гуа сайхан, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм байна. Тэмцээний шагналын сан 50 сая төгрөг. Тэргүүн мисс болсон бүсгүйг Хюндай Соната 7 автомашинаар шагнахаар зохион байгуулагчид амлажээ.Оролцогч нь 16-аас дээш насны, 172см дээш …
-
3 February
Амьдрал ахуйдаа баримтлах ёс заншил
• Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог ажээ. • Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморь арилана. Хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ. • Босгонд сүх …
July, 2015
-
16 July
Хуримын бөгжин дээрх Хаан бугуйвч, Хатан сүйхийн учир
Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс эрс ялгаатай, өөрийн гэсэн нарийн утгыг агуулдаг. Хаан бугуйвч гэж нэрлэсний учир нь гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч, эмэгтэйн бөгжийг эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ. Эдгээрийн аль аль нь Монгол хээний үүсэлтэй дүрснүүд юм. Хаан бугуйвч (Зүүн тал) Монгол гэрийн тооныг төлөөлсөн буюу зөрж барилдсан …
June, 2015
-
13 June
Жинхэнэ хадаг айлд буян тогтоодог
Эдийн дээд хадаг гэдэг. Эрт цагаас хэлэлцэж ирсэн эрдэмт мэргэдийн үгэнд хүний эрхэмлэх зүйл нь эцэг эхийн ачийг үргэлж санаж явах мөн бөгөөд эс чадавч цагаан сарын шинийн нэгэнд эцэг эхдээ дээд ёслол үйлдэн хадаг барьж золгохыг их буян гэж үзнэ гэсэн байдаг. Мөн тэнгэрлэг, хийморлог байж эд баялаг арвижуулах өлзий буян хураахын тухайд бас л ариун цагаан хадгийн учир …
April, 2015
-
26 April
Гал голомтоо дээдлэх ёс
Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг …
February, 2015
-
16 February
Цагаан сараар цээрлэх ёсон
Монголчууд эв эртнээс Цагаан сарын баярыг шинэ бүхний эхлэл хэмээн билэгшээж зарим үйлийг цээрлэдэг байжээ. – Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.- Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээнэ. – Эд мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ хэмээнэ. – Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээнэ. – Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг …
-
16 February
Цагаан сард хэрхэн бэлдэх вэ
Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Хаврын урь орох үеэр мал төллөж малчин бүхэн баясна. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл …
-
16 February
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс
Cap шинэ ч ойртлоо. Сайхан хөөрөг зөрүүлэн, мэндлэх нь цагаан сарын нэгэн онцлог, эрхэм ёс заншил билээ. Монгол эрчүүд эртээс инагш чамин хийцтэй, үнэт чулуугаар урласан гаанс, хөөрөг эдэлж, хэрэглэхийг эрхэмлэсээр ирсэн. Хөөрөгний чулуу л гэхэд олон янз байдаг. Тухайлбал, хамгийн сайн номин Афганистанд, хаш нь Оросод, пийсүү Бирмд байдаг бол хамгийн шилдэг мана Монголд байдаг аж. Монгол орон усан …
-
16 February
Битүүлэх ёсон
Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Монголчууд хуучин он хангирч , шинэ он золгон ирэхийн өмнө хуучин оны тоос шороогоо гөвөн цэвэрлэж, хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал эргүүлэн өгч, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засан эвлэрдэг сайхан уламжлалтай. …
-
11 February
Хакухо: Эцэг хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон анхны тохиолдол гэж сонссон
Японы мэргэжлийн сүмод 33 тэмцээнд түрүүлэн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон ёкозүна Хакухо М.Даваажаргалд сар шинийн баяраар хөдөлмөрийн баатар цол олгоохоор болсон билээ. Тэгвэл энэхүү баярт мэдээг ёкозүна Хакуход өөрт нь дуулгажээ. Тэрбээр энэ талаар сонсоод “Эцэг, хүү хоёр хөдөлмөрийн баатар болж байгаа анхны тохиолдол болж байгаа гэж сонссон. Би үнэхээр аз жаргалтай байна” хэмээн өгүүлсэн байна. Эх сурвалж: …
January, 2015
-
22 January
Хүүхдийн сэвлэг үргээх ёсон
Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэг нь “Хүүхдийн сэвлэг үргээх” ёс юм. Энэхүү ёс нь гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ. Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг. Нялх үсийг авах учир: Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ. Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг …
-
15 January
Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь энгийн хэрнээ хүчтэй засал болдог
Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж …